Эмэгтэйчүүдийн нууцыг дэлгэе! Уруулын хэлбэр юу өгүүлж болох вэ?

3

Эмэгтэй хүний зан ааш өөрчлөмтгий гэж үздэг, урьдчилан таашгүй, учир начрыг нь олох амаргүй. Таны өмнө ямар эмэгтэй хүн зогсож байгааг мэдэх нэгэн энгийн арга бий – түүний нүүр царайг сайтар ажиглаж хар. Эмэгтэй хүний уруул маш ихийг өгүүлнэ.

 

Ямар төрлийн эмэгтэйчүүд байдаг вэ?

Уруулын хэлбэрээр нь ямар зан ааштай болохыг нь тодорхойлох зорилгоор тест бэлдсэн юм. Өөрийнхөө хайртай бүсгүй дээр туршиж үзэж болно шүү. Доорх зургаас чухам ямар хэлбэрийн уруул таны хайртай бүсгүйнхтэй адилхан байгааг сонго. Одоо тайлбарыг уншиж танилцацгаая.

1. Аальгүй

Сэтгэл булаам, бас аальгүйтэх дуртай. Адал явдалгүйгээр амьдарч чадахгүй. Аливаад бодлогогүй хандах боловч заримдаа хүйтэн сэтгэл гаргана. Чамтай цуг байгаа хүн хэзээ ч уйдахгүй.

 

2. Засрашгүй өөдрөг үзэлтэн

Зүгээр ч нэг өөдрөг үзэлтэн биш бөөн эерэг эрч хүч бэлэглэгч. Дэлхий ертөнцийг зөвхөн гэгээлгээр л төсөөлж  хүлээн авна. Заримдаа энэ үзлээсээ болж муу санаатай хүний золиос болдог ч үүнд удаан гуниж гутрахгүй, бүгдийг амархан мартана. Энэ замаасаа бүү хазайгаасай.

 

3. Шилдэг найз

Сэтгэл татам бүсгүй. Тантай харьцаж үзсэн хүн болгон биширч дахин уулзахыг хүснэ. Тиймдээ ч олон танил, найз нартай байдаг байна. Өөрөө шинэ хүмүүстэй танилцаж элдвийг хөөрөлдөх дуртай. Эргэн тойрныхондоо хэтэрхий их энерги зарж өөрийгөө хоосолдог нь харамсалтай. Тиймээс өөртөө өчүүхэн ч гэсэн энерги үлдээж байгаарай.

 

4. Амбицтай бүсгүй

Чанд хатуу, зоригтой бүсгүй. Аль болох шинэ оргилд гарахын төлөө байнга тэмцэнэ. Та илүү ихийг, шилдгийг л авахыг хүсдэг. Тэмүүлэл гэдэг буруу зүйл биш, гэхдээ бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдгийг мартаж болохгүй. Зөвхөн өөрийнхөө зорилгын төлөө үхэн хатах явах хэрэггүй шүү.

 

5. Номын бүсгүй

Гайхалтай оюун ухаантай, логик сэтгэлгээтэй бүсгүй. Сэтгэн бодох чадвар нь уян хатан, хурдан бөгөөд прагматик. Таны толгойд хэдэн сая бодол эргэлдэж байгаагийн ганцыг нь л та амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсдэг. Тань шиг найзаас татгалзах хүн ер үгүй дээ. Таны бодол цэвэр ариун, үйл хэрэг нь ч зөв.

 

6. Хайр дурлалын эрэлч

Хайр – амьдралын утга учир. Таны зүрхэнд халуун дулаан сэтгэл оршиж буй, тэрийгээ бусадтай хуваалцахыг хүснэ. Хэн нэгнийг хайрлаж хариуд нь хайрлуулахыг хүснэ. Таны хайр эмзэг бөгөөд гэгээн. Ганцаар үлдэхээс айдаг, харамсалтай нь энэ айдас таныг хүндээр шархлуулах л байх даа.

 

7. Хувиа хичээгч

Өөрөө өөрийнхөө төлөө амьдардаг, гэхдээ ингэлээ гээд таныг муу хүн болгохгүй. Та бусдыг хайрлаж халамжилж чадна, зүгээр өөрийн тав тух л бусдаас илүү чухал юм. Жижиг сажиг зүйлст дуртай, яагаад гэвэл амьдралыг тэнцвэртэй болгож байна гэж үздэг. Дотоод сэтгэл нь баялаг бөгөөд хүнд учраас дотоод сэтгэлийн тэнцвэрт байдал маш чухал.

 

8. Төгс эхнэр

Баатарлаг эмэгтэй. Таны хувьд хамгийн гол зүйл бол гэр бүл. Та эргэн тойрон байгаа бүхэнд өөрийгөө зориулна, шаардлагатай бол өөрийгөө хэдэн ч удаа золиослоход бэлэн. Ойр дотныхондоо баяр хөөр, сайн сайхныг бэлэглэгч – энэ бүхнээсээ өөрөө аз жаргалыг мэдэрдэг нэгэн.

 

9. Од

Та анхаарлын төвд байхыг хүсдэг. Хаа нэгтээ ил гарч байгаа бол бусдаас илүү тодоор гэрэлтэж ялгарах сонирхолтой. Моод дагана, чамин хувцсанд дурлана, нүүрээ тодоор будна, тансаг үсний засалт хийлгэнэ. Жинхэнэ од гэж хэлэхэд буруудахгүй.

За яаж байна, тохирсон уу? Та ямар зан төрхтэй вэ? Сэтгэгдэл хэсгээр санал бодлоо хуваалцаж найз нартаа мэдээллийг түгээгээрэй.

21
БахархмаарБахархмаар
7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Dashdorj Myagmarsuren

    Dashdorj Myagmarsuren

    2018/03/14 at 17:59

    8 үнэн байнаа

  2. Avida Avidaa

    Avida Avidaa

    2018/03/14 at 18:13

    8

  3. Ganaa Bat

    Ganaa Bat

    2018/03/14 at 18:27

    1

  4. Pvrewjargal Erdenetsetseg

    Pvrewjargal Erdenetsetseg

    2018/03/14 at 20:09

    2

  5. Gerel Gerel

    Gerel Gerel

    2018/03/14 at 20:51

    6

  6. Ichinhorloo Ichko

    Ichinhorloo Ichko

    2018/03/14 at 22:38

    2

  7. Badral Badral

    Badral Badral

    2018/03/15 at 00:05

    3

  8. Otgoo Nema

    Otgoo Nema

    2018/03/15 at 03:09

    8 bn

  9. Odgerel Jargalsaihan

    Odgerel Jargalsaihan

    2018/03/15 at 04:53

    2

  10. Ganchimeg Huyag

    Ganchimeg Huyag

    2018/03/15 at 09:42

    2 bn

  11. Purew Dawaajargal

    Purew Dawaajargal

    2018/03/15 at 09:58

    2

  12. Ulziikhuu Shirendev

    Ulziikhuu Shirendev

    2018/03/15 at 10:48

    8

  13. Agii Agii

    Agii Agii

    2018/03/15 at 11:27

    3

  14. Ziinaa Oyunbat

    Ziinaa Oyunbat

    2018/03/15 at 12:31

    2 yag helsen bna shuu

  15. Д. Жагаа

    Д. Жагаа

    2018/03/16 at 00:56

    3

  16. Damdinsuren Baigalmaa

    Damdinsuren Baigalmaa

    2018/03/16 at 21:03

    V

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *