Орчин цагт хүмүүс ганц бие байхыг илүүд үзэх болсон нь ямар шалтгаантай холбоотой вэ?

0

Орчин цагт хүмүүс амьдралын хэм хэмжээ гэж юу болох, амьдралыг бүрэн дүүрэн мэдэрч чадаж байгаа эсэх талаар их маргах болсон. Түүнчлэн ганц бие амьдрах, нэг насаа ганцаар туулж өнгөрүүлэх чиг хандлага ч нэмэгдээд буй билээ. Үүнд нөлөөлөх олон хүчин зүйлс байх бөгөөд үгүйсгэх ч аргагүй ажээ. Манай сайт уншигч танд орчин үед ганц бие амьдрах хандлага болоод буй тэдгээр хүчин зүйлсийг хүргэж байна.

1. Цагийг өөр өөр хүмүүстэй өнгөрүүлэх нь илүү амттай

© emmawatson / instagram

Орчин цагт хүмүүс хувийн орон зай, нийгмийн амьдрал, карьертаа илүү их анхаарал хандуулах болсон тул хамтын амьдралыг чухалчлан авч үзэхээ больсон ажээ. Ганц бие амьдрал тэдэнд илүү их боломжийг нээж өгөх бөгөөд амьдрал нь ч илүү хөгжилтэй, амьдралын үнэ цэнийг бусдаас илүүтэйгээр мэдэрч, хором мөч бүрийг амталж чаддаг гэж үздэг.

 

2. Бүсгүйчүүд эрх чөлөөнд дуртай

© mileycyrus / Instagram, © mileycyrus / Instagram, © mileycyrus / Instagram

Бүсгүйчүүдийн хамгийн дуртай хоёр мэдрэмж бол эрх чөлөө болон хүчирхэг байдал гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Ганц бие амьдрал нь тэдэнд хайрын төлөө золиос гаргахгүйгээр хувийн карьертаа анхаарал хандуулах боломжийг олгодог. Мөн тэд хамтын амьдрал нь тэдний эрх чөлөө, хувийн амьдралыг үгүй хийнэ гэж боддог тул хайр сэтгэлийн харилцаанаас хол байхыг эрмэлздэг ажээ. Энэ бол өндөр боловсролтой бүсгүйчүүд оройтож гэрлэдэг хамгийн гол хүчин зүйл юм. Үүний үр нөлөөгөөр гэр бүл салалтын хувь эрс буурч байгаа билээ.

 

3. Нас ахих тусам ганц бие амьдрал илүү таатай санагдах болно

© jennigeraniston / Instagram

40-85 насныхны дунд ганц бие амьдрал илүү дээр гэдгийг харуулсан нэгэн судалгаа бий. Романтик харилцаатай хосуудтай харьцуулахад ганц бие хүмүүс нас ахих тусам илүү сэтгэл ханамж өндөр амьдрах хандлагатай байдаг. Насаараа ганц бие байсан эмэгтэй би амьдралдаа сэтгэл хангалуун явдаг гэж хэлэх үед хүн бүр түүнд нь эргэлздэг хэдий ч үнэн байдал нь тэр ажээ. Тэдний бие сэтгэлийн эрүүл мэнд хостой хүмүүстэй ижил байдаг. Иймээс тэдний энэ хариултанд эргэлзэх хэрэггүй.

 

4. Үнэнч хүмүүс тун цөөн байдаг

© shutterstock.com, © shutterstock.com

Итгэл дүүрэн сайхан харилцааг хүсдэг хүмүүс ганц бие үлдэх нь олонтаа гардаг. Учир нь тэдний үнэнч халамжтай зан чанарыг даах хүн тун ховор тохиодог билээ. Дотны хүндээ өөрийн үнэ цэнийг сануулах үед үл тоож, цагаа дэмий үрж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь ч бий. Иймээс ганц бие амьдрал тэдэнд илүү дээр сонголт болдог аж.

 

5. Хүнд итгэхэд бэрхтэй болох

© Mary Evans/Allstar/Izumi Hasegawa / East News, © chrisevans / Instagram

Олон гайхалтай хайрын түүх байдаг хэдий ч бидний амьдралд гунигтай төгсгөлтэй түүх л олон бий. Тэр бүх бүтэлгүй харилцаануудын улмаас хүнд итгэхэд тун бэрх болдог бөгөөд хүнийг таниж мэдэхийн тулд маш их хугацааг зарцуулах шаардлагатай болдог.

 

6. Өөртөө итгэх итгэл бага байх

© depositphotos.com

Хүссэн үедээ унтаж, хүссэн бүхнээ бодож, ганцаараа цагийг өнгөрүүлэх нь хэн нэгнийг халамжилж, хайрлахад бид бэлэн биш байна гэсэн бодлыг өөрийн эрхгүй хүнд төрүүлдэг ажээ. Энэхүү өөртөө итгэлгүй байдал нь амьдралаа хэн нэгэнтэй өнгөрүүлэхээс илүү ганцаараа байх нь төгс төгөлдөр мэт бодлыг төрүүлдэг байна.

 

7. Өөртөө цаг гаргах боломжийг ганц бие амьдрал тэдэнд олгодог

© halleberry / instagram

Ганц бие байх нь өөртөө илүү их цагийг зориулах боломж олгох нь мэдээж. Мөн түүнчлэн ганцаараа байснаар сул талаа нөхөж, хувийн хөгжилдөө илүү ахиц гарах магадлалтай байдаг гэнэ. Иймээс тэд хэн нэгэнд санаа зовохын оронд өөртөө илүү анхаарах, өөрийгөө хөгжүүлэх эрх чөлөөг сонгох хандлагатай болжээ.

Та ганц бие үү? Ганц бие амьдрал танд ямар санагддаг вэ? Ямар үед ганц бие амьдрал давуу талтай, ямар үед сул талтай мэт санагддаг вэ?

13
ГоёГоё
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Khadaa Badarch

    Khadaa Badarch

    2020/11/09 at 19:35

    Хүн төрөлхтөн мөхөл рүүгээ ойртож байгаагийн нэг илрэл биз.

  2. Batbayar Ulziisaikhan

    Batbayar Ulziisaikhan

    2020/11/09 at 19:37

    Орчин үед бид хоорондоо цахимаар харилцаж зурагтаар олон ангит кино гэх мэтээр мэдээ мэдээллийн далайд умбаж байна. Хамтарч ажиллахын оронд бүгд нэг нэгэндээ саад болохгүй явахыг хичээж байна учир нь нэгнээ сайхнаар харахын оронд сөргөөр харж байна . Зарим нь маш завгүй өөрийн орлого олох ажилдаа л бүхнээ зориулж соц үеийх шиг хамтран нэг зүгт хөдлөхийн оронд бүгд өөрийн өмар тайван байдлаа бодож байна. Эвлэлийн хурал намар сангийн аж ахуй дээр хамт ажиллах зэргээр оюутнууд нэг нэгнээ таньдаг байсан бол одоо шоудаггүй бол найзаа олох тун хэцүү.

  3. Наранцэцэг Ц.

    Наранцэцэг Ц.

    2020/11/09 at 20:40

    Minii medehiin gants bie hogshuul uh gantsaarddag noirguideld ordog um bilee huseed bh amidral bish dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *