Дэлхийн улс орон бүрт өөрийн гэсэн онцлогтой “банш” байдаг. Гэхдээ бүгд өөр өөр амт, хэлбэр дүрстэй

2

Олон хүн банш гэдгийг зөвхөн өөрийн үндэсний хоол гэж боддог. Банш хаанаас үүсэл гаралтай болохыг баттай хэлж чадахгүй юм. Судлаачдын таамгаар бол банш Хятадаас гарал үүсэлтэй ажээ. Өнөөдөр дэлхийн олон улс оронд өөрийн гэсэн баншийг онцгой жороор хийж байна, бүгд өөрийн нэртэй, түүхтэй, дүрстэй, таваглах онцлогтой. Өөрөөр хэлбэл дэлхийн маш түгээмэл бөгөөд алдартай хоолны нэг болжээ.

Ингээд та бүхэндээ дэлхийн улс орнуудын баншийг танилцуулахаар бэлдлээ, хаана ямар банш идэх вэ?

Хятад – сяо лон бао

Шанхайгаас үүсэл гаралтай энэ баншийг хулсан жигнүүр дээр ууранд жигнэж болгож иднэ. Гахайн махны шанзтай банш. Заримдаа татсан махандаа цэлцэгнүүр маягийн амтлагч хийдэг, ингээд өтгөн шөлтэй банш болдог байна. Цэлцэгнүүрийг нь гуурсаар хийгээд чимхэнэ.

 

Дундад Ази – манты

Манты нь Тажикистан, Турк, Казахстан болон Узбекистанд алдартай. Ууранд тусгай жигнүүрт жигнэж болгоно. Шанзыг хонь, үхэр, адуу, ямаа эсвэл шувууны махаар хийнэ. Хонины сүүл, тэмээний бөх эсвэл үнээний дэлээр амтална. Мантыг зөөхий эсвэл улаан лооль, перцийн соусаар амтлан иднэ.

 

Итали – равиоли

Равиоли – итали үндэстний хоол гэж үздэг, гэхдээ эрдэмтдийн судалгаанаас харахад энэ хоол нь 13 дугаар зууны үед англи-нормандаас үүсэлтэй байж болох талтай. Равиолийг итали даяараа иднэ, гэхдээ бүс болгон өөрийн гэсэн жортой. Шанз нь мах, загас, шувуу, ногоо, тэр ч бүү хэл жимс ч байж болдог. Бусад баншнуудаас ялгагдах нэг онцлог нь чанана, шарна.

 

Словак – брынзтай халушки

Энэ банш Словакад үнэхээр алдартай. Баншиндаа зориулж дуу, зүйр цэцэн үг, тэр ч бүү хэл нэрэмжит баяр наадам хүртэл зохион байгуулна. Уг хоол нь словак үндэстний онцлогийг өөртөө шингээсэн гэж хэлж болохоор: брынза, төмс, гурил бас утсан гахайн мах, сало. Галушкийг ислэг сүүн бүтээгдэхүүн эсвэл зөөхийгөөр амталж иднэ.

 

Индонез – сиомей

Ууран дээр болгосон загасны банш гэж хэлж болно. Байцай, төмс, заримдаа дүпү болон чанасан өндөгтэй цуг иддэг. Дээрээс нь арахис самрын соус асгаж амталдаг байна.

 

Хонг Конг – хавчтай вонтон

Хонг Конг-д вонтоныг хавч эсвэл гахайн махаар хийдэг. Ихэнх тохиолдолд хавч болон гахайн махыг 70, 30% харьцаатайгаар хольж хийнэ. Вонтоныг ихэвчлэн гурилтай шөлөнд хийж өгнө. Зарим нэг газрын гудамжны хоолонд шарсан вонтон хийж өгдөг.

 

Польш – пирог

Чанамал (пирог) – польшийн үндэсний хоол. Хамгийн алдартай шанз нь – аарцтай төмс. Мөн гахай, үхэр, тахиа, хонины махтай ч хийж иднэ. Ихэвчлэн давстай усанд чанаж идэх бол заримдаа шарж идэх ч тохиолдол бий.

 

Энэтхэг – модак

Модак – энэтхэгийн Махараштра мужаас үүсэл гаралтай банш. Гурилыг нь будаа буталж бэлдэнэ, харин шанз нь далдуу модны самрын зөөлөн эд, далдуу модны сахар, самар, кардамон зэргээр хийдэг. Баншийг тосонд шарна эсвэл ууранд жигнэнэ. Идэхдээ халаасан шар тосоор амталдаг байна.

 

Орос – банш

Орост банш орж ирсэн түүхийг 14 дүгээр зууны сүүл болон 15 дугаар зууны эхэн үетэй холбож үздэг, Уралын нутаг дэвсгэрээс орж иржээ. Үүний зэрэгцээ Удмуртийн оршин суугчид чухам өөрсдийнхөө үндэсний хоол гэж үзэх нь ч бий. Баншны гурилыг өндөг, усаар зуурна. Сонгодог баншны шанз нь үхэр, гахай эсвэл хонины мах байх бөгөөд төрөл бүрийн амтлагчаар амтална. Ногоон навчит ногоогоор чимэглэж 3%-ийн уксус, перец, гич эсвэл тунхуугаар амтлан иддэг заншилтай.

 

Австрали – дим сим

Дим сим – хятад хэв маягтай. Мах, ногоогоор хийдэг нэг төрлийн зууш гэж хэлж болно. Австралид маш их түгээмэл иддэг бол Шинэ Зеландын зарим нэг нутгуудаар л иддэг ажээ. dim sim гэх нэр томьёо нь 1928 онтой холбоотой, орчин үеийн жорыг 1945 онд Мельбурн дахь Чайна-таун-ы бизнес эрхлэгч Уильям Ван Янг зохиожээ. Уг хоолны хамгийн алдартай хувилбар нь “өмнөд Мельбурны дим сим” тооцогдоно. Ихэвчлэн махны шанзтай хийдэг баншийг шарж цуугаар амтлан иддэг байна.

 

Вьетнам – бан бот лок

Бан бот лок – гурил болон тапиоки (ургамал)–аар хийдэг банш. Шанз нь гахайн мах эсвэл хавчаар хийнэ, гэхдээ жорны хамгийн чухал зүйл бол хүчиллэг-амттай тусгай соус байна. Үүнийг нь загасны соус, сахар, лаймын шүүс, чили болон кинзагаар хийнэ.

 

Хятад – таньюань

Танъюань – хятадын уламжлалт дэнлүүний баярын хүндэтгэлийн амтат зууш болдог. Будааны бөмбөлгийг цавуулаг будаагаар хийнэ. Зуурмагт төрөл бүрийн шанз нэмнэ (арахис, хар болон цагаан гүнжид, адзукийн шош). Дараа нь бөмбөлгийг цагаан гааны амттай усанд эсвэл улаан шошийн шөлөнд чанаж болгоно.

 

Солонгос – кимчи манду

Кимчи манду – солонгосны хурц амттай банш. Махны шанзанд сонгино, цагаан гаа, дүпү болон халуун амттай кимчигээ нэмнэ. Дугуй хэлбэртэй баншийг усанд чанаж болгоно, ер нь бидний мэдэх банштай илүү төстэй. Хэрвээ шарах бол завь хэлбэрээр чимхдэг байна.

 

Израиль – креплах

Креплах – израиль үндэстний хоол бөгөөд Йом-Киппур баярын урьд өдөр нь хийж иддэг уламжлалтай. Уг хоол нь гурван патриархыг илэрхийлнэ: Абрам, Исаак болон  Яков. Шашны энэ баяраар уг махтай баншийг тахианы шөлөнд чанаж болгоно. Пурим– ын үеэр хатаасан жимстэй, харин Шавуот–ын үеэр бяслаг эсвэл аарцаар амтлан иддэг.

