Зөвхөн Интернетээс хайх хэрэггүй! Зурхайн ордууд хайр дурлалаа хаанаас хайвал хамгийн тохиромжтой вэ?

0

Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа хүмүүсийг ямар ч төвөггүй холбох сошиал сүлжээ өндөр хөгжсөн өнөө цагт хүнтэй танилцах үнэхээр амархан болжээ. Ганц хоёр “Сайн уу?” гэж бичээд л найзууд болно, хүссэнээрээ холбогдоно.

Adnan Seferovic / Shutterstock.com

 

Хайртайгаа хаана учрахыг зурхайн ордоор чинь хэлж өгөх үү?

Жирийн үерхэл хайр болон хувирах тохиолдол байдаг. Гэхдээ түүний цаана жинхэнэ хайр байх нь цөөн. Хайрлах хүнээ сошиалаас гадна өөр газар хайх уу? Үүнд зурхайн орд тус болно гэж найдаж байна.

Хонь

Uber Images / Shutterstock.com

Спортын тэмцээн уралдаан эсвэл фитнес клуб явахыг зөвлөе. Магадгүй нэг сумаар хоёр туулай буудах ч юм билүү: хайрттайгаа учирна бас өөрийн эрүүл мэндэд анхаарал тавьж жингээ барина.

 

Үхэр

Таны найз нөхдийн хүрээлэлд багтаж байгаа хүмүүст анхаарлаа хандуулаарай. Хэн нэг нь таныг хайрлаад удаж байж магадгүй шүү.

 

Ихэр

Нийтийн тээврээр зорчиж явахад тань руу хэн нэгэн харж инээмсэглэсэн үү, та ч гэсэн хариу инээмсэглээд түүний царайг тогтоогоод ав.

 

Мэлхий

Jacob Lund / Shutterstock.com

Багын найзуудаа эргэн дурсаарай, магадгүй удаан уулзалдаагүй нэг ангийн хүүхэд ч байж болно. Тэдэнтэйгээ уулзаад бага насаа дурс.

 

 

Арслан

Хамт олны үдэшлэг. Олон хүн бужигнасан тэр үдэшлэгийн үеэр танд илт ойлгомжтой зүйл болно.

 

Охин

khuncho007 / Shutterstock.com

Номын санд та хайртай хүнтэйгээ учрах магадлал өндөр, үзэл бодлоо хуваалцахад хэн хэнд нь таатай байх болно.

 

Жинлүүр

Үзэсгэлэн эсвэл театр, кино театрт та хайртай хүнтэйгээ учирна. Дараагийн удаад цугтаа байхыг үгүйсгэхгүй.

 

Хилэнц

Photo Book Pro / Shutterstock.com

Ёстой л заяны хань зам дээр гэдэг шиг гудамжаар сайн гэгч нь алхаж зугаалаарай.

 

Нум

Кафед өөрийн суух дуртай ширээтэй болоод тэндээ халуун кофегоо тайван сууж ууж байгаарай. Таныг аяга кофегоор дайлах хүн тун удахгүй гарч ирнэ гэж найдаж байна.

 

Матар

Pormezz / Shutterstock.com

Ажил дээрээ ихэнх цагийг өнгөрөөснөөр өөртэйгөө адилхан амжилттай яваа хэн нэгэнтэй учрах тохиолдлыг программчилж байгаа хэрэг болно.

 

Бумба

Таны хобби сайхан хамт олны дунд оруулахын зэрэгцээ зүрх сэтгэлийг эзэмдэх хүнтэйгээ учрахад тусална.

 

Загас

Svitlana Sokolova / Shutterstock.com

Орцныхоо ойролцоо байнга хэн нэгэнтэй харц тулгаран өнгөрч байгаа бол түүнд анхны алхам хийх боломжийг олгоорой.

Та одоо жинхэнэ хайрттайгаа учрахын тулд ямар чиглэлд явахаа мэдэж авлаа. Бүү зогсоорой. Урагшаа!

16
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Б. Мөнх Эрдэнэ

    Б. Мөнх Эрдэнэ

    2020/05/21 at 23:07

    Zoljargal Ulambayar 😅😅

  2. Roza Askar

    Roza Askar

    2020/05/24 at 06:13

    😂😂😂😂za nomiin san orii doo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *