Кино театрууд үзэгчдээс дараах 10 зүйлийг нууцалдаг. Энэ талаар өмнө нь ёстой бодож ч байгаагүй юм байна!

5

Бид бүгдээрээ л өргөн дэлгэцээр кино үзэх дуртай байдаг. Гэхдээ кино театруудад олон зүйл хачирхалтай санагддаг. Өнөөдөр бид та бүхэнд кино театрууд үзэгчдээс юуг нууцалдаг болохыг хэлэхээр бэлтгэлээ.

10. Хамгийн тав тухтай суудлыг сонгох

Хамгийн сайн чанарын дуугаралт болон дүрс бичлэгийг мэдрэхийн тулд 2 болон 3-р эгнээнээс хойш, аль болох голлож суух хэрэгтэй. Энэ бол инженерүүдийн дуугаралтын системийн тохируулдаг хэсэг юм.

© theatresonline

 

9. Давчуу цагийн хуваарьтай үед үйлчлэгч нар кино танхимыг гүйцэд цэвэрлэдэггүй

Та урьд өмнө үйлчлэгч нар кино болгоны дараа танхимыг цэвэрлэдэг ч шал нь зуурамтгай болон бага зэрэг бохир байдгийг анзаарч байсан уу? Яагаад гэвэл давчуу цагийн хуваарьтай үед бүх үйлчлэгчдэд танхимын шалыг цэвэрлэх богино хугацаа оногддог, заримдаа маш хурдан буюу халтуурдаж цэвэрлэдэг. Танхимын шалыг шөнийн цагаар л гүйцэд цэвэрлэдэг байна.

© brillo.net

 

8. Хэрэв та хогоо сандал доор биш дээр нь тавьбал, ажилчдад хог хаягдлыг цэвэрлэхэд илүү амар хялбар байдаг

Мэдээж хамгийн оновчтой шийдэл бол та хог хаягдлаа өөрөө авч яваад хаях юм. Гэхдээ та ундааны аяга эсвэл попкорныхоо савыг үлдээхээр шийдсэн бол шалан дээр тавих бус, сандал дээрээ тавиарай. Энэ нь кино дууссаны дараа ажилчдад танхим дахь хог хаягдлыг илүү амар хялбар цэвэрлэх боломжийг олгож байгаа хэрэг юм.

© depositphotos.com

 

7. Кино театр дахь чанга дуугаралт нь таны сонсголд сөрөг нөлөөтэй

Ихэнх кино театрууд аудио системийн стандардыг дагаж мөрдөхийн зэрэгцээ дуугаралтын түвшинг үзэгчдэд тохируулахыг урьтал болгодог. Гэхдээ адал явдалт кинонд тэсрэг бөмбөг дэлбэрэх болон дайн тулааны хэсэг гарах үед дуугаралтын түвшин цаанаасаа огцом нэмэгддэг. Хэтэрхий олон энэ төрлийн кино үзэх нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг анхаарна уу.

© depositphotos.com

 

6. Попкорны үнийг хэд дахин нэмж зардаг

Мэдээллийн хэд хэдэн эх сурвалжийн тооцооллоор, 300 гр попкорн ижил жинтэй сайн чанарын стейкээс ч илүү үнэтэй зарагддаг гэнэ. Хэд дахин үнийг нь нэмсэн кино театрын попкорн идэж байхын оронд боломжийн хямдхан үнэтэй, дажгүй зоогийн газраар үйлчлүүлэх нь хавьгүй дээр байдаг байна.

АНУ-д том хэмжээтэй попкорн дунджаар 8 долларын үнэтэй байдаг бол хүнсний дэлгүүрүүдэд яг ижил хэмжээтэй попкорныг ердөө 1 доллараар зардаг аж.

© imgur.com

 

5. 1981 оныг хүртэл суудлуудад аяга тогтоогч байгаагүй

Сонирхолтой нь аяга тогтоогчийг анх 1981 онд санаачилжээ, ойролцоогоор 60 жилийн дараа агааржуулалтын асуудлыг шийдвэрлэсэн кино театр АНУ-д анх нээгдэж байв.

Харин попкорн үзэнгээ кино үзэх соёл Дэлхийн хоёрдугаар дайны үед АНУ-д анх бий болсон ба сахарын хомсдолд орж байсан зарим кино театрууд чихэр зарахаа больж байжээ.

© depositphotos.com

 

4. Попкорн яагаад гоё үнэртэй байдаг вэ?

Попкорны үнэрийг үнэрлэхгүй байхын аргагүй хэд хэдэн шалтгаанууд бий. Эхлээд кино театрууд гайхалтай үнэртэй болгохын тулд нууц жор хэрэглэдэг. Дээр нь бага зэрэг кокос болон канолагийн хольцыг хийдэг байна. Хоёрдугаарт… мэдээж хэрэг хоолны амт оруулагч.

© depositphotos.com

 

3. 7 хоногт дор хаяж нэг удаа ажилчид кино танхимаас хосуудыг хөөж гаргадаг

Тэврэлдэх, үнсэлцэх болон ичгэвтэр үйлдэл гаргадаг хүмүүсийг танхимд байрлуулсан камеруудаар хянаж байдаг. Тиймээс танд кино театрын ажилтан ирж шаардлага тавих эсвэл танхимаас гарахыг анхааруулна. Тэврэлдэж, үнсэлцэх асуудлыг гэртээ, телевизорынхоо өмнө хийх нь тохиромжтой.

© depositphotos.com

 

2. Комбо багц таны мөнгийг хэмнэхгүй

Комбо багцад попкорн, хийжүүлсэн ундаа болон бусад амттан багтдаг ба энэ нь таны мөнгийг огтхон ч хэмнэхгүй. Хэрэв та дээрх зүйлсийг нэг нэгээр нь худалдаж аваад комбо багцын үнэтэй харьцуулах юм бол тийм ч их мөнгөний зөрүү гарахгүй. Харин та захиалга өгөхдөө бага хэмжээтэйг сонговол овоо хэдэн төгрөг хэмнэх боломжтой юм.

© depositphotos.com

 

1. Попкорныг үргэлж шинээр худалдаалдаггүй

Ихэнх кино театруудын ажилчид хамгийн сайн чанарын попкорныг танд санал болгож байгаа гэж та итгэдэг боловч, үнэн хэрэгтээ тийм биш. Хэрэв попкорныг шөнө гэхэд зарж дуусахгүй байвал тэд хуванцар саванд хийж хадгалаад, маргааш өглөө нь бага зэрэг халааж, шинээр хийсэн мэт үйлчлүүлэгчдэд итгүүлж зардаг байна.

© depositphotos.com © jamestiberiusperfecthair / instagram.com
212
ГайхмаарГайхмаар
121
БурууБуруу
80
ТэнэглэлТэнэглэл
31
ХарамсалтайХарамсалтай
30
Ха ХаХа Ха
13
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
12
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *