Айдаст автсан үед өөрийгөө тайвшруулах 6 арга

3

Бидэнд аюул учрахад айдас төрдөг. Түгшүүр нь бодит аюулаас тэр болгон шалтгаалахгүй, гэхдээ өдөр тутмын амьдралд муугаар нөлөөлнө. Гар чичрэх, зүрхний цохилт ихсэх, толгой эргэх, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй болох – энэ бүгд түгшүүрийн дохио. Сэтгэл судлаач Лекси Шмидт сэтгэл хөдлөлөө дарж бодит байдалдаа эргэж орох буюу “газардах” техник ашиглахыг зөвлөж байна.

“Газардах” техникийн гол нууц – хүчтэй сэтгэл хөдлөлөө дарах, ямар ч аргаар хамаагүй анхаарлаа төвлөрүүлэхэд оршино. Айдас биднийг уйтгартай ертөнцөд хүргэнэ – бодит байдлаас салгаж хийсвэр төсөөлөлд оруулдаг. Харин бид “энд, одоогоороо” амьдарч байх ёстой, тиймээс эргэн тойрны зүйл “газардахад” тусална.

Сэтгэл зүйн эрүүл мэнд бие махбодийн эрүүл мэндийн адил нэн чухал, ингээд та бүхэндээ мэдрэл тайвшруулах аргыг танилцуулж байна. Зөвлөгөө дунд танд тохирох хувилбар байгааг анхаараарай.

1. Зөвхөн та л өөрийгөө тайвшруулж чадна

  • Гэртээ байгаа бол шүршүүр эсвэл ваннтай усанд ор. Ингээд зогсохгүй. Замд таарах болгон, өөрийнхөө мэдрэмжинд анхаарлаа хандуул: зурагтны удирдлагын товчлуур ямар зөөлөн болох, ямар дуу чимээ гаргаж байна, хаалганы хүйтэн бариул. Усныхаа хэмийг өөрт тааламжтай байхаар тохируул, мэдрэмжээ сонсоорой.
  • Өөртөө “газардуулах” эд зүйлс авч яваарай. Амьдралын таатай үеийг санагдуулам зүйл байна. Эсвэл зүгээр л хүрэхэд тааламжтай зүйл байсан ч болно: мөлгөр чулуу, баримал, бөөрөнхий утас. Тайвшрах шаардлагатай үед өөрийнхөө “сахиус”-ыг гаргаж ирээд ухаанаа цэгцэлж тайван суу. Хүнд ярилцлагын үеэр гараа халаасандаа хийгээд тайвшрах зүйлээ оролдож байна.
  • Энгийн үйл явдал дээр анхаарлаа хандуулахад бодит байдалдаа эргэж ирэхэд мөн тусалдаг. Аяга цай уу, үйл явдлыг нэг нэгээр нь хар: шал, гал тогооны гэрэлтүүлэг, ус буцалгагчийн дуу чимээ, аяганаас гарах уур гээд…

 

2. Мэдрэмж дээрээ анхаарлаа хандуул

  • Өөрт таалагддаг үнэрийг санахыг хичээгээрэй, тэр агаараар өдөржингөө амьсгал. Өөрийн дуртай үнэртэй ус эсвэл тосоо жижиг саванд хийгээд авч явж болно.

 

3. Биеэ ашигла

  • Эгц суугаад хөл шаланд яаж тулж байгааг мэдэр (тайвшрах хэрэгтэй). Таны хөл бат бөх суурь гэж төсөөл, харин шал эсвэл газрыг – найдвартай түшиг тулгуур.
  • Шалан дээр хэвтээд нүдээ аньж мэдрэмж дээрээ анхаар: биеийн хэсгүүд шаланд хэрхэн хүрч байна, юу мэдэрч байна.
  • Хөлийн хурууны өндгөөр товш. Ямар дуу чимээ гарч байгаа болон хөлийн хуруунууд ээлжлэн яаж хөдөлж байна вэ?

 

4. Жижиг сажиг зүйлийг анхаар, гараа завгүй болго

  • Юу ч сонгож болно, тэгээд жижиг зүйл үлдээлгүй төсөөлж бодно.
  • Жишээ нь зураг сонгоод, ямар цаасан дээр ямар будгаар юу зурсан байна гээд нарийвчлан бод.
  • “Миний өрөө” гэдэг сэдвээр сургуулийн зохион бичлэг хийсвэр төсөөлж болно.
  • Хажууд суугаа хүнийг ямар хувцас өмссөн, ямар ажил мэргэжилтэй гээд…

 

5. Тархиа завгүй байлга

  • Тархиндаа хүнд биш математикийн бодлого бод.
  • Тоглоом тогло. Ажил мэргэжил эсвэл амьтны сэдвээр тоглоорой. Тухайн амьтны дууссан үсгээр дараагийн амьтныг нэрлэж багадаа бид нар тоглодог байсан шүү дээ.
  • Детектив болж болно: хүмүүсийг ажиглаж мэргэжлийг нь таа, яагаад тэгж бодсоноо өөртөө тайлбарла.

 

6. Зөв амьсгал

  • Гэдсэн дээрээ гараа тавиад цээжээ төвийлгөн амьсгал. Гэдсэн дээрх гар хэрхэн хөдөлж байгааг ажиглаарай.
  • Тоог сана: 4, 7, 8. 4 секунд амьсгалаа авна. 7 секунд амьсгалаа барина. Тэгээд 8 секундын турш амьсгалаа аажим гаргана. Энэ цаг танд тохиромжгүй байвал өөртөө тохируулан өөрчилж болно. Хамгийн гол нь – аажим амьсгалах.
35
ТэнэглэлТэнэглэл
19
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *