Майонез болон кетчупыг бут цохих гайхамшигтай амттай 7 төрлийн сүмс

4

Би өөрөө хоолонд сүмс нэмэх тун их дуртай, сүмсгүйгээр хоолны бүхий л амт чанарыг мэдрэх боломжгүй гэж боддог.

Өнөөдрийн хувьд хамгийн өргөн дэлгэрсэн сүмс бол майонез ба кетчуп юм. Гэвч эдгээрээс залхсан тохиолдолд юу хийх вэ?

Түүнээс гадна кетчуп хортой бүтээгдэхүүнд тооцогдох болсон өнөө үед зуны халуунд хоолны хордлого тусах магадлалтай майонез идэх тийм ч таатай бус.

Сүмс бэлтгэх жор

Энэ нөхцлөөс гарах хамгийн шалгарсан арга бол өөрийн гараар гэртээ хийсэн амтат сүмс юм. Бид майонез боон кетчупын орцгүй, гайхамшигтай амттай 7 сүмсийг танилцуулахаар бэлтгэлээ. Өөрийн хоол бэлтгэлд хосгүй амтыг оруулна уу.

Испанийн сальса сүмс

Орц

  • 15ш бичил улаан лооль
  • 1 хумс сармис
  • 20гр ногоон сонгино
  • 20гр гоньд
  • 1 ц.х тослог цууны хүчил
  • 1 х.х улаан лоолийн нухаш
  • 1 х.х чидун жимсний тос
  • Давс амтаар

Бэлтгэх дараалал

  1. Улаан лооль, ногоон сонгино болон гоньдыг угаана.
  2. Холигчид улаан лооль, сармис, сонгино, гоньдыг хийж өтгөн масс болтол нь жижиглэнэ.
  3. Үүний дараагаар жижиглэсэн ногоон дээр цууны хүчил, улаан лоолийн нухаш болон чидун жимсний тосыг нэмнэ.
  4. Ингээд бэлэн болсон сүмсийг давс, нунтаг хар чинжүүгээр амтлан сүмсний саванд хийнэ.

Сальса гэдэг нь испанийн уламжлалт сүмс юм. Уг сүмс нь ус болон өргөст хэмх нэмдэг испанийн гаспачо шөлтэй тун төстэй.

Салатны сүмс

Орц

  • 3 х.х чидун жимсний тос
  • 2 х.х тослог цууны хүчил
  • 1 хумс сармис
  • Давс, нунтаг хар чинжүү амтаар

Бэлтгэх дараалал

  1. Хумс сармисыг жижиглэн хэрчинэ
  2. Багахан тавганд чидун жимсний тос, цууны хүчлээ жижиглэсэн сармисны хамтаар хийгээд холино.
  3. Бэлэн болсон сүмсийг давс, нунтаг хар чинжүүгээр амтална. Үүний дараа саваа таглан сайтар сэгсэрч өгнө.

Уг сүмс нь бүх төрлийн ногооны салатанд гайхамшигтай амт нэмэх болно.

Гоньдны сүмс

Орц

  • 20гр гоньд
  • 6 хумс сармис
  • 1ш нимбэг
  • ½ ц.х нимбэгний хүчил
  • 100 мл чидун жимсний тос
  • Давс амтаар

Бэлтгэх дараалал

  1. Гоньдыг жижиглэн хэрчинэ. Нимбэгний хальсийг авч зөөлөн эдийг нь шүүс болгоно.
  2. Энэ бүгдийг холигчид хийж нэг масс болгоно.
  3. Ингээд бэлэн болсон сүмсийг саванд хийнэ.

Уг сүмсийг мах, загас эсвэл шинэхэн өргөст хэмхтэй ногооны салатанд нэмбэл илүү амттай болно.

Дзазики сүмс

Орц

  • 2 хумс сармис
  • 1ш өргөст хэмх
  • 125мл йогурт
  • 1 х.х чидун жимсний тос
  • 1 х.х нимбэгийн шүүс
  • 20гр яншуй

Бэлтгэх дараалал

  1. Сармисаа жижиглэнэ. Өргөст хэмхийг цэвэрлээд үрүүрт үрсний дараагаар шүүснээс нь ялгана.
  2. Ногоог жижиглэн хэрчинэ.
  3. Бүх орцыг жижиг саванд хийж сайтар холино.

Грект нэг ч баяр ёслол Дзазика сүмсгүйгээр болдоггүй. Нэг удаа амсаад өнгөрөх төдийд л та салж чадахаа болино гэдэгт итгэлтэй байна.

Исгэлэн-амтлаг сүмс

Орц

  • 4 х.х ус
  • 1 ц.х эрдэнэ-шишийн гурил
  • 2 х.х элсэн чихэр
  • 2 х.х цууны хүчил
  • 1 х.х улаан лоолийн нухаш
  • 1 х.х буурцагны сүмс
  • 3 х.х жүржийн шүүс

Бэлтгэх дараалал

  1. Багахан саванд буцалсан ус болон эрдэнэ-шишийн гурилаа хийнэ.
  2. Төмөр саванд элсэн чихэр, цууны хүчил, улаан лоолийн нухаш, буурцагны сүмс болон жүржийн шүүсээ нэмнэ.
  3. Үүн дээрээ эрдэнэ-шишийн холимогоо нэмээд гал дээр тавина. Буцалсны дараагаар сүмсээ гал дээрээс авна.
  4. Сүмсийг халуун байдлаар хэрэглэнэ.

Уг сүмс нь жигнэсэн маханд амт оруулах бөгөөд эсвэл шарсан маханд орлуулашгүй нэмэлт болдог.

Песто сүмс

Орц

  • 60гр базилик
  • 2 хумс сармис
  • 50гр пармезан бяслаг
  • 3 х.х хушны самар
  • 100 мл чидун жимсний тос
  • Давс амтаар

Бэлтгэх дараалал

  1. Базиликийг угааж хатаана. Цэвэрлэсэн сармисыг томоор хэрчинэ.
  2. Пармезан бяслагийг жижиглэн үрнэ.
  3. Холигчид бүх орц болох сармис, базилик (бүтэн мөчрөөр), пармезан бяслаг, хушны самар, чидун жимсний тосны 1/3 ба чимх давс хийнэ.
  4. Холих явцдаа чидун жимсний тосоо тохирох хэмжээнд хүртэл нь бага багаар нэмэх замаар хийнэ.
  5. Анхааруулга: бэлэн болсон песто сүмс нь нэг жигд байх ёстой

Итали улсад песто сүмсийг шпаггети, банш, фетуччинитэй хамт олгодог. Уг сүмсээр гахайн давтсан мах, тахиа эсвэл загасны махыг жигнэхийн өмнө түрхдэг төдийгүй далайн гаралтай төрөл бүрийн салатанд нэмдэг байна.

Бяслагны сүмс

Орц

  • 200гр бяслаг
  • 10 мл ургамлын тос
  • 200мл цөцгий
  • 3 х.х хушны самар
  • 50гр хатуу бяслаг
  • Дуртай амтлагчаа амтаар нь

Бэлтгэх дараалал

  1. Хатуу бяслагийг үрүүр дээр үрнэ.
  2. Багахан тогоонд бяслаг, ургамлын тос болон цөцгийг холино. Тус орцоо зөөлөн гал дээр буцалгана.
  3. Галаа багасгаад сүмсэндээ хатуу бяслаг болон амтлагчуудаа нэмнэ. Дахин 3 минут буцалгаад галаа унтраана.

Бяслагтай зөөлөн сүмс нь төрөл бүрийн хоолонд нэмж болдог өргөн тархсан сүмс юм. Сүмс хоолны амтанд шинэ өнгө төрх нэмэх болно.

Зөвлөгөө

Та юу идэхээсээ хамаарч сүмсээ сонгоно уу. Жишээлбэл, хурц амтгүй хоолонд хурц амттай сүмс, чанасан маханд исгэлэн-амтат, харин өөхгүй махан хоолонд хүчтэй амт үнэр бүхий сүмс хэрэглэхэд тохиромжтой.

Эдгээр сүмс нь ямар ч хоолны амтыг сайжруулах бөгөөд хоол амтлаж буй хүнд дахин давтагдашгүй гайхалтай амтыг өгөх болно. Сайхан хооллоорой!

Энэ жоруудыг хадгалахаа мартуузай. Бас найзуудтайгаа хуваалцахаа мартаж болохгүй шүү. Магадгүй хэн нэгэн таныг энэхүү сүмсээр дайлахгүй гэх газаргүй.

62
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Mojko Tbt

    Mojko Tbt

    2017/08/15 at 17:10

    Kimchi barq e :3

  2. Enkhtaivan Batkhaan

    Enkhtaivan Batkhaan

    2017/08/15 at 17:51

    Baymbanaym Tserennadmid

  3. Muugii Muugii

    Muugii Muugii

    2017/08/15 at 17:54

    Buya

  4. Guljaina Harahat

    Guljaina Harahat

    2017/08/15 at 19:14

    Ss

  5. Tsetsegsuren Baatarkhuu

    Tsetsegsuren Baatarkhuu

    2017/08/15 at 19:57

    yynig yamar sawand yamr hugatsaand yaj hadgalah we

  6. Пунсаа Н. Ц.

    Пунсаа Н. Ц.

    2017/08/15 at 22:08

    Ss

  7. Sarantuya Saraa

    Sarantuya Saraa

    2017/08/16 at 07:32

    Тослогт цууны хүчил гэж юу вэ боломжтой бол зургийн оруулаад өгөөч

  8. Zaya Zaya

    Zaya Zaya

    2017/08/16 at 23:07

    Gaigu bldin bna

  9. Uuree Uuriintuya

    Uuree Uuriintuya

    2017/08/17 at 01:48

    Apro Minor

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *