Испанийн сургуулиуд эрэгтэй сурагчдад гэр орны ажил хэрхэн хийхийг тусгайлан заадаг болжээ. Энэ нь хүйсийн эрх тэгш байдлыг хангаж буй арга хэмжээ гэнэ!

2

Хувцас индүүдэх, оёх болон хоол хийх зэрэг нь хүмүүсийн ихэвчлэн гэртээ хийж сурдаг зүйлс билээ. Гэхдээ сургуульд тусгайлан анги гаргаж, зөвхөн эрэгтэй сурагчдад эдгээрийг зааж сургах болсон нь хүйсийн эрх тэгш байдлыг бий болгох зорилготой гэж ойлгож болно. Испанийн Монтекастело сургууль сурагчдад дээрх зүйлсийг “Тэгш эрхийг эрхэмлэцгээе” гэх уриан дор зааж сургадаг болжээ.

Бид та бүхэндээ шинэ санаа, санаачилга бүхий олон сонирхолтой зүйлсийг хүргэхийг зорьдог, тийм ч учраас бусад сургуулиуд болон хүүхдүүдэд хэрэг болно гэсэн үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэлээ.

Гэр орны ажлыг хүйс харгалзахгүй хийх хэрэгтэй

2018 онд Виго хотод байрлах нэгэн сургууль бусад хичээлүүдээс гадна гэрийн санхүүгийн асуудал, эдийн засагтай холбоотой хичээл заадаг болж байгаа тухайгаа зарлаж байв. Энэ хичээлийн хүрээнд эрэгтэй сурагчид хувцас индүүдэх, юм оёх, хоол хийх болон слесарь, сантехникч, цахилгаанчинд байх чадваруудыг эзэмших юм.

Colegio Montecastelo/Facebook

 

Багш нар болон эцэг эхчүүд сурагчдад зааж чиглүүлнэ

Бүх ангиудыг сайн дурын багш нар болон сургуулийн холбогдох ажилтнууд, зарим сурагчдын аавууд хариуцна.

Colegio Montecastelo/Facebook

 

“Гэр орон 2 хүнд хамааралтай”

Энэ ажлыг хариуцагч Gabriel Bravo, орон нутгийн сонинд энэ талаар тайлбарлахдаа: “Эдгээрийг хийж сурах нь бүх сурагчдад хэрэгтэй ба ингэснээр тэд гэр бүл зохиох үедээ гэр орон гэдэг хоёр хүнээс хамааралтай ба дан ганц эмэгтэй хүн цэвэрлэгээний ажил хийж, аяга таваг угааж, хувцас индүүдэх ёсгүй гэдгийг ойлгох болно. Энэ хичээл тэдэнд гэр орны ажил хийдэг болоход нь тусална.” гэж хэлжээ.

Colegio Montecastelo/Facebook

 

Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх нь хүйсийн эрх тэгш байдлыг хангана

Энэ хичээлийг заах болсон санааг анх сургуулийн удирдлагууд сурагчдад хүйсийн эрх тэгш байдлыг эртнээс ойлгуулах хэрэгтэй юм байна гэсэн бодлоос үүдэлтэй юм байна. Төсөл сурагчид болон эцэг эхчүүдийн хоорондын холбооноос ихээхэн хамаарна. Эцэг эхчүүд энэ санааг дэмжиж байсан бол эрэгтэй сурагчид юм оёх болон хувцас индүүдэх талаар сонсоод дургүйцэж байжээ.

Colegio Montecastelo/Facebook

 

Хэвшмэл ойлголтыг эвдэх

Гэсэн хэдий ч хичээл орж эхэлмэгц сурагчид төвөгшөөхөө больсон ба яагаад гэвэл тэд гэр орны ажил хийх нь тийм ч хэцүү зүйл бишээс гадна эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн аль нь ч хийх боломжтой гэдгийг ойлгосон байна.

© Televisión de Galicia / Youtube

 

Хэзээ ч мартахгүй амьдралын хичээл

“Сурагчдад хувцас индүүдэх нь хөгжилтэй санагдаж байсан ба эцэг эхчүүд үүнийг хараад баяртай байв.” хэмээн Bravo ярилцлагын үеэр хэлжээ.

© Televisión de Galicia / Youtube

Та энэхүү санаачилгын талаар юу гэж бодож байна? Та өөр энэ төрлийн сургалтын програмыг мэдэх үү? Хэрэв тийм бол сэтгэгдэл бичих хэсэгт хариугаа бичиж үлдээнэ үү.

3
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Altanzul Tserensodnom

    Altanzul Tserensodnom

    2019/05/17 at 21:47

    Eso ,es muy bueno ??????

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *