Албан ёсоор гэр бүл болохын ач тустай талууд – хүмүүс энэ талаар төдийлөн бодож үздэггүй

2

Харилцаа албан ёсоор баталгаажсан эсэхээс хамааран хүний эрүүл мэнд болон сэтгэл зүйд нөлөөлдөг байна. Ойр дотны хүнтэйгээ баяр баяслаа хуваалцах, хүнд хэцүү үед түшиж тулахыг хүснэ. Гэрлэлтийн баталгаа нь хайр дурлал, баяр хөөр, ойлголцол, дэмжлэг зэргийг өөр өнцгөөс харахад хүргэх ажээ.

Гэр бүлээ баталгаажуулах нь яагаад хэрэгтэй болохыг танд танилцуулахаар шийдлээ.

1.

Гэр бүлээ баталгаажуулснаар эхнэр нөхөрт санхүүгийн орлогын хувьд ашигтай байхад нөлөөлдөг. Залуу гэр бүлийг дэмжих хөтөлбөрүүдийг олон улс орон хэрэгжүүлж байна, жишээ нь татварын хөнгөлөлт, элдэв нөхөн олговор гээд. Жишээ нь гэхэд л Францад ганц бие эрчүүд гэр бүлтэй эрчүүдээс өндөр татвар төлдөг, хүүхэдтэй гэр бүлүүд бүр л бага татвар төлнө (олон хүүхэдтэй байх тусам төлөх татвар багасна).  Татвар нь гэр бүл батлуулахад нөлөөлж байна – эдийн засаг болон мөнгөө ухамсартай зарцуулна. Гэр бүлтэй хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол капиталаа нэмэгдүүлэх хүсэл зорилготой байдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

 

2.

Гэр бүлтэй хүмүүсийн дунд зүх-судасны өвчлөл бага байгааг судалгаагаар тогтоосон байна. Гэр бүлтэй хүн хайртай дотны хүмүүсийнхээ өмнө хариуцлага хүлээсэн байдаг тул өөрийнхөө эрүүл мэндэд илүү анхаарал тавьдагтай үүнийг холбон тайлбарлажээ. Нөхөртэй эмэгтэйчүүд зөвхөн өөрийнхөө төдийгүй гэр бүлийнхээ гишүүдийнхний эрүүл мэндэд мөн анхаарал тавина.

 

3.

Гэр бүлийн бас нэг таатай тал бол хосууд хорт муу зуршлаасаа салахыг хичээдэг байна, жишээ нь тамхи, архи зэргээс гардаг. Эрүүл мэнддээ анхаарал тавьж эрүүл хойч үе үлдээхийг хүсдэг, тэгээд ч гэр бүлийн санхүүд хэмнэлттэй байх болно.

 

4.

Гэр бүлтэй хүмүүс ганц бие хүмүүсийг бодвол гэнэтийн үхлээр нас барах тохиолдол бага байдаг. Яагаад гэвэл гэр бүлтэй хүмүүс эрсдэлтэй зүйлтэй орооцолдохоос зайлсхийдэг. Гэр бүлтэй хүн өөрийнхөө болон ойр дотныхоо хүмүүсийн өмнө хариуцлага үүрсэн, тиймээс аюултай нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй болно.

 

5.

Нөхөргүй эмэгтэйчүүдэд Арабын Нэгдсэн Улс эсвэл Иордан зэрэг улсууд визний зөвшөөрөл олгохоос татгалздаг – мэдээж энэ бол цуурхал. Тогтсон дүрэм журам байхгүй ч гэлээ гэрлэлтийн баталгаа нь виз гарах боломжийг нэмэгдүүлдэг байна. Гэр бүлтэй хүн элчин сайдын яаманд илүү итгэл найдвар төрүүлнэ. Гэрт нь хэн нэгэн хайртай хүн хүлээж байхад хэн л таньж мэдэхгүй улс оронд үлдэхийг хүсэх вэ дээ?

 

6.

Гэр бүлтэй хүмүүс хавдартай амархан тэмцэж чаддаг. Гэр бүлийн байдал өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлнө. Сэтгэл зүйн болон материаллаг дэмжлэг нь хавдартай тэмцэхэд чухал байр суурь эзэлдэг. Ганц бие хүмүүс гэр бүлтэй хүмүүсийг бодвол өвчинтэйгөө тэмцэхэд 53%-иар илүү хүнд хэцүү өнгөрдөг болохыг судалгаагаар баталжээ. Чухам хайртай хүн л өвчтөний эмчилгээний арга замыг эрэлхийлдэг, жишээ нь эмч хайж олох, эмчилгээнд авч явах, дэмжлэг үзүүлэх… Албан ёсоор батлуулаагүй бол гэр бүлийн гишүүн гэж тооцохгүй учраас өвчтөн дээр оруулахгүй байх зэрэг дүрэм журмыг зарим нэг улсын эмнэлгүүд баримталдаг байна.

 

7.

Гэр бүлтэй ажилтнууд илүү их цалин авдаг болохыг судалгаагаар тогтоожээ, тэд итгэл найдвар хүлээлгэнэ, хөнгөлөлт эдэлнэ. Мичиганы их сургуулийн судалгаанаас харахад, ганц бие бүсгүйчүүдийг бодвол нөхөртэй эмэгтэйчүүд 4%-иар их орлого олдог, харин эрчүүдийн хувьд 7%-иар их.

Удирдлагын хувьд хуруундаа хуримын бөгжгүй бол асуудалд нухацтай хандаж чадахгүй гэж үзнэ. Гэр бүлтэй хүн илүү буурь суурьтай, аливаа асуудлыг олон талаас нь бодно. Ажилтнуудын ур чадвар ойролцоо түвшинд байхад гэр бүлтэй хүнийг албан тушаалд ахиулдаг. Тийм учраас найдвартай ажилтан гэдэг бол гэр бүлтэй хүнийг хэлнэ.

 

8.

Гэр бүл – хариуцлагыг илтгэнэ. Тиймээс банк ганц бие хүнд зээл өгснөөс гэр бүлтэй хүнд өгөхийг хүсдэг. Гэр бүлийн гишүүд хамтран машины зээл хүслээ гэхэд эргэн төлөгдөх дүн илүү их байх тул зээлдүүлэгч өөрт ашигтай хувилбарыг л сонгох нь мэдээж. Өөр бусад төрлийн бүх зээл дээр энэ байдал илэрнэ.

 

9.

Гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх – энэ практик АНУ, Их Британи, Австрали зэрэг улсын шүүхэд илүү түгээмэл. Эрүүгийн болон иргэний хэрэг дээр ашиглагдана.

 

Бонус

Монтана мужид нөхөртэй эмэгтэйчүүд нөхрийнхөө хажууд бүтэн сайн өдөр загас барьж болохгүй, харин нөхөргүй эмэгтэйчүүд эрчүүдгүйгээр загас барихыг хориглодог.

Албан ёсны гэр бүл ийм л ач тустай байна. Та өөр зүйл санасан бол сэтгэгдлээр нэмээрэй.

8
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. 5

    2023/11/14 at 12:49

    хуц гэр бүлгүй хүн хүн бишүү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *