Мөнгөний модыг хэрхэн зөв арчлах тухай

7

Энэхүү тасалгааны ургамалд олон цэцэг сонирхогч нар дуртай бөгөөд түүнийг арчлах нь амархан, модны маань гадаад байдал нүд баясуулдаг билээ. Навч нь зоосон мөнгөтэй адил хэлбэртэй учир энэ модыг “мөнгөний мод” хэмээн нэрлэсэн байна.

Фенгшүйгээр бол энэ мод таныг баян болоход тустай гэнэ. Нэлээд зузаан навчтай, түүнд их хэмжээний тэжээллэг бодис хуралдана. Хэр зузаан гэдгээс шалтгаалж баян байх нөхцөл тодорхойлогдоно гэж үздэг. Өөрөөр хэлбэл энэ модны байгаа байдал таны гэрийн санхүүгийн байдалтай нягт холбоотой гэж хэлж болох билээ.

Гэрийн нөхцөлд мөнгөний мод арчлах

Энэ модыг арчлахад хүнд зүйл үгүй. Гэсэн хэдий ч энэ мод заримдаа навчаа хаяж, гандаж, гол нь зөөлөрч нугарч хугарах нь бий. Эдгээр нь мод үхэж эхэлж байна гэсэн дохио юм.

Ийм эвгүй байдлаас зайлсхийхэд тань хэрэг болох арчилгааны талаарх 7 зөвлөгөөг танд санал болгож байна. Энэ бол гэрт мөнгө дууддаг мод шүү дээ.

Мөнгөний модыг арчлах талаарх зөвлөгөөнүүд

1. Халуун дулаан цагт мөнгөний модыг долоо хоногт хоёр удаа услах хэрэгтэй. Харин энгийн үед ганц удаа услах нь хангалттай. Өвлийн цагт бүр ч бага услах ба дунджаар хоёр долоо хоногт нэг удаа гэх мэт.

 

2. Мод ургаж байгаа савыг хааяа шалгаж, анхаарч байх бөгөөд хэт хатаах, усаар хэт их услах нь ч дэмий. Ер нь энэ мод их услахад дургүй гэдгийг санаж яваарай.

 

3. Зуны цагт энэ модыг сардаа хоёр удаа бордох нь хангалттай юм. Бордоо нь кактус, суккулент зэрэг ургамлынхтай адил байна.

Бусад үед сардаа нэг л удаа бордох нь хангалттай ба бордооны концентрацыг хоёр дахин багасгах хэрэгтэй. Бордоогоо зөвхөн чийгтэй хөрсөнд хийх учир усласны дараа л мөнгөний модыг борддог билээ.

 

4. Эзэгтэй нар энэ модыг цонхны тавцан дээр их тавьдаг учир нарны шууд тусгалаас ихээхэн гэмтдэг ургамал юм. Навч нь халж, гүн ногоон өнгөө алдан боровтор туяатай болсоор удалгүй унана.

Зуны цагт энэ модыг нарны шууд тусгал хүрэхгүй газар байрлуулах нь зөв. Ийм байдлаар мод маань илүү сайн ургаж гэр бүлийнхнийг тань баярлуулах билээ.

 

5. Навч гандахаас гадна энэ модыг цагаан хөгц маягийн зүйл бүрхэх нь бий. Энэ нь уг мод өвдөж янз бүрийн шавьж хорхойд идэгдэж байгаагийн шинж билээ.

Гэхдээ сандрах зүйл үгүй. Үүнээс салахын тулд навчаа барааны савангийн уусмалаар арчиж дараа нь буцалсан хүйтэн усаар сайн угаахад л болно.

 

6. Тасалгааны хэмийн огцом өөрчлөлт энэ модонд бас их муугаар нөлөөлнө. Өвлийн цагт энэ модыг зөөвөрлөсний дараа навчаа гээх нь их тохиолдох ба гудамжинд хөлдсөн нь тэр юм.

Тиймээс түүнийг зөөхдөө сонингоор ороох хэрэгтэй ба хэдий олон давхарлана, төдий чинээ хамгаалалттай болж байгаа юм шүү.

 

7. Энэ мод аалзанд идэгдэх үед навчин дээр нь бараг үл харагдах аалзны тор бий болно. Ийм нөхцөлд савангийн уусмал, тусгай цэцгийн эм болох «Фуфанон», «Фитоверм» зэрэг нь танд туслах болно.

Хүн болгон л энэ мод нь хүний эрүүл мэндэд тустай гэдгийг мэднэ. Түүний олон ашигтай шинж чанар нь өвчин зовлонгоос салгах ба түүний навч нь үрэвслийн эсрэг, бактерийн эсрэг үйлчилгээтэй бодисоор баялаг билээ.

Харин та энэ модыг хэрхэн арчилдаг вэ? Өөрийн арчлах арга барилын тухай сэтгэгдэл дээр бичихээ бүү мартаарай. Модондоо анхаарч, санаа тавьж байвал мод тань танд баярлах болно шүү.

289
ГоёГоё
47
ГайхмаарГайхмаар
39
БахархмаарБахархмаар
36
ХөөрхөнХөөрхөн
32
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
11
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Buyantamir Gantumur

    Buyantamir Gantumur

    2018/08/17 at 11:28

    Choijilsuren Lkhagva

  2. Belle Oyunerdene

    Belle Oyunerdene

    2018/08/17 at 11:55

    Nergui Jambalsuren

  3. Г. Нарантуяа

    Г. Нарантуяа

    2018/08/19 at 18:07

    Bayarlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *