Нийгмийн амьдралаа илүү сонирхолтой болгох 7 арга

0

Техник технологийн эрин үе бидэнд зах хязгааргүй цахим ертөнц, төрөл бүрийн ухаалаг тоног хэрэгслүүд, өдөр бүрийн амьдралыг улам бүр хөнгөн хялбар болгох төхөөрөмжүүд зэрэг олон гайхамшгийг авчирсан. Гэвч юм бүхэн хоёр талтай байдгийн адилаар өнөөдөр хүн бүр ухаалаг гар утас, таблет, компьютерын дэлгэцнээс хараагаа салгахыг умартан суух болсноор нийгмийн харилцаа, амьд харилцаа гэдэг зүйл улам бүр мартагдах болжээ. Хүн бол нийгмийн амьтан гэдэг тодорхойлолтыг хэн нэгэн хүн зүгээр ч нэг зохиогоод хэлчихсэн юм биш гэдгийг бид мэднэ. Нийгмийн харилцаа гэдэг зүйл бидний амьдралд яг л ус агаар шиг хэрэгтэй бөгөөд дараах 7 арга нь нийгмийн амьдралыг илүү сонирхолтой, идэвхтэй болгох аргууд юм.

1. Спортын арга хэмжээнд оролцох
Хүсэл сонирхол нэгтэй хүмүүстэй уулзаж танилцах боломж олгохын хамт эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг юм.

2. Клубуудэд нэгдэх
Ямар ч төрлийн нийгмийн клубуудэд нэгдсэнээр эерэг, идэвхтэй хүмүүсийн хүрээлэлд орох боломжтой. Тэд найз нөхдийн тань хүрээг тэлэхээс гадна амьдралын туршлага, үзэл бодол, сонирхол гээд олон зүйлийг тантай хуваалцах болно.

3. Шинэ зүйлсийг сонирх
Шинэ, үл мэдэх зүйлд Тиймээ гэж хэлж сур. Урьд өмнө нь хийж үзээгүй зүйлээ хийж үз. Энэ нь шинэ үсний засалт, шинэ үсний өнгө, шинэ төрлийн спорт гээд юу ч байж болно.

4. Хуучин найзуудтайгаа уулз
Орчин үеийн зав чөлөөгүй амьдрал бидэнд хуучин найзуудтайгаа уулзах цаг завыг өгдөггүй. Тэдэнтэй Facebook-ээр л уулзах төдий нь хангалттай биш шүү. Хуучин найзуудтайгаа дэлгүүр хэсэх, жаахан юм ууж суух зэрэг нь нөхөрсөг, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ.

5. Зурагтнаас хол бай
Амьдралаа зурагтгүйгээр төсөөлөөд үз дээ. Өдөр бүр үздэг сайн муу мэдээнүүдээс, янз бүрийн савангийн дууриудаас, алдартнуудын тухай хов живнээс хол байх нь таныг стрессээс холдуулах болно. Мөн зурагт үзэх цагийг бусад сонирхолтой зүйлд зарцуулах боломжтой болох юм.

6. Шинэ хэл сур
Хэлтэй бол хөлтэй гэж үг байдаг. Та хэдий чинээ олон гадаад хэл мэддэг байна төдий чинээ байр суурь өндөртэй байна гэсэн үг. Түүнээс гадна шинэ хэл сурах нь тархийг дасгалжуулж, ой санамжийг сайжруулдаг.

7. Шинэ ном унш
Ном бидний дэлхий ертөнцийг харах өнцгийг өөрчилдөг. Ном их уншдаг хүн ямар ч асуултанд хялбархан хариулж чадахын хамт хүмүүстэй ямар ч сэдвээр яриа өрнүүлж чаддаг. Ном бол ертөнцийг харах цонх гэдэг үг байдгийг битгий мартаарай.

1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/12 at 18:41

    tiimee ene buhniig heregjuultsgeey!

  2. Зочин

    2014/06/12 at 19:02

    bi aliig n ch hiigeegui mash ih udaj bna novsh yumaa amidral bur negen heviin bolood bsan iim l uchirtai yum bj

  3. Зочин

    2014/06/14 at 00:51

    5-s busad n bugd alga nadad

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *