
124 жилийн тэртээ Вильгельм Рентген хүний биеийг нэвт харагдуулах икс-туяаг санамсаргүй байдлаар олж нээсэн гэдэг. Тэр цагаас хойш бүх зүйл тосолсон юм шиг л явж иржээ: эрдэмтэд томограф гэдгийг зохиож хүний бие махбодийн олон нууцыг олж мэдэж чадсан юм.
Хүний бие махбодь гэх зүйл маш нарийн бүтэцтэй бөгөөд өнөөг хүртэл биднийг алмайруулсаар л байна. Бид хэдэн мянган рентген гэрэл зургуудыг үзэж шалгасны эцэст та бүхэнд хамгийн сонирхолтой байж болох зургуудыг олж цуглуулсан юм.
1. Охин рентген зураг авахуулахдаа хайртай тоглоомоо авч орсон юм. Одоо Пеппа гахай рентгэн зурагт яаж харагддагийг та мэддэг боллоо.

2. Тамхичны уушги компьютер томографаар ингэж харагддаг

3. Пирсингтэй өвчтөний рентген зураг

4. Нугарч байгаа уран нугараачийн компьютер томограф зураг

5. Хүний зүрхний цохилт ингэж харагддаг

6. Силикон хөх МРТ аппаратанд харагдах байдал

7. Хүчтэй томографын тусламжтайгаар авсан тархины судасны зураг

Харин Хятадад 14 тесла соронзон индукцийн анагаахын томограф аппаратыг бүтээгээд байна – уг төхөөрөмжийн тусламжтайгаар оюун ухааны үйл явцыг харж болно. Ийм хүчин чадал бүхий соронзон төхөөрөмж нь тархины мэдрэлийн цахилгаан талбайд мэдрэг. Үнэндээ одоохондоо хүн дээр ашиглахыг зөвшөөрөөгүй байна.
8. Гарын рентген зураг: зүүн талынх – жирийн зураг, баруун талынх нь йодын политтой зураг.

Рентгенлогид йодыг зургийн чанарыг сайжруулах зорилгоор ашигладаг.
9. Ихэр хүүхэд тээж яваа эхийн МРТ зураг
10. Рентген туяанд үнсэлт ингэж харагдана

11. Насны өөрчлөлтөөр хүүхдийн гар ингэж харагддаг

Хүүхэд байхад шөрмөс байсан хэсэг том болоод яс болж хувирдаг
12. Төрөл бүрийн технологийн тусламжтайгаар хүний бие махбодийг сканердахад

Арьс. Булчин. Яс. Судас
13. Ийм л шалтгааны улмаас хүүхдийг жижиг зүйлээр тоглуулахыг хориглодог

14. Тунгалгийн В эсийн ПЭТ скан хийсэн байдал. Зүүн талынх нь химийн эмчилгээнээс өмнө, баруун талынх нь химийн эмчилгээний дараах үр дүн
15. Өвчтөн хиймэл хумстайгаа рентген зураг авахуулжээ

16. Хүний тархи амьдралынх нь туршид ингэж өөрчлөгддөг. Баруун талд байгаа хүн Альцгеймерээр өвдсөн – тархины өөрчлөлт маш их явагджээ

17. Хүний зүрхний компьютер ангиограф

18. Төрөлтийг МРТ-ээр харуулах нь

19. Эрүүний хөдөлгөөнийг харуулсан флюороскоп
20. Полидактил-тэй өвчтөний хөлийн рентген зураг

Полидактил – анатомийн гажиг буюу 5-аас илүү хуруутай төрсөн хүн
Бонус: брокколиг МРТ скан хийхэд яг л салют шиг харагдана

Үнэнийг хэлэхэд: хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа биднийг хэзээ ч гайхшруулж дуусахгүй. Та анагаахын гэрэл зургуудад хэрхэн ханддаг вэ: тэднийг хараад айдаст автдаг уу эсвэл илүү нарийвчлан үзэхийг хүсдэг үү?







