Хүүхэдтэй айлд тэжээвэл төгс тохирох нохойн 10 үүлдэр. Таны бяцхан үрийн сайн найз болох болно

0

Өрөвдөж энэрэхээс эхлээд хариуцлага хүлээх хүртэл олон зүйлсийг нохой хүүхдэд үлгэрлэн зааж чаддаг. Гэхдээ бага насны хүүхэдтэй бол ямар үүлдрийн нохойтой болох талаар судлах хэрэгтэй гэж зөвлөж байна. Манай сайт уншигч танд хүүхэдтэй гэр бүлд тэжээвэл тохирох 10 нохойны үүлдрийг танилцуулж байна.

1. Франц буллдог

© Pixabay.com

Тийм ч их том биш нохойтой болохыг хүсч буй бол танд энэ үүлдрийн нохой хамгаас тохирох болно. Тэд хэт чанга дуу чимээ гаргахгүй тул хүүхэдтэй айлд тохиромжтой. Мөн тэд анхаарал халамж их нэхдэг тул таны бяцхан үрсийн сайн найз болох болно.

 

2. Питбулл

© Wikimedia Commons

Энэ үүлдрийн нохойг хүүхэдтэй тохирохгүй гэж үзэх хандлага түгээмэл байдаг билээ. Гэвч үнэн хэрэгтээ бүх зүйл эсрэгээрээ ажээ. Тулаанд зориулж сургасан нохой биш л бол уг үүлдрийн ноход эзэндээ маш үнэнч, эелдэг зөөлөн байдаг.

 

3. Пудль

© Pixabay.com

Эрч хүчтэй, ухаалаг, хүний хамгийн сайн найз болох энэ үүлдрийн нохдыг сургах маш амархан байдаг. Харин тэдний үс хурдан ургадаг тул байнгын анхаарал хандуулж байх шаардлагатай байдаг.

 

4. Голден ретривер

© Pixabay.com

Тэд яг л Тедди бамбарууш мэт хүний итгэлт анд, сайн нөхөр болж чаддаг амьтад. Хүүхдэд ч сайн гэдгээрээ онцлог. Мөн түүнчлэн тайван амгалан зантай, таны хүүхдэд хариуцлагатай байхыг ч үлгэрлэн зааж чадна.

 

5. Лабрадор

© Pixabay.com

Тэд тэврүүлэх тун дуртай бөгөөд хүний анхаарал, халамжийн төвд байх дуртай. Тэд мөн алхах тун дуртай бөгөөд тайван амгалан зантай тул хүүхэдтэй айлд тун тохиромжтой ажээ.

 

6. Бордер колли

© Pixabay.com

Дэлхийн хамгийн ухаалаг бөгөөд ажилсаг үүлдэр хэмээн зүй ёсоор тооцогддог энэ үүлдрийн нохойг та хангалттай тоглох зайтай байшинтай, өнөр өтгөн гэр бүлтэй бол тэжээхэд тун тохиромжтой ажээ. Тэд бол хүн бүрийн мөрөөдлийн нохой гэдэгт итгээрэй.

 

7. Герман хоньч нохой

© Pixabay.com

Аюултай харагддаг хэдий ч тэд хайрласан нэгэндээ үнэнч, халамжтайн дээр тун сайн хамгаалагч болдог ажээ. Тэд таны юу зааж өгнө, яг л тийм болж өсч торнидог.

 

8. Бигл

© Pixabay.com

Тун нөхөрсөг, хайр татам тэднийг тэжээх тун хялбар. Тун тун нийтэч тул өнөр өтгөн гэр бүлд тохиромжтой. Бие жижиг тул бага насны хүүхдийн сайн найз болох болно.

 

9. Спанель

Энэ үүлдрийн нохойны гол онцлог бол тэд эзэнтэйгээ тун амархан дасан зохицож, тэдний амьдралын хэв маягт уусдаг явдал ажээ. Хэрэв та хөдөлгөөнтэй, идэвхтэй нэгэн бол тэд яг л тань шиг идэвхтэй байна. Харин гэртээ байхыг илүүд үздэг бол нохой тань мөн л таны амьдралын хэв маягт өөрийгөө бүрэн уусгах болно.

 

10. Дахшунд

© Pixabay.com

Өхөөрдөм бяцхан, тоглоом наадамд дуртай энэ үүлдрийн нохой хүүхдэд тун ээлтэй. Та энэ үүлдрийн нохой авсан бол хүүхэддээ аажим танилцуулж, цаашдаа дотно найзууд болохыг нь харах л үлдэх болов уу. Тэд мөн өндөр настнуудад ч тустай гэдгээрээ онцлогтой.

 

Бонус: Хүүхэдтэй айлд тохиромжгүй нохойн үүлдрүүд

© Pixabay.com

Husky, Chihuahua, Doberman, Corgi, Dalmatian зэрэг алдартай үүлдрийн ноход хүүхэдтэй айлд тийм ч тохиромжтой биш ажээ. Эдгээр үүлдрийн нохдыг сургахад бэрхшээлтэй байдаг.

© Pixabay.com

Таны бодлоор өнөр гэр бүл тэжээхэд хамгийн тохиромжтой нохойн үүлдэр ямар үүлдэр вэ? Гэрийн тэжээмэл амьтан тань хүүхэдтэй сайн харилцаатай байдаг уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй саналаа хуваалцаарай.

42
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Enkhee Yondon

    Enkhee Yondon

    2020/11/01 at 10:17

    Mendushka Enkhee

  2. TJe

    TJe

    2020/11/01 at 10:20

    yostoi tsusandaa hamgiin yodriin aashtai nohoinuud bn da

  3. Zul Linda

    Zul Linda

    2020/11/03 at 16:53

    Б. Хулан

  4. Б. Хулан

    Б. Хулан

    2020/11/03 at 17:46

    Zul Linda wooooo goyiiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *