Таны буйлнаас цус гарч байвал нэгэн витамин дутагдаж байгаагийн анхны шинж тэмдэг юм шүү!

2

Хоолондоо энэ витаминаар баялаг хүнс ихээр хэрэглээрэй.

Энэ витамин нь бидэнд их хэрэгтэй, дутагдвал өвддөг, шүдгүй болдог, ямар нэг өвчний эсрэг хамгаалалтгүй болдог билээ. Яагаад бидний бие организмд энэ витамин тийм чухал хэрэгтэй байдаг юм бэ?

Витамин С нь бидний биед хоёр чухал үүрэг гүйцэтгэдэг байна: дархлааг хэвийн хэмжээнд байлгаж, сэтгэл санааны байдлыг тогтворжуулна. Мөн энэ витамин нь янз бүрийн нян, шимэгч, өвчин үүсгэгч, вирусын аймшигт дайсан нь юм. Бидний биед байх чөлөөт радикалууд энэ витаминаас айх ба С витамины өөдөөс ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадалгүй билээ. Энэ нь биеийн хүч чадлаа хадгалах хамгийн сайн арга юм.

Витамин С нь даавар, нейропепитууд, тэр тусмаа нейротрансмиттерийг (мэдрэлийн сэргээгч бодис) идэвхжүүлэх ба энэ нь сэтгэл санааны байдлыг тодорхойлдог байна. Хэрвээ та өглөө сулхан, аз жаргалгүй босож ирвэл таны организмын биохимийн үзүүлэлт тааруухан байгаагийн шинж. Танд витамин С дутагдаж байгаа болов уу. Сэтгэл санаагаа дээшлүүлэхийн тулд шинэхэн шахсан нимбэгийн шүүсийг хагас аяга хэмжээтэйгээр уух хэрэгтэй. Өөрөө энэ уух шингэнээ бэлдсэн нь дээр юм. Аяганд нимбэг хийгээд, буцалсан ус хийгээд 2 минут байлгана. Дараа нь дундуур нь хуваагаад шүүсийг нь шахна. Халсан нимбэгийн шүүсийг уухад их амархан байх болно.

Биед С витамин дутагдаж байгаа нөхцөлд маш хурдан нөхөх хэрэгтэй. Энэ нь элдэв өвчин тусахгүй байхад чухал ач холбогдолтой юм. С витамины илүүдэл нь биеэс амархан гадагшилдаг байна. Мөн С витамин “цагаан мах эргэх” зэрэг өвчинд их сайн. Тэрээр судасны ханыг бэхжүүлж, толигор болгодог байна.

Витамин С нь эрүүл, хүчирхэг шүдний эх үндэс

Витамин С-ийн хэмжээгээ нэмэхэд буйлнаас цус гарахыг дор нь зогсоодог билээ.

Бас нэгэн чухал зүйл: Хүний ясны чөмгөнд маш хэрэгтэй кальци нь хамгийн хэрэгтэй газраа С витамины хүчээр хүргэгдэх ба хялгасан болон бусад судасны хананд наалдан үлддэггүй байна. Витамин С үгүй бол кальци нь өөрийн сайн чанарынхаа талыг алдах байсан билээ. Мөн кальци болон витамин С-ийн хослол нь зарим нэг шүдний эмчийн хүчтэй өрсөлдөгч болох тохиолдол ч бий. Хэрвээ нимбэгийг хальстай нь идвэл түүнд байх бодис нь кальцийг алга болохоос сэргийлдэг байна. Витамин С нь амны хөндийн бактерийг устгаж, буйлыг эрүүлжүүлэн чангалах ба кальци нь ясыг сайн хамгаалах болно.

6
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *