
Өнөөг хүртэл 25 гаруй жилийн турш дэлхийн сая сая үзэгчдийг баясгаж ирсэн Homer Simpson бол жингийн илүүдэлтэй, болхи, согтуу эцгийн дүр боловч олон үзэгчдийн хувьд The Simpsons хүүхэлдэйн цувралын хамгийн хайртай дүрүүдийн нэг. Homer Samson, Homie, Home-boy, хурандаа Homer, бүжигчин Homer, Homer Thompson, Max Power, Cornelius Talmadge, El Homo, The Pie Man зэрэг нэрнүүдээрээ алдартай Homer Simpson-ы тухай баримтуудтай танилцана уу.
1. Түүний бүтэн нэр нь Homer Jay Simpson.
2. Тэрээр 1956 оны 5-р сарын 12-нд төрсөн.
3. Тэрээр өөрийн эцэг эх Abraham ба Mona Simpson нарын фермд өссөн.
4. Киног бүтээгч Matt Groening өөрийн эцэг Homer Groening-гийн нэрээр Homer-ыг нэрлэсэн.
5. Түүний очих дуртай газрууд нь Kwik-E-Mart, Krusty Burger болон Moe’s.
6. Түүний дуртай зүйл бол гамбургер, хот-дог мөн мэдээж хөөмөл хайрсан боов идэх.
7. Түүний дуртай ундаа бол Duff Beer.
8. Тэрээр Marge-тай анх зуны кемпд танилцсан.
9. Түүний нийгмийн даатгалын дугаар 568-47-0008.
10. 2000 онд Homer болон түүний гэр бүлийнхэн Hollywood Walk of Fame-д од авсан.
11. Тэрээр хоёр гэрийн тэжээмэл амьтантай. Нэг нь Сантагийн бяцхан туслах нөгөө нь Цасан бөмбөг. Тэрээр мөн 1, 2-р ангиудад Spider Pig нэртэй хавч гэх мэт олон гэрийн тэжээмэл амьтад байсан.
12. Simpsons-ын олонх дүрүүдтэй адил тэр бас 4 хуруутай.
13. Түүний дуртай телевизийн дүр бол Krusty the Clown.
14. Түүний хамгийн сайн найз бол Moe Sizlack.
15. Түүний хамгийн дуртай үг бол DOH!
16. Тэрээр хоёр том хүүхдийнхээ адилаар Springfield High School ахлах сургуульд суралцаж байсан.
17. Тэрээр 1974 онд Marge Bouvier-д дурласан.
18. Түүний зан чанаруудын нэг нь үе үеийн тэнэглэл, залхуурал, огцом уур юм.
19. Тэрээр түргэн зантай, хөршүүддээ түүний дотор Flanders-ын гэр бүлийнхэнд атаархдаг, Bart түүнийг амархан уурлуулж, байн байн амьсгалыг нь давчдуулдаг.
20. Тэрээр Ned Flanders-аас байн байн хулгай хийдэг.
21. Тэрээр гайхмаар зөн билэг, ой санамж, бүтээлч байдал, хэд хэдэн хэлээр аялгатай ярьдаг гэх мэт богино хэмжээний тэсрэлтүүдийг харуулдаг.
22. Тэр өөртөө гайхмаар итгэлтэй. Хийхээр оролдож байгаа зүйлийнхээ тал дээр мэдлэг, чадвар маруухан байсан ч амжилттай болно гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Харамсалтай нь ихэнхдээ л бүтэлгүйтдэг.
23. Түүний чихэвчний хэмжээ XL.
24. Түүнд Simpson-ы ген удамшсан учир тэр IQ муутай. Мөн алкохолийн асуудал, радио идэвхт хог хаягдлын нэрвэгдэл, гавлын ясны давтагдсан гэмтэл, тархины өмнөд хэсэгт шигдсэн тосон харандаа зэрэг нь нөлөөлдөг.
25. Тэрээр Bart, Lisa, Maggie Simpson нарын эцэг.
26. Түүний Bart-тай харилцах харилцаанд ихэвчлэн хайр-үзэн ядалт харагддаг.
27. Хэдийгээр Lisa эцгийнхээ үл тоомсорлолооос залхдаг ч түүний Lisa-тай харилцах харилцаа ерөнхийдөө сайн.
28. Homer болон түүний гэр бүлийнхэн Умард Дакота, Аризонагаас бусад АНУ-ын бүх мужуудад амьдрах эрхгүй.
29. Homer-ын олон ажлуудын нэг нь алдарт Itchy and Scratchy Show-ны шинэ дүрийг бий болгох байсан. Түүний сүүлийн дүр нь Poochie нэртэй шинэ дүр байсан. Харамсалтай нь түүний оролдсон олонх зүйлийн адилаар хоёр дахь шоуны дараагаар шоуны үзэгчдийн тоог нэмэгдүүлэх гэсэн санаа нь бүтэлгүйтсэн.
30. Британий The Sunday Times сонинд тодорхойлсноор Homer нь “Орчин цагийн хамгийн агуу комик бүтээл” юм.








Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
Enkhbaatar Bilegee
2015/01/17 at 10:17
I5 xd we
mnnmm
2016/11/03 at 14:47
nadad bol Futurama n iluu goy
duuren
2020/03/28 at 02:21
duu