 

Балба – момо

Момо – Төвд, Балба, Бутан болон энэтхэгийн Сикким, Даржилин мужуудад, мөн Ладакх районд маш алдартай банш. Шанзны сонголт маш олон: мах, ногоо эсвэл бяслаг (уламжлалт панир эсвэл утлагатай чхурпи). Момог сармис эсвэл улаан лоолийн соусаар амтлан иднэ.

 

Япон – гёдза

Гёдза –Японы хамгийн алдартай хоолнуудын нэг. Угтаа бол хятадын цзяозы банш байсан юм. Япончууд жорыг бага зэрэг өөрчлөөд өөрийн болгон авчээ. Шанз нь төрөл бүр байж болно, гэхдээ ихэнх тохиолдолд ногоо, сонгино, заримдаа сармис ч хийдэг. Японд гёдзаг ихэвчлэн шарж иднэ: цуу, будааны уксус эсвэл хурц амттай тосонд дүрж амтлан идэх ажээ.

 

АНУ – хавчны рангун

Хавчны рангун – АНУ-д алдартай зууш, гэхдээ ихэвчлэн хятад хоолны газар хийдэг хоол юм. Шанзны хувьд цөцгийн бяслаг, хавчны мах (голдуу хавчны савхан махаар хийнэ), сонгино, сармис байна. Баншны этгээд хэлбэр нь цэцэг эсвэл одыг санагдуулам. Зуушийг шаржигнуур болтол тосонд чанадаг.

 

Гүрж – хинкали

Хинкали – гүржийн олон төрлийн баншны нэг хувилбар нь. Зуурмагийг гурил, ус болон давсаар зуурна. Шанзанд нь хонь, үхэр эсвэл гахайн мах амталж хийнэ, чанах үед шөл нь сайхан амттай болдог. Хинкалийг гараараа иддэг ёстой: баншаа хазаад шөлийг нь ууна дараа нь бага зэрэг өөрийн дуртай соусанд дүрж иднэ. Уламжлал ёсоор заримдаа хинкалийн сүүл хэсгийг идэлгүй орхидог.

 

Швед – кропакор

Кропкакор – шведийн уламжлалт хоол, Зул сарын баяраар иддэг. Зуурмагийг чанасан төмс, гурил, өндөгний шараар зуурна. Шанзанд нь шарсан сонгино, гахайн утсан мах болон шпик (шведийн сало)  хийдэг. Баншийг давстай усанд чанаж болгоно. Зөөхийн болон цангисын соусаар амтлан иддэг байна.

 

Герман – маульташен

Маульташен – швабийн үндэсний хоол. Нэгэн домогт гардгаар бол Маульбронн сүмийн цистерцианц лам нар мацаг барих үеэр махнаас татгалзахыг хүсээгүй ажээ. Тэгээд тэд Бурхнаас идэх махаа нуухын тулд гуриланд ороосон гэдэг. Тийм учраас энэ нутагт баншийг “Бурхан багшийг мэхэл” гэдэг нэртэй байдаг ажээ.

 

Дэлхийн хамгийн үнэтэй банш

Дэлхийн хамгийн үнэтэй баншийг Нью-Йоркийн Бронкс-д байрлах “Алтан хаалга” ресторанд хийдэг. Тугал, яргай эсвэл гахайн махаар хийдэг банш юм. Этгээд өнгөний хувьд гүн усны хар хайган загас (анчоус)-ын булчирхайг нунтаглан жижиглэж хийдэг учраас далайн хөх өнгөтэй болдог байна. Тиймдээ ч хамгийн үнэтэйд тооцогдоно. 8 банштай нэг порц нь тус ресторанд 2,400 орчим доллар ажээ.

11
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
4
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Jack Spicar

    Jack Spicar

    2018/07/07 at 13:07

    Strong Son

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *