
Нью Йорк хотын баруун хэсэгт байрлах West Side Line хэмээх өндөрт байрласан хуучин ачааны төмөр замын шугамын нэгээхэн хэсгийг High Line нэртэй цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ. Хуучин төмөр замыг дундуураа явган хүний зам бүхий ногоон байгууламж болгон өөрчилсөн бөгөөд ногоон байгууламжийн дундуур амарч тухлах сандалнууд болон хотын байдлыг ажиглах тавцантай болгож тохижуулсан байна. 1999 онд оршин суугчдын төлөөлөл болсон Robert Hammond, Joshua David нар High Line-ы нөхөрлөлийн бүлгэмийг байгуулж, уг хуучин төмөр замыг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах санааг гаргасан байна.
2004 онд тус хотын захиргаа тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажилд 50 сая доллар гаргаж, 2006 оны 4-р сард барилгын ажлын эхлэл тавигджээ. Цэцэрлэгт хүрээлэнгийн загварыг олон улсын хэмжээнд цэцэрлэг тохижуулалтын чиглэлээр алдаршсан тохижилтын уран барималч James Corner-ын Нью Йорк хотноо байрладаг хот тохижилтын пүүс болон Diller Scofidio + Renfro хэмээх уран барилгын пүүс хамтран гаргасан байна.
Харин цэцэрлэгийн дотор ургамал, ногоон байгууламжийн загварыг Нидерландын нэртэй цэцэрлэгийн дизайнер Piet Oudolf хийж, инженерийн байгууламжийн ажлыг Buro Happold хэмээх инженерийн үйлчилгээний пүүс хийж гүйцэтгэсэн байна.
Цэцэрлэгт хүрээлэнгийн өмнөд хэсэг 2009 оны 6-р сарын 8-ны өдөр олон нийтэд нээлттэй болсон бөгөөд 2011 оны 6-р сарын 7-ны өдөр High Line-ы хоёр дахь хэсгийн нээлтийн ёслол болжээ. High Line цэцэрлэгт хүрээлэн одоогоор 1.6 км-ийн урттай байгаа юм байна.
1.
2.
3.
4.
5.
6.
7.
8.
9.








Зочин
2011/06/16 at 14:05
Unen nice ym bna da
Celldweller
2011/06/16 at 14:05
nice nice, goy shiideltei tsetserlegt hureelen bn
Donjman
2011/06/16 at 14:08
goy yum bna
chechnya
2011/06/16 at 14:09
goy
loopy
2011/06/16 at 14:10
Goy um bna
BA3
2011/06/16 at 14:26
uneheer nice
turuu_designer
2011/06/16 at 14:49
goy bnaaaaaaaa
tmra
2011/06/16 at 18:44
oo nice
Crunch
2011/06/16 at 18:57
wow
ononbaatar
2011/06/16 at 19:10
nice
SoL0
2011/06/16 at 20:14
vnen tasarhai
muty
2011/06/16 at 22:24
zai bagaddaggui ee gej
Зочин
2011/06/16 at 22:36
Gaihaltai
tuulaixan
2011/06/16 at 23:46
дажгүй л юм
baysaaaa4
2011/06/17 at 00:05
haha nice sxan suugad alsiin shirtehed sn gazr bna shde
sirusIP
2011/06/17 at 00:20
Bas Ashiglasan bn shtee Train
shiji_batuka
2011/06/17 at 00:24
romantik lol
24c_Pl4yBoy
2011/06/17 at 10:02
huuh laitai biz
Зочин
2011/06/17 at 12:57
yes