2018 онд гарах iPhone утасны 3 шинэ загварын мэдээлэл ил боллоо

1

Bloomberg-ийн сэтгүүлчид шинээр гарах 3 төрлийн iPhone утасны тухай зарим нэг мэдээллийг олж авсан байна. Нэг загвар нь 6,5 инчийн аварга том дэлгэцтэй байх бололтой.

Дэлхийд алдартай Bloomberg өөрийн хоёр ч эх сурвалжийнхаа мэдээллийг судлаад Apple энэ оны 9-р сард iPhone утасны 3 шинэ загварыг танилцуулах нь гэж мэдэгдлээ. Дэлхий дээрх хамгийн үнэтэй уг корпораци энэ удаа өмнөх шигээ хоёр биш харин гурван загвар гаргаж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн iPhone X-ийн шинжийг эдгээр загварууд нь хадгалж байгаа гэнэ.

“Духны” хэсгээс бусад бараг бүх л хэсгийг дэлгэц эзлэх байдлаараа бүгд адил боловч үзүүлэлт нь өөр өөр байна. Гэхдээ чухам ямар үзүүлэлт нь өөр байх нь одоогоор тодорхойгүй байна. Магадгүй iPhone Xs болон iPhone Xs Plus, мөн арай хямд хувилбар болох Xc байж ч болох юм. Гэхдээ энэ бүхэн одоогоор зөвхөн таамаг төдий билээ.

Эдгээрийн дотроос хамгийн топ загвар болох (кодолсон нэр нь D33) утас нь iPhone утасны түүхэн дэх хамгийн том буюу 6,5 инчийн OLED дэлгэцтэй болно гэж мэдээлж байна. Нөгөө хоёр нь болох D32 болон  N84 нь 5,8 ба 6,1 инчийн дэлгэцтэй байх бололтой. Их биеийн дизайн iPhone X-тэй адил арын хэсэг шилэн, металл хүрээтэй байх болно. 6,5 инчийн дэлгэц бүхий утсанд дэлгэцээ хоёр хувааж болох тусгай программыг iOS-д нэмж өгсөн бөгөөд энэ нь бас хэд хэдэн программыг зэрэг ажиллуулахад зориулагдсан байна. Ийм боломж нь Android болон iPad-ын iOS үйлдлийн системд бий.

Нэг загвар нь OLED-матрицаас татгалзан энгийн Retina (IPS) дэлгэцтэй болсон ба энэ нь үнээ хямд байлгах зорилготой бололтой. Apple илүү олон янзын загвар гаргаж байгаа нь тухайн компанийн шинэ бодлогын үр дүн юм гэж Bloomberg үзэж байна. Тус компани янз бүрийн үнэ, үзүүлэлт бүхий загвараар гар утасны бүх л зах зээл дээр илүү өргөн хүрээтэй байр суурь эзлэх зорилготой байгаа гэнэ.

5
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *