9 настай бяцхан охин “NBA”-ийн супер од Стефен Көрри рүү захидал бичжээ: охины хүсэл биелсэн байна

1

Стефен Көрри бол “NBA”-ийн супер одоор зогсохгүй, сайхан сэтгэлтэй нэгэн хэмээн түүнийг багийн дасгалжуулагч нь хэлсэн билээ. Тэгвэл энэ 7 хоногт Калифорнийн Напа дахь 9 настай бяцхан охин сагсан бөмбөгийн тамирчин руу захиа бичсэн байна – тэрээр “Under Armour” компанийн зүгээс гаргадаг Стефен Көрригийн нэрийн пүүзнээс өөртөө худалдаж авахыг хүссэн ч харамсалтай нь өөрт нь тохирох пүүз олдохгүй байгаа талаар захиандаа бичжээ. 9 настай Райлих “Curry 5” загварын пүүз зөвхөн хөвгүүд болон эрэгтэй хүмүүст зориулсан загвартай байгаагаас гадна түүний насны охидод таарах размер байхгүй талаар мөн бичсэн байна.

Энэ 7 хоногт “NBA”-ийн супер од Стефен Көрри 9 настай сагсан бөмбөг тоглодог бяцхан охиноос захиа хүлээн авчээ

Image credits: TechCrunch

Охин захиандаа сагсан бөмбөгийн тамирчны нэрийн пүүз өөрт нь тохирох размераар худалдаалагдахгүй байгаа талаар бичсэн байна

Image credits: morn24

“Миний охины Стефен Көррид бичсэн захидал энэ байна. Түүний энэ хичээл зүтгэлээр би маш бахархаж байна.”

Image credits: morn24

Райли Моррисоны аав охиныхоо бичсэн захиаг онлайнд байршуулахыг хүссэн бөгөөд захианд Райли болон түүний аав “Under Armour” компанийн гаргасан “Curry 5” пүүзийг зөвхөн хөвгүүд л өмсөх боломжтой байгаад маш их урам хугарч байгаагаа бичжээ. Түүнчлэн Райли “Би таныг өвсөр насны эмэгтэй тамирчдыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна, учир нь та 2 охинтой шүү дээ. Мөн та охидын сагсан бөмбөгийн сургалт хийгээрэй.” гэж бичсэн байна. Нэмээд “Таныг Under Armour-той холбоо барьж энэ асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна, би Curry 5 пүүзийг өмсөхийг үнэхээр хүсэж байна.” хэмээн захидалдаа бичжээ.

Бяцхан охины захидал эзэндээ хүрсэн бөгөөд төсөөлж байгаагүй хариуг хүлээн авчээ – Стефен Көрри түүнд хариу захидал бичиж, твиттер хуудсаараа дамжуулан бас жиргээд амжсан байна

Image credits: StephenCurry30

Көрри хариу захидалдаа “Зөвхөн хөвгүүдэд зориулсан размераар энэ пүүзийг гаргасанд уучлаарай, бид энэ асуудлыг одоо шийдвэрлэх болно.” гэжээ. Үүгээр ч зогсохгүй “NBA”-ийн супер од Райлид “Curry 5” пүүзээ бэлэглэнэ гэдгээ амласан байна. Мөн ОУ-ын Эмэгтэйчүүдийн баяраар Көрри охиныг Оакланд хотод ирж хамтдаа энэ баярыг тэмдэглэхийг санал болгожээ.

Райлигийн аав Көррид охинд нь баяр хөөр бэлэглэсэнд талархалаа илэрхийлжээ

Image credits: Morn24

Энэ явдлаас хойш дээрх асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд “Under Armour” компани веб сайтдаа охидод зориулсан размераар уг пүүзийг худалдаалах болсноо зарласан юм.

Image credits: Under Armour

Одоо “Curry 5” пүүзийг өсвөр насны охид худалдаж авах боломжтой болсон бөгөөд энэ үйл явдал нь олон хүүхдүүдэд өөртөө итгэх итгэл, боломжгүй зүйл гэж байдаггүй болохыг харуулсан сайхан үйл явдал болж өнгөрлөө хэмээн олон хүн ам сайтай байгаа ажээ.

5
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bamaa Bat Ulzii

    Bamaa Bat Ulzii

    2018/12/05 at 14:14

    Ene teneg 76 suraltsmaar yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *