Хятадад 2600 тонн жинтэй, 19-р зууны үеийн 3 давхар нүсэр том барилгыг 70 метр зайд өргөж зөөвөрлөжээ

0

10 том оврын чиргүүл бүхий техникийг энэхүү ажилд дайчилсан байна.

Тийм ээ, та зөв уншсан. Нүсэр том, ойролцоогоор 2600 тонн жинтэй барилгыг саяхан Хятадын Shandong мужийн Jinan хотод өргөж зөөсөн байна. Итгэмээргүй байгаа биз? Та дараах зургуудыг өөрийн нүдээр үзээрэй.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 19-р зуунд энэхүү 3 давхар орд харшийг барьж байжээ. 10 чиргүүл бүхий техникийн тусламжтайгаар уг барилгын шилжилт хөдөлгөөнийг хийсэн байна – ойролцоогоор 70 метр газар. Шинэ байршилд нь байрлуулах ажилд нийтдээ 1 цаг 30 минутыг зарцуулжээ.

Нүүлгэн шилжүүлэлт зайлшгүй шаардлагатай байсан нь энэ газар борооны улиралд үерийн усанд автах эрсдэлтэй байсан гэнэ

 

10 чиргүүл бүхий техникийг энэ ажилд дайчилжээ

 

 

Уг барилга нийтдээ 1700 м/кв талбай эзэлдэг байна

 

“Shandong Jianzhu” их сургуулийн профессор Zhang Xin барилгын талаар ийн хэлжээ:

“Барилгын өвөрмөц хийц, олон жилийн үүх түүх, цаашлаад хотын оршин суугчдын хайрыг татсан газар учраас бид энэ барилгыг хамгаалах нь бидний үүрэг юм.”

Бичлэг үзэх:

Энэ бол нүсэр том байгууламжийг нүүлгэн шилжүүлж буй Хятад дахь анхны тохиолдол биш юм.

2019 оны 9-р сард Хятад улс Xiamen хотод байрлах “Houxi Long Distance” автобусны буудлыг хэвтээ байрлалын дагуу хамгийн урт хэмжээнд эргүүлж, байршлыг нь өөрчилж зөөсөн амжилтаар Гиннесийн дэлхийн рекордод бүртгүүлж байв. Уг буудал нийт 30,000 тонн жинтэй бөгөөд ойролцоогоор 170 ширхэг Boeing 747 загварын нисэх онгоцтой ижилхэн жинтэй гэсэн үг юм.

Бичлэг үзэх:

6
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tommy Erkhmee

    Tommy Erkhmee

    2020/06/25 at 12:02

    Ehniih

  2. Otgoo Bat

    Otgoo Bat

    2020/06/27 at 13:23

    manaid buulgana nuraana

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *