Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс

1

Ихэнх хүмүүс алдартнуудын талаарх элдэв хов жив, дам яриаг чих тавин сонсох, ам дамжуулан ярих дуртай байдаг. Алдартнуудын талаар сайн саар ярианы аль ч нь тасрахгүй хөвөрдөг. Ер нь бол тэд бидний л адил хүн. Сайн муу талуудын аль аль нь тэдэнд бий. Тэдний дунд буяны үйлсэд гар сунган тусалдаг өгөөмөр нэгэн байхад сохор зоос ч бусдын төлөө зарлагадахыг хүсдэггүй гар татуу нэгэн ч байх. Үүнийг шүүмжлэн хэлэлцэхийн аргагүй, учир нь тэд ч, бид ч яг л адилхан хүмүүс шүү дээ. Алдартнуудын тухай дараах товч тайлбар бүхий зургуудыг үзсэнийхээ дараа тэдний талаарх таны үзэл бодолд багахан ч болтугай өөрчлөлт орох бизээ.

Keanu Reeves
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 1
Жүжигчин эрхэм The Matrix киноныхоо SFX багийнхны төлбөр болох 75 сая долларыг төлснөөс гадна гүйцэтгэх үзүүлбэрийн Harley Davidson мотоциклын багийнхны ч мөнгийг төлсөн байна.

Johnny Depp
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 2
Жүжигчин эрхэм ахмад Jack Sparrow-ынхаа хувцастайгаар урьдчилан бэлтгэл хийлгүйгээр хүүхдийн эмнэлгүүдээр үргэлж зочилдог. Мөн алдарт дүрийнхээ өмсгөлтэйгээр Disneyland-д очиж, хүүхдүүдэд гарын үсгээ өгдөг байна.

LeBron James
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 3
Нэгэн залуу эр ингэж өгүүлжээ. “4 жил орчмын өмнө бид Клевлэндийн нэгэн гутлын дэлгүүрээр орсон юм. Тэр үед би 18 настай байсан. Би Lebron-ы шинэ гутлыг хараад зогсож байтал гэнэт аварга том сүүдэр намайг бүрхсэн. Би эргээд хартал ард маань LeBron James зогсож байсан. Тэр инээмсэглээд чи миний шинэ гутлыг авмаар байна уу гэж асуусан. Би хэдэн секунд гацаж байгаад Тиймээ гэж хариулсан юм. Гэтэл тэр миний гутлын хэмжээг асуугаад касс руу очин надад хос шинэ гутал авч өгсөн. Тэр бол миний амьдралын хамгийн гайхалтай өдрүүдийн нэг.”

Tupac Shakur
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 4
Нэрт реппэр эдгэршгүй өвчтэй Joshua хүүгийн эцэг эхээс хүүгийнх нь сүүлийн хүсэл Tupac-тай уулзах байдаг тухай захидал хүлээн авчээ. Тэрээр тэр даруй хүүтэй уулзахаар Мэрилэнд рүү ниссэн байна. Joshua-г нас барах үед Tupac хэвлэлийн компанийхаа нэрийг “Joshua’s Dream” болгож өөрчилсөн юм.

Dave Chappelle
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 5
Найзуудынхаа хамт Dave Chapрelle-гийн шоуг үзсэн залуу ийнхүү өгүүлсэн байна. “Амралтын өдрөөр бараг өглөөний 4 цаг хүртэл үргэлжилсэн шоуны маргааш үдээс хойш бид Dave-ээс хамт сагс тоглох урилга хүлээн авсан юм. Тэр заалыг бүтэн цагийг турш түрээслэх мөнгийг төлж, хамтдаа сагс тоглосны дараа бидэнтэй зургаа авахуулж, биднийг жимсний смүүтигээр дайлж, маргааш үдэш нь болох шоуныхаа урилгыг өгсөн. Тэр бол үнэхээр супер сайн залуу, яг л зурагтаар гардаг шигээ.”

Dave Grohl
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 6
Уурхайд нуранги үүссэнээс болж, гарах аргагүй болон түгжигдсэн хоёр Австрали уурхайчин Foo Fighters хамтлагийн дуутай iPod буулгаж өгөхийг хүссэн байна. Хамтлагийн дуучин, гитарчин Dave Grohl тэдэнд хандан хувийн зүгээс ийнхүү хэлүүлсэн байна. “Та нарыг гэртээ харихыг чинь би мэдмээр байна. Та нарын гэрт чинь Foo-гийн шоуны 2 урилга, хоёр шар айраг та нарыг хүлээж байх болно. Зөвшөөрч байна уу?”

Daniel Radcliffe
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 7
Тэр нэгэн шоуны үеэр өөртэй нь зургаа авахуулж, гарын үсгийг нь авахыг хүссэн хүмүүст бүхэл бүтэн 45 минутыг зарцуулсан юм.

Emma Watson
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 8
Нью Йоркын East 78th Street-д энэ явдал болсон юм. Harry Potter-ын хувцас өмсөж, нүдний шил зүүсэн 5 настай жаалхүү дээр залуу бүсгүй очин “Уучлаарай, чи Нarry Potter мөн үү?” гэж асуужээ. Жаал хүү тиймээ гэж амандаа бувтнахад бүсгүй “Гайхалтай, учир нь би Hermonie Granger байна, бид сайн найзууд шүү дээ” гээд хүүг тэвэрсэн байна. Хүүгийн хувьд юу болоод байгааг ойлгоход дэндүү балчир байсан байж болох ч тэр залуу бүсгүй бол Emma Watson байсан юм.

J.K. Rowling
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 9
Harry Potter цувралынхаа 4 дэх ном “Harry Potter and the Goblet of Fire”-ыг гаргахын өмнө J.K. Rowling цус багадах өвчтэй Natalie McDonald хэмээх бяцхан охинд зориулж, номынхоо төгсгөлийг жилийн өмнө бичиж дуусгаж байжээ. Охин JK-гийн захидлыг уншихаасаа өмнө нас барсан учир JK нэг дүрээ охины нэрээр нэрлэсэн байна.

John Cena
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 10
Америкийн мэргэжлийн бөх John Cena “Make-A-Wish” сангийн гол хэсгийг бүрдүүлсэн.

Jon Bon Jovi
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 11
Jon Bon Jovi-гийн “Soul Kitchen” зоогийн газрын цэсэнд үнэ бичигдээгүй байдаг. Хоол идсэн хүмүүс төлбөрт нь хандив өргөдөг бөгөөд хэрвээ хандив өргөх боломжгүй бол гал тогоонд сайн дурын ажилтнаар ажиллаж, төлбөрөө төлдөг байна.

Mila Kunis
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 12
Афганы дайны дайчин, түрүүч Scott Moore 2011 онд Гринвиллд болсон Marine Corps Ball-д хамт явахыг хүссэн байна. Бүсгүй эргэлзэлгүй зөвшөөрсөн байна.

Marilyn Manson
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 13
“Энэ явдал 2000 онд болсон юм. Хавдраар өвчилсөн ахад маань түүнтэй уулзах боломж олдсон юм. Тэр гэрт маань зочилж, ахтай минь хэдэн цагийн турш ярилцаж, зурагтын тоглоом тоглож, гитар тоглож тэр ч бүү хэл Beano комик ном уншсан. 3 долоо хоногийн дараа ах минь нас барахдаа Marilyn Manson-ы богино ханцуйтай цамцтай байсан юм.”

Tom Hanks
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 14
Пиццаны газарт Tom Hanks-тэй таарсан залуу түүнээс дараах зургуудыг хамт авахуулахыг хүсэхэд нэрт жүжигчин эрхэм татгалзаагүй байна. Залуу эр согтуу байгаа юм шиг жүжиглэж, дараах зургуудыг авахуулжээ.

George Takei
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 15
Жүжигчин эрхэм залуу шүтэн бишрэгчидтэйгээ уулзаж, гарын үсэг өгөх, зураг авахуулахын тулд хэвлэлийн хурлын товлосон цагаас 2 цагийн өмнө ирсэн байна.

Russell Brand
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 16
Лос Анжелесын гудамжинд хэд хэдэн удаа орон гэргүй хүмүүст хоол авч өгөх, шинэ цамц худалдан авч өгөх, хамтдаа ярилцаж суух зэргээр олон нийтийн хараанд өртөж байсан.

Tom Cruise
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 17
Ослын гэрч болсон жүжигчин эрхэм түргэн тусламж дуудсаныхаа дараа хохирогчтой хамт эмнэлэг иртэл хамт байснаар барахгүй эмнэлэг рүү хамт очиж, хохирогч даатгалгүй байсныг мэдмэгцээ 7000 долларын төлбөрийг нь төлсөн байна.

Zach Galifianakis
Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 18

Алдартнуудын талаарх бидний мэдэхгүй зарим зүйлс 19
20 жилийн өмнө нэрд гараагүй байх үедээ жүжигчин эрхэм угаалгын газрын ажилтантай найз нөхөд болсон байжээ. Өдгөө 87 настай Elizabeth Mimi Haist тухайн үедээ Санта Моникагийн Фокс угаалгын газарт сайн дураараа ажиллаж, амьдардаг байсан ба 18 жилийн турш үйлчлүүлэгчдээсээ тип авалгүй үйлчилсэн байна. Түүний үйлчлүүлэгчдийн нэг нь Galifianakis байсан бөгөөд 2009 онд Hangover киногоороо амжилт олсныхоо дараа уг угаалгын газраар тэр бүр үйлчлүүлэхээ больсон ч хуучны найз Mimi-тэйгээ уулзахаар байнга очдог байжээ. 43 настай жүжигчин эрхэм Mimi-г орон гэргүй болсныг мэдмэгцээ Санта Моникад 1 унтлагын өрөө, 1 угаалгын өрөөтэй орон сууц олж өгснөөр барахгүй түрээс болон хэрэглээний төлбөрийг нь төлдөг болсон байна. Galifianakis-ыг энэ байрыг олж өгөхөөс өмнө Mimi угаалгын газарт толгой хоргоддог байжээ. Galifianakis-ын сайн найз, жүжигчин Renee Zellweger, Mimi-д байраа тохижуулахад тусалсан төдийгүй настай эмэгтэйг хоол хүнсгүй болчих вий хэмээн байсхийгээд л хүнсний зүйлс аваачиж өгдөг байна. Zach өөрт нь алдар хүнд авчирсан Hangover киноныхоо сүүлийн 2 ангийн нээлт мөн The Campaign киноны нээлтэнд Mimi-тэй хамт ирсэн байна.

5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 Сэтгэгдэл

  1. Chuka Sereedendev

    Chuka Sereedendev

    2014/06/13 at 13:53

    Чадалтай дээрээ хүнд туслах сайхан сэтгэлтэй хүмүүсийн тухай уншсан чинь бахархмаар юмаа…

  2. Jaku

    2014/06/13 at 17:04

    Ихэнх хүмүүсийг нь ийм сайн үйлс хийдгийг мэднэ. Мөн Daniel craig болон Christian Bale-ийг ч мөн онцлох нь чухал шүү залуусаа…

  3. Зочин

    2014/06/13 at 17:08

    baharhamaar humuus shuu. gehdee ene buhen bas ner hundiin pr-tai shuud holbootoi bdag bh

  4. oogii

    2014/06/13 at 18:38

    Mongold iim uls baixgvi gej bodoj bna.odoonii xvnees ali bolox zvgeer avaxiig boddog.xvniig ajil torolgvi boloxoor shuud xayana.er n amid yavax batalgaa alga bna.

  5. Ачитсайхан Авхиа

    Ачитсайхан Авхиа

    2014/06/13 at 20:01

  6. Ачитсайхан Авхиа

    Ачитсайхан Авхиа

    2014/06/13 at 20:03

    Unheer gaihaltai manai mongolin aldartnuud geh humuus bas iim bgaasai

  7. Зочин

    2014/06/14 at 00:49

    mongolchuud hagartlaa bayjsan ch iim setgel gargaj chadahguiee amin huvia l hicheesen novshnuud

  8. Зочин

    2014/06/14 at 01:19

    Omd ni Timber deer onsson omd ni bn.

  9. Зочин

    2014/06/17 at 09:47

    Aldartai humuust mongo bn hund tuslah bolomj bn. mani met tuslii geed ch uuriiguu yaay gej yavaa ulsuud… gehdee mongo orohguigeer tuslah zondoo olon jishee bdgiig bitgii martaarai zaluusaa..bas neg zuil nemj helehed aldartnuudiin tuslamj bugd PR bish bh shuu chi ch gesen haaya hund setgeleesee tuslamaar sanagddag l biz dee aldartan geheeree l PR hiij bn geed hund tuslah erhgui bolchihoj bolkuu shdee

  10. Зочин

    2014/06/17 at 13:22

    Yu yariad bna ve uuliin mod urt boginotoi sn hun bn muu hun ch bn saihan setgeltei hun zunduu bn mgl hun ingej chadahgui ch gehshig yadag mal ve

  11. Зочин

    2014/06/23 at 18:46

    guilgachin hund mungu ugvul ter ni haraadag, ulam dorddog geel hachin hachin yaria ih baih umdaa..hurim taaraldval az jargaliin avaad yavchihdag geel. tanihgui hun gerlej bgaa hosod chin setgeleesee bayar hurgevel ter hoyort yamar tom dursamj uldeeh bol? zaaval mungutei baij tuslah gehees amidrald mash olon jijig jijig uildluud hund mash tom uram ugsun bdgiig bid anzaarah yostoi bh.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *