Сексийн амьдралыг сүйрүүлж мэдэх анхаарууштай 5 зүйл

1

Бид секс хийх дуртай, хийж чадахаа болих вий гэсэн айдас тээнэ. Бие биедээ уусах уг процессыг хийхэд саад учруулах нөхцөл байдлыг бид өөрсдөө бий болгож байгаагаа ч гадарладаггүй.

1. Өөрийн чин сэтгэлийг нуух

Маш цөөн хүн л сексийн чин хүслээ илэрхийлж чадна. Ихэнх нь өөрсдийн хүсэл нийгэмд буруу ойлголт төрүүлэх вий гэхээс эмээдэг. Секс – нууц ч гэлээ, эргэн тойронд маш их буруу ойлголтууд явдаг. “Гаж” хүсэлтэй байгаадаа өөрийгөө буруутгах нь хүнийг ичимхий бүрэг болгож сексийн дур сонирхлыг нь байнга бууруулдаг байна.

Маш ойр дотно хүнтэйгээ ч гэсэн хүслээ илэрхийлэхэд амаргүй. Буруу ойлголт үүсгэх вий гэсэн айдас байнга байдаг.

“Сайн охидууд тэгдэггүй. Сайн хөвгүүд энэ тухай боддоггүй”.

Унтлагын өрөөнд болж буй та хоёрын ямар ч харилцаа чин сэтгэлээсээ өрнөх ёстой.

 

2. Дүрэм дагах хүсэл

Сувилагч, онгоцны үйлчлэгчтэй холбоотой сексийн уран зөгнөл яагаад их байдаг вэ? Дүрэмт хувцастай хүн дүрэм зөрчвөл улиг болсон зүйлийг эвдэнэ. Өдөр болгон зөв, сайн хүн байхыг хичээдэг: өглөө босоод дасгал хийнэ, эрүүл мэндэд тустай овьёос иднэ, ажил дээрээ эелдэг байна. “Хэвийн” байхын тулд сексийн хүслээ ч дардаг.

Үе үе сексийн амьдралдаа нууцлаг, тааварлашгүй байгаарай. Үүнийг өдөр хүүхдийн тоглоомын талбай дээр секс хий гэж ойлгож болохгүй. Орондоо багахан аальгүйтэж зүггүйтэхийг хэлж байгаа юм. Эсвэл та хоёрыг хараагүй хаана ч байж болно. Сексийн дэггүйтэл сэтгэл санааг сэргээж та хоёрыг улам ойртуулна.

 

3. Гэрлэлт

Биологийн баримт: гэрлэсэн хосуудын сексийн давтамж болон сонирхол нь буурдаг. Тэдэнд уламжлалаа өөрчлөхөд хэцүү санагдана: энэ бол – ахуйн харилцаа, бас нөгөө талаасаа эротик, секс болно. Гэрлэлт, хүүхэд хүмүүжүүлэх зэрэг ажил нь дунд зэргийн байгууллага удирдахтай адил ажил гэж сэтгэл зүйчид үздэг. Өөрөөр хэлбэл, гэр бүлтэй хүмүүс ажлаасаа гэртээ ирээд гэрийн углааш, халадтайгаа захиргааны ажил хийсээр л байна, асуудал шийдэж зохицуулсаар л… Ингээд юу хийх ёстой, орхигдуулсан зүйл байгаа эсэх тал дээр санаа зовсоор сексийн дур хүсэл нь буурч эхэлдэг.

Гэр бүлийн сексийн амьдралаа аврахыг хүсэж байгаа бол илэн далангүй байхыг зөвлөж байна, мөн нэг хэсэгтээ бие биенээсээ холдсон ч болно. Сексийн уран зөгнөлөө баяжуулж мэдрэмжийг дэврээх хэрэгтэй. Шаардлагатай бол гэр бүлийн сэтгэл зүйч эсвэл секс судлаачид хандаж болно.

Орой юу ярих тухайгаа ч бодож байвал зохилтой. Элдэв төлбөр, амралтын өдрийн  төлөвлөгөө – энэ бол байх ёстой ярианы сэдэв. Харин хүүхдүүд орондоо орж унтсанаас хойш та хоёрт амин чухал нууцхан ярианы сэдэв байх ёстойг мартаж болохгүй.

 

4. “Хонгор минь, өнөөдөр биш ээ”

Энэ бол зүгээр ч нэг үг биш, нартай өдөр аянганд цохиулах шиг л сонсогдоно. Хосуудын хэн нэг нь татгалзсан хариу хэлэхэд хэцүү байдаг. Өөрийгөө үнэлэх үнэлэмж нь унаж зүрх сэтгэл нь шархална. Амьдралаа хуваалцах гэж суусан хүн нь толгой нь өвдөөд бас л чадахгүй гэнэ. Тэгэхээр таалагдахаа больж эхэлж байгаа юм болов уу?

 

5. Гал тогоонд байгаа гахайн хороо

Угаалтуурт овоолсон сав суулга, ширээн дээгүүрх хоолны хог, түлэгдсэн хайруулын таваг энэ бүгд секс хийх дур хүслийг унтрааж өгнө. Хосууд ахуйн ажлаа хуваасан байдаг, үүнийгээ хэн хэн нь цаг тухайд нь сайн гүйцэтгэж байх ёстой.

Бие биедээ буулт хийж сур, ойлгож сур, хүслийг нь биелүүлж сур. Та хоёрын хооронд эргэлзээ байх ёсгүй.

9
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Deegii Tamir

    Deegii Tamir

    2017/11/10 at 19:37

    ??

  2. Сэлэнгэ Далхжав

    Сэлэнгэ Далхжав

    2017/11/10 at 22:14

    hen sekstehiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *