Өчигдөр л хийсэн салатаа өнөөдөр шаржигнуулан идэж байна. Би хүрэн манжинтай байцаа даршлаад сурчихлаа!

1

Хүрэн манжинтай байцаа даршилж сурлаа. Гэрийнхэн амтыг нь магтаж дахин нэмүүлье гэдэг болсон. Энэ намар заавал хийж идэх улирлын шинжтэй зууш юм шүү. Бэлдэхэд цаг, хөдөлмөр их шаарддаггүй учраас надад их таалагдаж байгаа. Өчигдөрхөн л хийсэн, харин өнөөдөр аль хэдийн шаржигнуулан идэж байна. Даршилсан шүүсийг нь хүртэл уудаг.

Байцаа даршлах бас нэгэн амттай жорыг танд танилцуулахаар бэлдлээ. Муудахгүй, удаан хадгалж болдог жор юм.

 

Хүрэн манжинтай байцаа даршлах жор

Салатанд ашиглах орц:

  • 1,5 кг байцаа
  • 1 хүрэн манжин
  • 1 лууван
  • Толгой сармис

 

Шүүсэнд ашиглах орц:

  • 1 литр 400 мл ус
  • 150 г сахар
  • 3 х.х давс
  • 100 мл 9 хувийн уксус
  • 2 лаврын навч
  • 5 бөөрөнхий хар перец

 

Бэлдэх арга

1. Хүрэн манжин, луувангаа хальсалж угаагаад лууванг теркдоно эсвэл нарийхан хэрчинэ.

© Depositphotos

 

2. Байцаагаа угааж том дөрвөлжин хэрчинэ. Хатуу байцаа таарсан бол бага зэрэг базаж зөөллөөрэй.

© Depositphotos

 

3. Шүүсийг бэлдэхээр хоолны саванд усаа хийнэ. Дээрээс нь давс, сахар, лаврын навч, бөөрөнхий перецээ нэмнэ. Савыг гал дээр тавьж буцалсных нь дараа минут орчим буцалгана.

© Depositphotos

 

4. Сүүлд нь уксусаа нэмнэ.

© Depositphotos

 

5. Гурван литрийн шилэн саванд эхний ээлжинд байцаагаа, дараа нь луувангаа харин гуравдугаар давхар нь хүрэн манжин, сармис явна. Үргэлжлүүлээд байцаагаа хийж өмнөх дэс дарааллаар явсаар хамгийн сүүлд хүрэн манжин, сармисны давхаргаар дуусгана. Давхар болгоныг сайтар дарж чигжих ёстойг бүү март.

© Depositphotos

 

6. Салат дээрээ шүүсээ хийх цаг боллоо. Шилтэй салат хөрөнгүүт хөргөгчинд нэг өдөр байлгаарай. 24 цагийн дараа зууш бэлэн болно. Сайхан хооллоорой.

© Depositphotos

 

Зөвлөгөө

Хүрэн манжинтай байцааны зууш яаж хийх вэ гэсэн асуултад би дандаа энэ жорыг хэлж өгдөг болоод удаж байна. Ямар ч тохиолдолд буюу баярын өдрүүдэд ч, энгийн өдрүүдэд ч ширээг чимнэ. Амин дэм ихээр агуулсан эрүүл салат болохыг та бүхэн надаар хэлүүлэлтгүй ойлгосон биз ээ.

Та ямар даршилсан ногоонд дуртай вэ?  Жороо хуваалцаж туршлага судалцгаах уу?

28
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *