11-р сарын зурхай: Энэ сар таны амьдралд сэтгэл догдлуулсан үйл явдлаар дүүрэн байх болно 

3

Сар бүрийн эхэнд та бүхэнд хүргэдэг зурхайн нийтлэл маань бэлэн боллоо. Өвлийн хүйтэн улирал хаяанд ирж байгаа энэ цаг үед бид 11-р сартай золгож байна. Энэ сар та бидний амьдралд олон сонирхолтой, сэтгэл догдлуулсан үйл явдлууд ар араасаа ундрах нь ээ. Амьдралд юу тохиолдохыг бидний хэн нь ч сайн мэдэхгүй. Гэхдээ зурхайн тусламжтай ирээдүйн талаар бага ч болов зүйлийг мэдэж авч, зарим нэг зүйлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд хамтдаа 11-р сарын зурхайгаа уншицгаая!

Хонь

Аз болоход энэ сар Хонинуудын эрч хүч, энерги огцом нэмэгдэнэ – сэтгэл санаа, философи, оюун ухаан, мөнгө санхүү. Сарын дундуур таны амьдралд таатай, тааламжтай зүйл тохиолдоно. Хайр дурлалын харилцаандаа урьд өмнөхөөсөө илүү их анхаарал, ач холбогдол өгөөрэй.

11-р сард танд зөвхөн ганцаараа шийдвэрлэх ёстой чухал асуудлууд хэд хэд өмнө чинь тулгарна. Энэ үед бусдаас тусламж хүсэхийн оронд өөртэй итгээрэй. Үр дүн нь сэтгэл хөдлөм, дутуугаа нөхөхүйц гайхалтай зүйл болох болно.

 

Үхэр

Удаан хугацаанд нам гүм байсан Үхрүүд энэ сар урагш давшилж, өөрийгөө хэн бэ, ямар хүсэл зорилготой вэ гэдгээ бусдад харуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ ордынхон хангалттай зүгээр суулаа. Одоо тэмцэх, хөдөлмөрлөх, хичээх, тулалдах цаг нэгэнт ирсэн.

Сарын турш хайр сэтгэлийн харилцаа романтик байх бололтой. Тэр дундаа сарын эхний хагасын төгсгөлд хайрттайгаа романтик болзоо хийвэл, та хоёрын харилцаа цаашид улам гүнзгийрэх болно. Үхрүүд 11-р сард хайр дурлалын асуудал дээр санаа зовохгүй байж болно гэдгийг дуулгая.

 

Ихэр

11-р сарыг хүртэл уйгагүй хичээж, зүтгэсээр ирснийг чинь од эрхэс өндрөөр үнэлж, хүсэн хүлээж байсан амжилтын түлхүүрийг атгуулна. Та энэ сарын турш өөрийнхөө хүч чадлыг бүрэн мэдэрч, бусдад ямар их потенциальтай хүн бэ гэдгээ харуулна.

Өдөр бүр таны амьдралд өөрчлөлт гарах бөгөөд үр дүнд нь сарын сүүл гэхэд та урьд өмнөхөөсөө тэс өөр хүн болсон байна. Гэхдээ эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг санаарай. Идэж, ууж байгаа зүйлс болон унтаж, амарч байгаа цагаа анхаарч үзэхэд гэмгүй. Мөн энэ сар спортоор хичээллэж эхэлбэл, алс ирээдүйд эрүүл мэндэд чинь хэрэгтэй болохыг од эрхэс зөвлөж байна.

 

Мэлхий

11-р сар Мэлхийнүүдийн хувьд тийм ч амар байхгүй бололтой. Сэтгэлээр унасан, өндөр үүрэг хариуцлага хүлээснээс болж ядарч туйлдсан, сэтгэл хангалуун бус байх тул, эртнээс үүнд бэлтгэлтэй байгаарай. Хэрэв амьдралд ямар нэгэн алдаа гаргавал, бусдыг буруутгахын өмнө эхлээд өөрөөсөө хайгаад үзээрэй гэж зөвлөе.

Сарын эхний 7 хоногт өөрийгөө үнэлэх, өөрт байгаа бүх боломж бололцоогоо дайчлах тал дээр анхаарах хэрэгтэй. Давгүй боломжууд өмнө чинь гарч ирэх төлөвтэй байна. Ашиглаж чадвал, амжилт танаас холдож чадахгүй. Гэр бүлийнхэндээ анхаарал тавихаа мартав. Тэр тусмаа хэрэв та үр хүүхэдтэй бол, тэдэндээ энэ сар цаг заваа харамгүй зориулаарай.

 

Арслан

Арслангуудын хувьд энэ сар сэтгэл догдлуулсан олон үйл явдлаар дүүрэн байх бололтой. Гэхдээ тэдгээр үйл явдлууд дан ганц сэтгэл догдлуулаад зогсохгүй, уйтгар гуниг, баяр хөөр, сэтгэл гутрал, тайвшрал гээд олон мэдрэмжийг танд төрүүлэх болно. 11-р сарыг аль болох гэртээ өнгөрүүлээрэй. Ажил мэргэжлээс илүү ар гэртээ та хэрэгтэй байж мэдэх юм.

Асуудал тулгарвал өөдөөс нь сөрж зогсоорой. Ард нь амжилттай гарч чадах юм бол, ирэх саруудад таны амьдралын зам дардан байна. Харин асуудлыг хойшлуулж, гарах гарц хайхаас зайлсхийх юм бол, таны ирээдүйг харанхуй бүрхэх болно гэдгийг сануулъя. Одоогийн амьдралаа сайхан байлгамаар байгаа бол, өнгөрснөөсөө суралц, ирээдүйг гэрэлтүүлмээр байвал, одоогоо өөрчил гэсэн үгийг санаж яваарай.

 

Охин

Энэ хүртэлх хугацаанд Охины ордынхон өөртэйгөө холбоотой олон зүйл дээр эерэг өөрчлөлтийг авчирч чадсан. Харин 11-р сард илүү анхаарал болгоомжтой, хянуур, хурдан шаламгай байх хэрэгтэйг од эрхэс сануулж байна. Илүү их том зүйлсийг мөрөөдөх нь буруу биш ч, амьдралын жижиг хэсгүүдийг анхааралгүй өнгөрөөснөөс болж, хожим харамсах зүйл бүү хийгээрэй. Ингэж чадвал таны амьдралд гайхалтай зүйл тохиолдох болно.

Бусадтай харилцах харилцаанаас та эрч хүч, урам зориг, итгэл үнэмшил авч чадна. Энэ сар цагийг ганцаараа биш, болж өгвөл олон нийтийн дунд өнгөрөөхийг хичээгээрэй. Үр дүнд нь та амьдралыг илүү томоор хардаг болох ашиг тустай.

 

Жинлүүр

Энэ сар Жинлүүрүүд хайр сэтгэлийн харилцаа, багийн ажиллагаа зэрэг асуудлуудад онцгойлон анхаарах хэрэгтэй. Мөн цэвэр агаарт гарч, эрч хүчээ сэлбэх зорилгоор байгалийн сайханд очоорой. 11-р сард хүртэх, мэдрэх бүхэн чинь таны энэ хүртэлх хугацаанд гаргасан шийдвэр, хийсэн үйлдэл, хэлсэн үг бүрийн хариу болохыг ойлгоорой.

Сарын сүүлийн 7 хоногт таны удаан хугацаанд хүсэн мөрөөдөж байсан зүйл чинь бодитоор биелэлээ олж магадгүй. Гэхдээ үүнийг амжилттай болгохын тулд та хүссэн хүсээгүй бусдаас тусламж авах хэрэгтэй болно гэдгийг санаарай. Амьдралын хором мөч бүр таны хувьд танд аз жаргалтай санагдана. Гэхдээ хайр дурлалын асуудал дээр нухацтай хандахгүй бол, таагүй үр дүнд хүрч мэдэхээр байгааг сануулъя.

 

Хилэнц

Энэ сар бол Хилэнцүүдийн хувьд шинээр төрөх, болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг орхих, өөрийгөө хурцлах, эрч хүчээ сэлбэх цаг мөч гэдгийг санаарай. Оюуны өндөр чадамжаа ашигласан ч бай, ашиглаа ч үгүй бай, та энэ сар чухал шийдвэр гаргах мөчтэй нүүр тулгарахаас зайлсхийж чадахгүй.

Сарын дундуур таамаглаж, төсөөлж байсан зүйл чинь бодит амьдрал дээр биелэлээ олох болно. Энэ сар ямарваа нэгэн ажил, төслийг эхлүүлбэл, тууштай, найдвартай байж, анхаарлаа сайтар хандуулах хэрэгтэйг санаарай. Биелүүлэх юмсан, бүтээх юмсан, болгох юмсан гэсэн чин хүсэлтэй байх нь амжилтад хүрэх гол түлхүүр гэдгийг та 11-р сард ойлгож авна.

 

Нум

Сарын дундуур өмнөө тавьсан зорилгуудаас чинь бага багаар бүтэж мэдэхээр байна. Хамгийн гол нь та өөртөө итгэлтэй, урам зоригоор дүүрэн байх нь чухал. Бусадтай харилцах харилцаандаа сайн анхаарахгүй бол, ойр дотнын хүмүүстэйгээ тааламжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй болохыг санаарай. Түүнчлэн, харилцааны доголдлоос болж асуудалд орж, ирээдүйгээ баллахыг ч үгүйсгэхгүй.

Бусдын хэрэгт аль болох оролцохгүй байсан нь дээр. Идэвхтэй байх нь амьдралд хэрэгтэй ч, юунд идэвх зүтгэл гаргах хэрэгтэй вэ гэдгээ ухамсарлаж байх нь чухал гэдгийг мартаж болохгүй. Ямар ч асуудал тулгарсан бай, санаа зовох хэрэггүй. Учир нь таныг гэдэг хүмүүс гарах гарц олоход чинь туслах болно.

 

Матар

11-р сард таны амьдралын зам тийм ч дардан байхгүй бололтой. Заримдаа өгсүүр, саад тотгор ихтэй байх төлөвтэй байна. Сарын эхний 7 хоногоос эхлээд сэтгэл санааг чинь хямраах асуудлууд ар араасаа ундарч мэднэ. Мөн найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ харилцах харилцаандаа анхаараарай. Ойр дотнынхоо хүмүүсийн танд хандаж хэлж буй үгсийг үл ойшоох хэрэггүй.

Хүсэл, шуналдаа хэмжээ хязгаар тогтоох нь чухал. Өөрт яг энэ цаг мөчид юу хамгийн их хэрэгтэй байна, тэр зүйлээ өөрийн болгох нь амьдралын гол зорилго гэдгийг санаарай. Харин карьерийн хувьд Матрууд энэ сар ололт амжилттай байх нь. Тушаал дэвшиж магадгүй тул, үүнд сэтгэл санаагаа бэлдээрэй. Гэвч ажлын талбар дээр бусадтай үл ойлголцож, асуудалд орооцолдож мэднэ. Иймд хийж буй алхам, хэлж буй үгэндээ анхаараарай.

 

Хумх

Энэ сар Хумхуудад маш удаан хугацааны турш гүн нойрсож байгаад гэнэт сэрсэн мэт мэдрэмж төрөх болно. Төлөвлөж байсан олон зүйлээ хийж амжуулахад хамгийн тохиромжтой цаг үе ирээд байна. Сарын дундуур карьераа одоогийнхоосоо илүү ахиулах давгүй санал хүлээж авна.

Гэхдээ ажил мэргэжил хэдийгээр чухал ч гэлээ, гэр бүл болон чөлөөт цаг гэдэг зүйл түүнээс дутахааргүй чухал гэдгийг бодолцож үзэхэд гэмгүй. Од эрхэс 11-р сард таныг юу ч болж байсан бай, зөвхөн урагшлах хэрэгтэйг сануулж байна. Бусадтай хамтарч, шинэ төсөл хэрэгжүүлэх болон бизнес эхлүүлэхэд таатай байх болно.

 

Загас

Энэ сар Загаснууд олон хүнд өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулна. Юу гэсэн үг вэ гэхээр, та удаан хугацаанд өөрөө өөртэйгөө зөрчилдсөөр ирсэн асуудалдаа эцэст нь нэг юм цэг тавина. Таны бүтээлч, хичээнгүй байдал эргэн сэргэнэ. Таны бие организм, дотоод сэтгэл, мөн чанарт хувьсал явагдана гэж хэлэхэд буруудахгүй.

Үүнийг овжин байдлаар ашиглаж, өөрийнхөө хувийн амьдралд болон өөртөө хөрөнгө оруулалтыг харамгүй хийгээрэй. Эдгээр өдрүүдэд урьд өмнөхөөсөө илүү хүссэн бүхэн чинь биелэх магадлал хамаагүй өндөр байгааг дуулгахад таатай байна. Нөхөрсөг, эелдэг боловсон, өөрийгөө үнэлсэн нэгэн болж чадсанаар ирээдүйд сэтгэл санаагаар унах хор уршигтай асуудлаас холуур байж чадна. Амжилт олох эс олохоос үл хамаарч, хичээл зүтгэлийг чинь од эрхэс шагнах болно – үүрд танд хэрэг болох гайхалтай бэлэг.

32
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Munguntuya Sandagsuren

    Munguntuya Sandagsuren

    2020/11/01 at 20:56

    Dabgvi l yum bna

  2. Yanjinlham Dashdorj

    Yanjinlham Dashdorj

    2020/11/02 at 22:47

    Таалагдлаа биелэх болтугай.

  3. Анаа Ариунаа

    Анаа Ариунаа

    2020/11/03 at 20:12

    Төлөвлсөн ажил минь бүтэх болтугай

  4. Delgertsetseg Dashtseren

    Delgertsetseg Dashtseren

    2020/11/04 at 07:59

    Сайхан зурхай.байна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *