Сэтгэл зүйчид анхааруулж байна: “Энэ бол хайр биш. Хэрвээ цаашид ингэж үргэлжлэх юм бол…”

2

Хүн өөрийгөө хайрлахгүй бол амьдралдаа хэзээ ч аз жаргалтай байхгүй. Аз жаргалгүй, бүтэлгүй байгаа нь өөрийгөө хайрлахгүй байгаатай холбоотой гэж сэтгэл зүй судлалд үзэх ажээ. Өөрөө өөрийгөө голох, үзэн ядах үзэл маш олон хүнд илэрч байна. Энэ нь эзэн хүнд сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тодорхой.

Өөрийгөө хайрлахгүй байх зуршлаас салах боломжтой ажээ. Юу хийх ёстой талаар та бүхэндээ дараах 10 зөвлөгөөг бэлдлээ.

 

Санаачлага болон түлхэц болох зүйлс

1. Өөрийнхөө асуудлыг шийдэж эхэл

Удаан хугацааны турш чамайг зовоож эрч хүчийг чинь шавхаж байгаа асуудлаа цаасан дээр буулгаж бич. Асуудлыг аль эрт шийдэх ёстой байсан биз дээ? Асуудал өөрөө үгүй болно гэж худлаа найдан өөртөө хүнд ачаа үүрч явах хэрэг байна уу гэж бодож үзээрэй.

 

2. Өөрийгөө өрөвдөхөө больж үз

Өрөвдөх сэтгэлийг сөрөг ч юм уу эсвэл ичгэвтэр гэж хэлэхгүй. Гэхдээ байнга өөрийгөө өрөвдөөд байвал амьдралыг зөвхөн саарал өнгөөр харж эхэлнэ. Энэ нь мэдрэлийн системд муугаар нөлөөлөх бөгөөд ямар нэгэн зүйлд баярлахаа больдог байна.

Ямар нөхцөл байдалд өөрийгөө илүү өрөвддөг вэ? Энэ мэдрэмж төрж эхлэнгүүт сайхан зүйл бодож эхлэхийг хичээ. Хүйтэн шүршүүрт ор, өглөө эртлэн босож гүй – эрч хүчээр сэлбэж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

 

3. Өөрийн аз жаргал бүхнээс чухал

Өөрийгөө хайрлаж чадахгүй бол бусдыг хайрлаж чадахгүй. Чи өөрийгөө үхэн хатан золиослохоо боливол ойр дотны хүмүүс чинь илүү ихийг чамаас авна. Чи аз жаргалтай, хүчтэй байвал эргэн тойрон байгаа хүмүүст аз жаргал, эрч хүч бэлэглэж чадна.

 

4. Амжилтаа мэдэрч өөрийгөө магтаж бай

Санаж яваарай: бидний тархи азгүйтэл, алдаа, таагүй нөхцөл байдлыг амжилттай, аз жаргалтай мөчөөс илүү амархан санаж явдаг.

Өөрийнхөө амжилтыг бодитоор үнэлж дурсамжтай гэж үзэж байгаа бол тэмдэглэн үлдээж бай, өөрөөрөө бахарх. Амжилт, ялалтаа хөтлөх дэвтэртэй бол, бас бусдын зүгээс ирсэн сайшаалын үгийг ч тэмдэглэж байхад буруудахгүй. Энэ бүгд санаачлага, дараагийн ажилд түлхэц болдог юм.

 

5. Нойрмоглож явахаа боль

Нойрон дундаа амьдарч явахдаа насны эцэст амьдралаа дэмий өнгөрөөжээ гэдгийг ухаарна. Тэгэхээр яг одоо өөртөө асуулт тавь: “Би өөртөө хэрэгтэй зүйл хийж байна уу?” Хэрвээ хариулт нь санаанд нийцэхгүй байвал өөрчлөлт хийх цаг болжээ.

 

6. Чи бүгдийг хяналтандаа байлгаж чадахгүй

Эргэн тойрон маш их мэдээлэл байх бөгөөд 99% нь ямар ч хэрэггүй шууд хогийн саванд орох зүйл байдаг. Чамд үнэхээр хэрэгтэй гэж үзсэн мэдээлэлд л анхаарлаа хандуул. Нөлөөлж чадахгүй зүйлийн талаар мартсан нь дээр.

 

7. Сөрөг бодолтой зууралдахаа боль

Асуудлыг ингэж шийдэж чадахгүй. Ямар ч нөхцөл байдал хоёр талтай байгаа. Бэрхшээлийг даван туулж байгаа нь улам хүчтэй болоход тусална. Тийм учраас хаа сайгүй шинэ боломжийг эрэлхийлж яваарай. Энэ тухай бодож хөгжүүл – ингэж байж л өөрийгөө хүнд хэцүү нөхцөл байдлаас авч гарч чадна.

 

8. Өөрийнхөө дутагдлын талаар бүү бод

Дутагдлаа нуух эсвэл төгс болох гэж хичээх тутам дутагдалтай тал илүү тод томруун харагдах болно. Хэн ч төгс байж чадахгүй, тийм байх ч албагүй. Стандартын араас бүү хөөцөлд, харин өөрийнхөө сайн талыг илүү хөгжүүлэх тал дээр анхаар. Хүчтэй зүйлдээ улам л төгс бол.

 

9. Таалагдахгүй байгаа зүйлээ бүү хий

Олон хүмүүс өөрийнхөө амьдралд сэтгэл дундуур байдаг, тиймдээ ч нэг л уйтгартай тойрогт эргэлдсээр л… Чамд байнга сонголт байгааг мартаж болохгүй. Эцэг эх, ажил олгогч, найз нөхдийн хэн нь ч чиний яаж амьдрахыг заах эрхгүй. Гуниж суухын оронд шинийг турш, ажлаа соль, дамжаанд яв. Амьдралын утга учир – хөдөлгөөн, хөгжлийн эрэл хайгуул юм.

 

10. Өөрийгөө хөгжүүлэхэд саад болж байгаа зүйлээс татгалз

Илүү сайн болоход саад болж байгаа зүйл чамайг улам л эвдэж байгаа. Оюун ухаан, эрүүл мэнд, бизнес, уран бүтээлд юу эерэгээр нөлөөлж байгааг сайтар ажигла. Амлалтыг ч мартаж болохгүй – хүн гэдэг нийгмийн амьтан шүү дээ. Хэн нэгэнтэй харьцахад бусдыг илүү сайн мэдэрч, ойлгож сурдаг – энэ үед өөрийгөө ч гэсэн олж нээх болно.

Өөрийгөө голж байхад аз жаргалтай байж чадахгүй. Өөрөө өөрийгөө хайрлах – аз жаргалтай амьдрал болон бусадтай сайхан харилцах харилцааны эх сурвалж. Тиймээс өөрийгөө хайрлаж сурах нь маш чухал.

Хайр – байнгын процесс юм. Ямар нэгэн зүйл өөрчлөхийн тулд муу зуршлаасаа салах алхам хийгээрэй. Аз жаргал хэн нэгнээс ч юм уу, ямар нэгэн нөхцөл байдлаас шалтгаалах ёсгүй. Өөрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөр, хүн болгонд өөрийн гэсэн сайхан тал бий – өөрийгөө нээ.

Өөрийгөө өрөвдөхөд хүч бүү гарга, оронд нь өөрийгөө хөгжүүл, хүчтэй болго.

Яг одооноос хийж эхэл, дараагийн долоо хоногийг хүлээх хэрэггүй. Дээрх нийтлэлээс ямар хэсэг илүү таалагдсан бэ? Найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

14
Ха ХаХа Ха
13
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *