Таныг сайн унтаж амрахад нөлөөлөх тасалгааны 5 ургамал

3

Тасалгааны ургамал зөвхөн таны гэрийг чимээд зогсохгүй сэтгэл санаанд ч бас нөлөөлнө. Зарим нэг нь тайвшруулах, нойронд сайнаар нөлөөлөх ажээ.

Чухам ямар ургамал таны нойронд сайнаар нөлөөлөх вэ?

Дал мод (агеса)

Таныг сайн унтаж амрахад нөлөөлөх тасалгааны 5 ургамал 1

Энэхүү ургамал нь агаарт байгаа хорт бодис болон нүүрс хүчлийн хийг багасгана. Мөн агаар чийгшүүлэх тул манайх шиг халаалт ирж тасалгааны агаар хуурайшдаг газарт үнэхээр тохирно.

 

Зуун наст

Таныг сайн унтаж амрахад нөлөөлөх тасалгааны 5 ургамал 2

Эмчилгээний зориулалтаас гадна агаар дахь хорт бодисын агууламжийг бууруулдаг. Шөнийн цагаар хүчилтөрөгч ялгаруулах ажээ. Зуун настаас ялгарах фитонцид нь биеийн дархлааг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг байна.

 

Фикус (Benjamina)

Таныг сайн унтаж амрахад нөлөөлөх тасалгааны 5 ургамал 4

Агаар цэвэршүүлэх ургамлын тоонд зүй ёсоор багтана. Синтетик гадаргуу болон өөр бусад химийн орцоос агаарт ялгарах хорт бодисыг 70 орчим хувиар багасгана. Үүнээс гадна агаарт агуулагдах нянг цуглуулж бараг тал хэсгийг нь устгах ажээ. Нойронд сайнаар нөлөөлөх тул унтлагын өрөөндөө байрлуулаарай.

 

Сансевиери  (Trifasciata)

Таныг сайн унтаж амрахад нөлөөлөх тасалгааны 5 ургамал 3

Амьсгалын зам болон дархлааны системийг дэмжинэ. Хэрвээ танай гэрт уг ургамал байгаа бол та толгойн өвчин, цаг агаарын өөрчлөлтөөс үүдэлтэй цусны даралт ихсэж багасах зэрэг өвчнөөр өвдөж шаналдаггүй байж таарна. Шөнийн цагаар хүчилтөрөгч илүүтэй ялгаруулж, өрөөний сэрүүн агаарыг тогтворжуулна.

 

Ойм (Boston)

Таныг сайн унтаж амрахад нөлөөлөх тасалгааны 5 ургамал 5

Уг ургамалд агуулагдах химийн бодист хамаг учир бий – эфирийн тос, флавоноид болон өөр бусад хүний биед эерэгээр нөлөөлөх бодисоор баялаг ажээ. Тийм ч учраас мэдрэлийн системийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж стресс тайлахад тусалдаг байна.

28
ГайхмаарГайхмаар
14
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/13 at 21:19

    Амжилт

  2. dulamgaraw

    2016/12/14 at 11:54

    Zvgeer l yum medeelel awah bolomjiin yum

  3. Oyunaa Oyunaa

    Oyunaa Oyunaa

    2016/12/14 at 13:20

    Hi hagur zardsg ym

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *