Тохойны арьс юунаас болж хуурайшиж, хатуурдаг вэ? Түүнийг хэрхэн зөөлрүүлэх аргыг та бүхэнд хуваалцъя

0

Урьд нь таны тохойны арьс ямар ч таагүй мэдрэмж төрүүлдэггүй байлаа, харин одоо хуурайшиж нэг л таагүй санагдана. Тохойны арьс хуурайшихад олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Бид хэд хэдэн түгээмэл шалтгаануудыг дурдах бөгөөд тохойны хуурай, хатуу болсон арьсыг хэрхэн зөөлрүүлэх аргуудаас мөн танилцуулахаар бэлдлээ.

numerolog.15 / Instagram

Тохойны арьс яагаад хуурайшдаг вэ?

Тохойны арьс биеийн бусад хэсгийн арьснаас ялгаатай. Учир юунд оршино вэ гэвэл энэ хэсгийн арьсанд тосны булчирхай байдаггүй, тиймээс чийгээ хадгалж үлдэх боломжгүй. Тосны булчирхайгүй арьс хуурайшихаас гадна бүр хагарч ч мэднэ. Мөн тохойны арьс байнгын хөдөлгөөнд байдаг, тийм учраас сунаж зузаардаг байна. Тиймээс, энэ хэсгийн арьсыг онцгойлон арчлах шаардлагатай.

 

Тохойны арьсыг хэрхэн зөөлрүүлэх вэ?

1. Шүршүүрт яаж орж байгаагаа анхаараарай

Усанд хэтэрхий удаан ордог бол тохой хуурайших шалтгаан болно. Мөн ус нь хэтэрхий халуун, хлортой бол нөлөөлөх хүчин зүйл болно. Биеийн шингэн савангийн РН орц нь 4-6 хүртэл байвал сайн. Мөн сүүн хүчлийн орцтой биеийн саван гаж нөлөөгүй байдаг.

 

2. Зөв чийгшүүлэгч түрхэж байгаарай

Усанд эсвэл шүршүүрт орсны дараа тохойндоо заавал чийгшүүлэгч тос түрхэнэ. Үүнээс гадна тохой нь усанд хүрсэн эсвэл хэмийн өөрчлөлтөд орсон л бол тос түрхэж байх нь зүйтэй. Тосны орцод олив, кокос, ши эсвэл какаоны тос орсон бол бүр ч үр дүнтэй байх болно.

 

3. Өмссөн хувцсаа хараарай

Тохойны арьс хуурайшсан байвал шинэ хувцас өмссөн эсэхээ бодоорой. Хэрвээ таны арьс эмзэг бол зарим нэг даавуу арьсыг тань цочроож хуурайшуулсан байж болох юм.

 

4. Орчин тойрны сөрөг хүчин зүйлсээс арьсаа хамгаалаарай

jonfitzpics / Instagram

Цаг агаартаа тохирсон хувцас өмсөнө, мөн халуун өдрүүдэд нарнаас хамгаалах тос түрхэж занших хэрэгтэй.

 

 

5. Зөөлөн пилинг эсвэл зөөлөн сойзоор иллэг хийгээрэй

Долоо хоногтоо нэг удаа пилинг хийх эсвэл хуурай сойзоор иллэг хийж болно. Гэхдээ та өөрөө арьсны ямар нэгэн асуудалгүй бол шүү.

 

6. Зөв хооллоорой

mytrainercarmen / Instagram

А болон Е амин дэм, биотин, цинк агуулсан хоол хүнс түлхүү хэрэглэхийг хичээнэ. Арьс чинь танд “баярлалаа” гэж хэлнэ.

 

Хэзээ эмчид хандах вэ?

Дээр дурдсан арчилгааг зохих ёсоор хийгээд байвал таны тохойны хуурайшсан арьс тун удахгүй зөөлөрч нимгэрнэ. Хэрвээ ямар нэгэн үр дүн гарахгүй бол эмчид хандах нь зүйтэй. Магадгүй, хуурай арьс ноцтой өвчний шинж тэмдэг байж болох юм. Жишээ нь, дааврын тэнцвэрт байдал алдагдсан, чихрийн шижин, цус багадалт, экзем эсвэл псориаз байгаа эсэхийг тодорхойлно. Оношийг зөвхөн мэргэжлийн эмч тавихыг анхаараарай.

sonyanddew / Instagram

Хэрвээ таны тохойны арьс хуурай байвал арчилгааг хойш тавих хэрэггүй. Энэхүү хэрэгтэй мэдээллийг өөртөө хадгалаад ав, мөн ойр дотнын хүмүүстэйгээ хуваалцаарай.

12
ГоёГоё
2
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2020/06/27 at 10:38

    таалагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *