Ус болон бэх ашиглан хийсэн ундны усны цэвэр бус байдлын тухай сэрэмжлүүлэг видео

0

Ус болон бэх ашиглан хийсэн ундны усны цэвэр бус байдлын тухай сэрэмжлүүлэг видео

НYБ-ийн Ерөнхий чуулганаас 3-р сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тунхагласнаас хойш буюу 1993 оноос хойш жил бүрийн энэ өдрийг Дэлхийн усны өдөр (World Water Day) болгон тэмдэглэж ирсэн. Дэлхий нийтийн нэн тэргүүний тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа цэвэр усны нөөц маш ихээр багасч байгааг сануулах, цэвэр усыг хайрлах талаарх хүмүүсийн ухварыг нэмэгдүүлэх талын олон ажил энэ өдөр дэлхийн өнцөг булан бүрд өрнөдөг бөгөөд 30 жилийн турш ус, хүнс, толгой хоргодох байр гэсэн гурван нэг чухал асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж ирсэн Solidarites International хэмээх хүмүүнлэгийн байгууллагаас зохион байгуулсан компанит ажлын нэгээхэн хэсгийг эрхэм үзэгч та бүхэнд сонирхуулахаар бэлтгэлээ. Дэлхийн хүн амын тодорхой хэсгийг бүрдүүлэгчид бохир уснаас болж амиа алдаж байгаа талаар сэрэмжлүүлсэн сурталчилгааны компанит ажлын нэг хэсэг болсон дараах видеог Францын BDDP Unlimited товчоо бүтээж, продюсерээр Hush, найруулагчаар Clement Beauvais нар ажиллажээ. Энэхүү төслийн тухай албан ёсны тайлбараас доор сийрүүлэн бичсэн байгаа юм.
[…] Өнөөдөр, жил бүр таваас доош насны 1,5 сая хүүхдүүд нийлсэн нийт 3,6 сая хүн эрүүл ахуйн шаардлага хангаагүй уснаас үүдэлтэй өвчин эмгэгээр нас барж байна гэсэн тооцоо гарч байгаа нь хүн төрөлхтний үхлийн тэргүүлэх зэргийн шалтгаан болоод байна. Гэсэн хэдий ч олон нийт энэ талаар сайн ойлгож мэдэхгүй байгаа төдийгүй улс төрийн тэргүүнүүд энэхүү аймшигт үхлийг төгсгөл болгох ямар нэгэн зүйл хийхгүй байна. Тиймээс энэхүү видеогоор дамжуулан сэтгүүлчдэд энэхүү аймшгийн талаарх ойлголтыг хүмүүст түгээх, түүнчлэн уншигчдын гарын үсэг бүхий өргөх бичгийг ирэх 2012 оны 3-р сард болох 6 дахь удаагийн Дэлхийн усны форумын үеэр Францын ерөнхийлөгчид биечлэн гардуулахыг уриалж байгаа юм. […]

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй ундны усны үл үзэгдэх, чимээгүй аюулыг сануулж, BDDP Unlimited товчоо зөвхөн ус болон бэхийг ашигласан минималист чиг хандлага бүхий видеог бүтээсэн бөгөөд үл үзэгдэх зүйлийг илчлэн харуулах бэхний хүчин чадлаар дамжуулан усны бохирдлын талаарх сэрэмжлүүлгийг өгөхийг хичээсэн байна.

Видео

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

17 Сэтгэгдэл

  1. Crunch

    2011/04/05 at 11:30

    WOW ;-)

  2. jerry04

    2011/04/05 at 11:51

    goy yum horvoogoor duuren bh yumaa gaihaltai

  3. AngelAsokoo

    2011/04/05 at 11:54

    wow

  4. tmra

    2011/04/05 at 11:59

    ;-)

  5. turuu_designer

    2011/04/05 at 12:05

    peeeeeeeeeeeeeeh

  6. Legend_king

    2011/04/05 at 12:21

    Usaa hairlatsgaay

  7. doogii0118

    2011/04/05 at 13:40

    ;-) ;-)

  8. aldaaa

    2011/04/05 at 14:09

    Yu ch helhew, Vneheer goy ilerhiilemj, gaihaltai setgej…. :41: :41: :41:

  9. hishigee_0831

    2011/04/05 at 15:09

    :-o :-o :-o

  10. tulga_b13

    2011/04/05 at 16:30

    ;-) ;-) ;-) ;-) ;-)

  11. Зочин

    2011/04/05 at 17:53

    ;-) usaa hairlaya gene uu

  12. muty

    2011/04/05 at 18:45

    usan zurag gaihaltai yumaaa

  13. trojan08

    2011/04/05 at 22:27

    hmmmmmmmmmmmmmmmmmm

  14. sekv

    2011/04/06 at 02:37

    [color=008000][size=xx-large]vnheer gaihamshigtai setgesen bn [/size][/color]

  15. teen

    2011/04/06 at 02:44

    waaaaaw

  16. dalai11

    2011/04/18 at 20:03

    mash avyaastai yum bna

  17. ononbaatar

    2011/04/26 at 00:05

    goy um oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *