Хүний хэд хэдэн удаагийн амьдралаар амьдрах чадвартай, дэлхий дээр орших 10 амьтад. Тэд үнэхээр олон жил амьдарч чаддаг ажээ

0

Хүн гэдэг амьтан залуу насаа хадгалж үлдэхийг нэн эртнээс хүсэх болсон: эртний үлгэрт хүртэл байдаг биз дээ – залуужуулах алим иджээ гээд л… Улс үндэстнүүдийн дунд залуужуулах ид шидийн, мөнхийн ус уудаг домог үлгэр олон бий.

Харин зарим нэг ан амьтанд иймэрхүү ид шидийн зүйл огт хэрэггүй, тэд үнэхээр олон жил амьдарч чаддаг ажээ.

200 жил – улаан өргөст далайн зараа

Манай улсын дундаж наслалт 70-75 байдаг, харин далайн зарим нэг амьтдад энэ нь амьдралынх нь зөвхөн эхний үе л болох ажээ. Америкийн Номхон далайн эрэг хавиар тархан суурьшсан улаан өргөст далайн зараа 200 гаруй жил амьдардаг. Өөр бусад төрлийн зарааны дундаж нас – 35 жил.

 

211 жил – гренландын халим

Сээр нуруутай амьтдын дундаас хамгийн том нь гренландын халим. Угтаа бол эдгээр амьтдын амьдрал нэг их удаан үргэлжилдэггүй – 40 жил насална. Харин зарим нэг төрлийн халим 5 дахин урт насалдаг байна. Одоогоор олж тогтоогоод байгаа хамгийн өндөр настай халим 211 настай.

 

226 – кои мөрөг загас

Кои мөрөг загасыг удаан настай гэж хэлж болно: гоёл чимэглэлийн зориулалтаар үржүүлдэг энэ загас хоёр зуун жил насалдаг байна. Үнэндээ загас болгон ийм урт насалж чадахгүй л дээ: Японоос өөр улсад бол дунджаар 15 л насална. Харин акуа урлаг өндөр хөгжсөн Японд – гурав дахин өндөр насалдаг юм. Ханако хочтой кои мөрөг загас хамгийн их алдартай – тэрээр хэд хэдэн алдартай гэр бүлээр дамжин явжээ. 1751 онд төрөөд 1977 онд үxсэн байна: тэгэхээр ойролцоогоор 226 жил насалсан байгаа биз?

 

150-250 жил – яст мэлхий

Харин жинхэнээсээ удаан амьдардаг амьтан усанд биш хуурай газар амьдардаг юм – яст мэлхий. Адвайта хочтой яст мэлхий 250 жил амьдарсан гэсэн баримт байдаг. Бас нэг өөр дээд амжилт тогтоосон яст мэлхий – Гаррищта бол Галапагоссын аралд амьдарч байжээ. Энэ арал дээр Чарльз Дарвин 1835 онд ирэхдээ Гарриетаг өөр 2 амьтантай Британи руу аваад явжээ: тэгэхэд Гарриета тавхан настай бяцхан охин байлаа. Дараа нь түүнийг австралийн амьтны хүрээлэнд өгсөн юм. Гарриета 2006 онд нас барсан, тэрээр 177 жил насалжээ.

 

Үxэшгүй мөнхийн далайн мөгөөрс

Turritopsis dohrnii гэх далайн мөгөөрс үxэшгүй мөнхийн хутгийг олсон хувилгаан гэлтэй. Далайн энэ амьтанд нэгэн онцгой чадал бий: насанд хүрснийхээ дараа буцаад балчир насандаа очдог. Үүнийг тэд тасралтгүй хийх чадалтай, тэгэхээр үxлээс мөнхийн зугтааж чадаж байна гэсэн үг.

 

Заан – 80 жил

Зэрлэг байгальдаа амьдарч байгаа африкийн ч бай, азийн ч бай заан 70 хүртэл насалдаг, харин тэжээвэр нь арай өндөр насална: ойролцоогоор 80 жил. Зэрлэг байгальдаа амьдарч байгаа заан тэр болгон өндөр насалж чадахгүй, яагаад гэвэл тэдний эсрэг олон зэрлэг амьтад ангуучилж байдаг ажээ. Жишээ нь, жирийн зэрлэг муур: бар – Азид, арслан, үчимбэр – Африкт.

 

Далайн спонж хэдэн мянган жилээр насална

Далайд амьдардаг бас нэгэн дээд амжилтыг тогтоосон амьтан – далайн спонж. Тэд үнэхээр санаанд орохооргүй урт насална. Жишээ нь, Anoxycalyx joubini гэх төрөл 10 мянган жил хүрсэн байгаа юм. Эдгээр спонж нь Антарктикийн усанд амьдрах бөгөөд тэдний бодисын солилцоо маш удаан явагддаг: чухам үүний л ачаар тэд удаан амьдардаг бололтой.

 

Амьд ашигт малтмал гаттери – 200 жил

Шинэ Зеландын гаттерийг амьд ашигт малтмал гэж нэрлэсэн нь түүний хэдэн сая жилээр хадгалагдаж үлдсэнтэй холбоогүй, харин өөрийн өвөг дээдэс шигээ харагдаж байгаатай нь холбоотой юм. Гаттери угтаа бол гүрвэлийн бүлд хамаарна. Энэ төрлөө төлөөлж үлдсэн цорын ганц төрөл болжээ. Насны хувьд тэд ойролцоогоор 200 жил насалдаг бана.

 

Гуидак – 140 жилийн амьдрал

Энэ нялцгай биетийн амтанд дуртай хүн дэлхий дээр олон бий. Харахад эвгүй л дээ: заримдаа метр ч хүрдэг, аварга том ганц нүдэт шиг. Нэг нялцгай биет нэг килограмм жин татаж болно. Ийм болгох ч амаргүй, 140 жил хүлээх шаардлагатай – гуидакийн дундаж нас нь л энэ.

 

Гренландын акул 500 жил насалж чадна

Хойд Мөсөн далайн усанд хамгийн хачин акул амьдардаг – гренландын. Тэр гүн усанд дуртай, заримдаа 2 км хүртэл усанд шумбадаг. Бас хамгийн удаан акул хэмээгддэг ажээ: цагт 1,6 км хурдалдаг, өөрөөр хэлбэл далайн хаваас ч удаан гэсэн үг юм. Олигтой хурдалдаггүй л юм байгаа биз, тэр яах вэ. Гэхдээ насаараа ёстой гайхагдах амьтан: гренланд акулын дундаж нас 272 жил. Гэхдээ эрдэмтэд энэ насыг ч давсан акулыг олж илрүүлсэн байна – 500 жил амьдарсан. Урт насалж байгаа нь физиологийн хөгжилтэй нь холбоотой байж болох юм: гренланд акул 150 наснаасаа хойш л үржиж эхэлдэг ажээ.

16
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *