Нэг кинонд хамт тоглож байх үедээ бие биедээ сэтгэл алдарч, хожим нь гэр бүл болцгоосон 13 алдартай хосууд

0

Brad Pitt, Angelina Jolie нар “Mr. & Mrs. Smith”-ийн дүрд тоглож байхдаа нэгэндээ дурлаж, аз жаргалтай гэр бүлийг бий болгож байсантай ижил түүхүүд Penélope Cruz, Tom Cruise болон Julia Roberts зэрэг олон одуудад бий. Манай сайт уншигч танд кинонд дүр бүтээж байхдаа жинхэнэ дурлалтайгаа учирсан оддын түүхийг толилуулж байна.

Mr. & Mrs. Smith – Brad Pitt болон Angelina Jolie

© EAST NEWS, © Mr. & Mrs. Smith / New Regency Productions

Жүжигчин Brad Pitt Jennifer Aniston-оос салаад 5 жил өнгөрсний дараа Angelina Jolie-той кино зураг авалтын үеэр танилцаж, хайр сэтгэлийн холбоотой болж байжээ. Гэвч хожим 2016 онд тэд 12 жилийн харилцаагаа дуусгавар болгож салсан билээ. Тэд 3 хүүхдийн эцэг эх болж, мөн 3 хүүхдийг үрчилж аваад байсан юм.

 

Days of Thunder – Tom Cruise болон Nicole Kidman

© Days of Thunder / Paramount Pictures, © Mary Evans / AF Archive / Graham Whitby Boot / Mary Evans Picture Library / East News

1989 онд Days of Thunder киноны зураг авалтын үеэр танилцсан мөчөөсөө хойш тэдний дурлал 11 жил үргэлжилж, энэ хооронд 2 хүүхдийг үрчилж авчээ. Харамсалтай нь 2001 онд тэд салсан юм. Nicole Kidman өдгөө Keith Urban-тай аз жаргалтай амьдарч байна.

 

Vicky Cristina Barcelona – Penélope Cruz болон Javier Bardem

© Vicky Cristina Barcelona / Lantern Entertainment, © Arthur Mola/Invision/AP/East News

1992 онд кино зураг авалтад хамтдаа оролцож байх үедээ тэд анх танилцсан бөгөөд 2008 онд Vicky Cristina Barcelona кинонд ахин хамтдаа тоглосноор хайр сэтгэлийн холбоотой болжээ. Улмаар 2010 онд тэд гэрлэж, 2 хүүхэдтэй болоод буй.

 

Daredevil – Jennifer Garner болон Ben Affleck

© EAST NEWS, © Elevation Photos/Sipa USA/East News

Тэд 2002 онд Daredevil кинонд тоглож байх үедээ нэгэндээ сэтгэл алдарчээ. Тухайн үед Jennifer Garner Scott Foley-той гэр бүл болсон байсан бол Ben Affleck Jennifer Lopez-оос салаад байсан юм. Тэд хожим гэрлэж 10 хамт хамтдаа амьдрахдаа 3 хүүхэдтэй болсон ч 2017 онд салсан юм.

 

Cleopatra – Elizabeth Taylor болон Richard Burton

© Cleopatra / 20th Century Studios, © AFP/EAST NEWS

1962 онд Итали улсад Cleopatra киноны зураг авалт явагдаж байх үед тэд нэгэндээ хайр сэтгэлтэй болсон түүхтэй. Тухайн үед тэд хоёул өөр өөрсдийн гэсэн гэр бүлтэй байсан боловч нэгэндээ тэмүүлсээр 1964 онд гэрлэжээ. Гэсэн ч 11 жилийн дараа тэд салсан юм. Хожим тэд ахин гэр бүл болсон ч тэдний харилцаа удалгүй бүрмөсөн дууссан байна.

 

Black Swan – Natalie Portman болон Benjamin Millepied

© East News, © Jordan Strauss/Invision/AP/East News

2010 онд Black Swan киноны зураг авалтын үеэр тэд анх танилцаж байсан бөгөөд түүний нөхөр Benjamin Millepied тус кинонд дүр бүтээгээгүй ч кино багийн бүрэлдэхүүнд багтаж, бүжигчин, зураглаач хийж байжээ. Улмаар тэд тухайн жилдээ сүй тавьж, 2012 онд гэр бүл болсон юм. Өдгөө тэд 2 хүүхдийн эцэг эх болоод байна.

 

The Place Beyond the Pines – Eva Mendes болон Ryan Gosling

© Supplied by Capital Pictures/EAST NEWS, © Brent Perniac/AdMedia/Sipa USA/East News

The Place Beyond the Pines киноны гол дүрд 2011 онд тоглож байх үедээ тэд нэгэндээ сэтгэл алдарсан юм. Тэд гэр бүлийн харилцаагаа олон нийтээс нууцалдаг бөгөөд 2 хүүтэй гэсэн мэдээлэл бий.

 

Green Lantern – Ryan Reynolds болон Blake Lively

© Warner Bros./De Line Pictures/DC Entertainment/Collection Christ / East News, © Invision/Invision/East News

2010 онд тэд Green Lantern кинонд хамтдаа тоглосон бөгөөд 2011 оноос болзож, 2012 онд гэрлэсэн юм. Өдгөө тэд 3 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байна.

 

I Know What You Did Last Summer – Sarah Michelle Gellar болон Freddie Prinze Jr.

© I Know What You Did Last Summer / Columbia Pictures, © sarahmgellar / Instagram

1997 онд кино зураг авалтын үеэр тэд анх танилцаж байсан бөгөөд өдгөө тэд гэр бүл болоод аль хэдийн 18 жил өнгөрчээ. Тэд 2 хүүхэдтэй.

 

Step Up – Channing Tatum болон Jenna Dewan

© Step Up / Summit Entertainment, © Gilbert Flores/Broadimage/EAST NEWS

Кино дэлгэцийн хосуудын хайр сэтгэлийн харилцаа амьдрал дээр ч өрнөсөн бөгөөд 2009 онд гэр бүл болж, 2013 онд хүүхэдтэй болсон боловч 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан юм.

 

Evening – Claire Danes болон Hugh Dancy

© Evening / Focus Features, © Steven Bergman/AFF-USA.COM / MEGA/Mega Agency/East News

Тэд 2007 онд Evening киноны зураг авалтын үеэр анх танилцсан юм. Үүнээс хойш 2 жилийн дараа тэд гэр бүл болж, өдгөө 2 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байна.

 

The Light Between Oceans – Michael Fassbender болон Alicia Vikander

© The Light Between Oceans / DreamWorks, © CAN/Capital Pictures/EAST NEWS

2014 онд Австрали, Шинэ Зеланд улсуудад хамтдаа The Light Between Oceans кинонд тоглосон тэд нэгэндээ сэтгэл алдарч, 2017 онд гэр бүл болсон юм.

 

The Mexican – Julia Roberts болон Danny Moder

© The Mexican / DreamWork Pictures, © juliaroberts / Instagram

2000 онд The Mexican киноны зураг авалт явагдаж байх үед тэд нэгэндээ дурласан бөгөөд 2002 онд тэд гэр бүл болсон юм. Өдгөө тэд 3 хүүхдийн хамт амьдарч байна.

 

Бонус: Телевизийн цувралд хамтдаа дүр бүтээж нэгэндээ сэтгэл алдарсан алдартнууд

Soulmates – Tom Hanks болон Rita Wilson

© EAST NEWS, © Face to face/FaceToFace/REPORTER / East News

Хамгийн үлгэр жишээч Холливудын хос гэвэл яах аргагүй тэднийг нэрлэх хэрэгтэй болох биз ээ. Тэд 1981 онд анх дэлгэцнээ гарсан Soulmates цувралын зураг авалтаар танилцаж, нэгэндээ дурласан түүхтэй. Улмаар 1988 онд тэд гэрлэж, одоо ч гэсэн бусдын хүндэтгэл хүлээсэн сайхан хос хэвээр байгаа билээ.

 

Game of Thrones – Kit Harington болон Rose Leslie

© RCF / MEGA/Mega Agency/East News

Тэд 2011 онд танилцсан бөгөөд тухайн үед Game of Thrones цувралд Ygritte болон Jon Snow-ын дүрд хамтдаа тоглож байсныг уншигч та андахгүй мэдэх биз ээ. Тэд 2018 онд гэр бүл болсон бөгөөд энэ жил анхныхаа хүүхдийг хүлээн авна гэдгээ мэдэгдээд буй юм.

 

Orange Is the New Black – Samira Wiley болон Lauren Morelli

© lomorelli / Instagram

Orange Is the New Black цувралын зохиолыг бичсэн Lauren Morelli болон түүнд тоглосон жүжигчин Samira Wiley нар 2017 онд гэр бүл болжээ.

 

Buffy, the Vampire Slayer – Alyson Hannigan болон Alexis Denisof

© Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News

1999 онд тэд Buffy, the Vampire Slayer цувралд хамтдаа тоглох үедээ танилцсан бөгөөд 2003 онд гэр бүл болсон юм. Өдгөө тэд 2 хүүхдийн хамт аз жаргалтай амьдарч байна.

Та өөрийн хайрттайгаа хаана танилцсан бэ? Дээрх алдартнуудын хайрыг түүхийг та мэддэг байсан уу?

4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.