Үнэртэй ус сонгох үедээ мөнгөө хэмнэхийг хүсвэл дараах 7 зөвлөгөөг хэрэгжүүлээрэй

2

Үнэртэй ус хүний өдөр тутмын хэрэглээний салшгүй нэгэн хэсэг болсон. Өндөр үнэтэй ч гэсэн жилд дэлхий дахинаа нийт 70 гаруй сая хайрцаг үнэртэн борлуулагддаг гэсэн тооцоо бий. Үүгээр ч зогсохгүй энэ тоо жил тутам нэмэгдэх хандлагатай ажээ.

Таны дуртай үнэртэй усны үнэд юу нөлөөлж байгааг танд танилцуулахаар бэлдлээ, мөн өндөр үнэ үнэхээр чанарыг илэрхийлж чадах эсэхийг бид судалж үзсэн юм.

1. Ирис болон ванилын экстракттай үнэртэн хамгийн үнэтэй нь байдаг

© lisa_g_weasley / instagram © depositphotos

Үнэртэй усны үнэ орцоосоо шалтгаалдаг. Зарим нэг орцууд нь өөрөө үнэтэй байх тохиолдол бий: жишээ нь орц нь улирлын шинжтэй ургах, бага хэмжээгээр ургац өгдөг эсвэл тодорхой бүс нутгуудад л ургадаг байх жишээтэй. Мөн үнэрийг гаргах боловсруулалт ч үнэд нөлөөлнө. Жишээ нь, хамгийн үнэтэй орц нь ирис, мускус, шафран, амбра (кашалот халимны ходоодонд боловсордог) болон жасмин, ванил ордог ажээ.

Хямд үнэртэй усны орцод ихэвчлэн синтетик аргаар гаргаж авсан үнэр орсон байдаг, өөрөөр хэлбэл газрын тос боловсруулах явцад химийн аргаар боловсруулсан орцыг ашигладаг ажээ.

 

2. Үнэртний үнэртэх хугацаа мөн үнэд нөлөөлнө

Үнэртэн үйлдвэрлэгчид нэг үнэртнээ үнэртэх хугацааг нь харилцан адилгүй үйлдвэрлэдэг бөгөөд энэ нь үнэ тодорхойлоход мөн нөлөөлдөг байна.

Үнэртний хамгийн үнэтэйд сүрчиг/Perfume тооцогдоно: үнэрээ бараг 6 цаг орчим барьдаг. Дараа нь Eau de Parfum буюу үнэрт ус орно (ойролцоогоор 4 цаг). Eau de Toilette буюу үнэртэй ус нь хамгийн хямд бөгөөд ердөө 2 цаг л үнэрээ барих ажээ.

 

3. Сонгодог савлагаатай үнэртнийг худалдаж авах нь ашигтай

© anita_arzgar / instagram © depositphotos

Чанартай шилэн савтай үнэртэн нь химийн аргаар гаргаж авсан материалаар хийгдсэн савтай үнэртнээс хавьгүй өндөр үнэтэй байх нь ойлгомжтой.

Зарим нэг брэндүүд савлагаагаар хүний толгойг эргүүлж худалдан авалт хийлгэхэд хүргэдэг: чулуутай, этгээд гаж хэлбэртэй, сонирхол татахуйц тагтай – энэ бүгд үнэртний үнэд шууд нөлөөлнө.

 

4. С ангиллын сүрчиг – мөнгөө дэмий үрсэн хэрэг болно

4 төрлийн сүрчиг байдаг. Эхний буюу хамгийн үнэтэй нь – люкс ангиллын сүрчиг. Цэвэр байгалийн гаралтай орцоор хийсэн байхаас гадна тооны хувьд хязгаартай. Тийм учраас хэдэн мянган доллараар үнэлэгдэнэ.

А ангиллын сүрчиг нь люкс ангилалтай ойролцоо. Гэхдээ үнэртний 90 хувь нь байгалийн цэвэр гаралтай, 10 орчим хувь нь синтетик орцын агууламжтай байна. Ийм төрлийн үнэртэн үндсэндээ Францад үйлдвэрлэгддэг.

В ангиллын сүрчгийг Турк, Арабын Нэгдсэн Эмират улс эсвэл Болгар зэрэг улсуудад үйлдвэрлэнэ. Энэ ангиллын үнэртэн нь люкс эсвэл А ангиллын үнэртэн шиг үнэртэхгүй.

Савлагаа нь энгийн бөгөөд хямдхан цаасан хайрцагт савлагдсан байдаг. Зарим нэг тохиолдолд бүр нэр, брэнд ч тавигддаггүй.

С ангиллын сүрчиг гэж хуурамч үнэртэнг хэлнэ. Хамгийн хямд аргаар гаргаж авсан синтетик орцтой байх бөгөөд зарим тохиолдолд угаалгын нунтаг зэрэг угаалгын бодис нэмсэн байдаг. Хэрвээ таны түрхсэн үнэртэн эхэндээ хурц үнэртэж байснаа үнэрээ хурдан алдаж байгаа бол – та чухам энэ л ангиллын үнэртэн худалдаж авчээ гэж ойлгоорой.

 

5. Алдартай брэнд өөрсдийнхөө нэрээр үнээ нэмдэг

© diorbeautylovers / instagram © evelynregly / instagram

Нэрийг нь хэлэнгүүт шууд л чанарыг тодорхойлох үнэртэн гэж бий, жишээ нь Chanel №5. Энэ тохиолдолд уг үнэртэн люкс ангиллыг шууд илэрхийлнэ – үнийн хувьд ч өндөр.

Алдартай бөгөөд үнэтэй брэндийн үнэртнүүд гэвэл Dior, Lancôme, Givenchy, Dolce & Gabbana-г дурдаж болно. Олноо танигдаагүй үйлдвэрлэгчийн үнэртэн эсвэл шинээр гарч байгаа үнэртний үнэ харьцангуй хямд байдаг ажээ.

 

6. Сүрчигний мэргэжилтний ур чадвар үнэртний үнэд нөлөөлнө

Давтагдашгүй сайхан үнэр гаргахын тулд томоохон брэндүүд алдартай сүрчигний мэргэжилтнийг урьж хамтран ажилладаг. Мэргэжилтний ур чадвар хэдий хэр өндөр байна төдий чинээ түүний уран бүтээл чанартай бөгөөд өндрөөр үнэлэгдэнэ.

Масс-д буюу олон нийтэд зориулсан үнэр гаргахад ихэвчлэн төдийлөн нэрд гараагүй мэргэжилтэн ажилладаг, тийм ч учраас ийм төрлийн үнэртний үнэ харьцангуй хямд байдаг ажээ.

 

7. Оддын сүрчиг сурталчлах үнэ хөлсийг та төлнө

© chanelofficial / instagram © depositphotos

Маркетинг – үнэртний үнийг тодорхойлох бас нэгэн чухал хүчин зүйл. Үнэртнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд компаниуд алдартнуудтай хамтран ажилладаг. Кино од бүсгүйгээр сурталчлуулсан үнэртэн борлуулалтанд шууд сайнаар нөлөөлнө. Жишээ нь, Dolce & Gabbana гэхэд л өөрийн «The Only One» үнэртний шинэ нүүр царайгаар Эмилия Кларкыг (“The Games of Thrones”-ийн сүүлчийн цуврал гарах үеэр) сонгожээ. Харин Chanel-ийг австралийн Марго Робби сурталчилж байна – 2019 онд Квентин Тарантиногийн “Once Upon a Time… in Hollywood” кинонд дүр бүтээсэн.

Үнэртэн худалдаж авахдаа брэнд болон сурталчилгааг та анхаардаг уу?

3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *