Тарвасыг задлахад зөөлөн эд нь хагарсан байвал шуудхан хая. Учир нь эрүүл мэндэд хортой байж болзошгүй!

0

Том байна гэдэг дандаа сайхан байна гэсэн үг биш. Ямартай ч, тарвасын хувьд бол үнэн шүү. Энэ амттай жимсийг яаж ч хэрэглэж болно: дундуур нь хуваагаад шууд иднэ, коктейль хийнэ, тэр ч бүү хэл төрөл бүрийн салат ч хийж иддэг. Тарвасын хальсыг зуны улиралд коктейлийн аяга болгон хэрэглэх нь ч бий.

Гэхдээ Хятадад энэ жимс хортой болж байна. Хятадын зарим нэг фермерүүд хлорфенурон гэх химийн бодис агуулсан бордоо газар тариаландаа хэрэглэдэг ажээ. Энэхүү химийн бодис нь тарвасын хэмжээг маш богино хугацаанд 20%-иар томсгодог. Ингэж тэд ашиг орлогоо нэмэгдүүлдэг байна. Лав л бордооны компанийн ашиг орлого нэмэгдэж байгаа нь тодорхой. Тарвас өөрөө дундуураа хагарах, өөрийн зөв хэлбэрээ алдах үеэр фермерүүд бүр гайхаж орхижээ. Өмнө нь тарьж ургуулдаг байсан тарвасаас амт нь ч өөрчлөгдчихсөн юм шиг санагдсан байна. Тарвасын зөөлөн эдэд байдаг хар үрнүүдийн оронд цагаан үрнүүд бий болсныг ч тэд анзаарчээ.

1980-аад оны үеэс эхэлж ашиглах болсон уг химийн бодисыг аюулгүй гэж тооцдог байв. Харин Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн судалгааны төвийн дарга Циндао Цуй Зянь ургамалд химийн гаралтай бордоо ашиглахаас зайлсхийхийг зөвлөжээ. Тэр дундаа тарвас химийн бодист маш эмзэг жимс юм байна. Мөн химийн бодис нь тарвасыг “дэлбэлэх” чадалтай гэж үзжээ, гэхдээ энэ өөрчлөлт нь эрүүл мэндэд хоргүй болохыг тогтоосон гэдэг. Гэхдээ үүнтэй зэрэгцэн Зянь өөрийн мэдэгдлээ ч мөн хийжээ. Уг бодис киви болон усан үзмийн тариалалтад ашиглагддаг. Судалгааны явцад ходоодонд орсон хойноо арьс цочроох магадлалтай гэжээ. Хортой агууламжтай тул эрүүл мэндэд асуудал үүсгэж болзошгүй. Олон амьтанд туршилт хийж үзэхэд эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгаа нь тодорхой болсон байна.

 

 

Химийн бодис эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ байгаль орчныг бохирдуулж байгааг мартаж болохгүй. Үүний үр дагаварт хүний эрүүл мэнд л хохирно. Хятадын засгийн газар хүнсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх зорилгодоо хүрэхэд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх болон байгаль орчинд бохирдол үүсгэх эсэх нь огт хамаагүй бололтой.

2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *