Таагүй яриаг дуусгах энгийн бөгөөд үр дүнтэй арга

2

Ямар нэгэн хүнтэй уулзсаныхаа дараа өөрийгөө дарамтанд орж, сэтгэл түгшсэн мэт сэтгэгдэлтэй үлдэх тохиолдол байдаг. Ийм сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийг эсрэг-агресстай / түрэмгий зантай гэж үзнэ. Тэд түрэмгий зангаа ил гаргахгүй ч гэлээ таныг дарамталж орхих ажээ. Бидний зорилго – өөрийгөө хамгаалж сурах.

Танд ямар ч дарангуйлагч нөлөөлж чадахгүй зарим нэг алхамуудыг танилцуулахаар бэлдлээ.

Алхам 1. Харц

Харилцан ярьж байгаа хүнийхээ нүд рүү итгэл дүүрэн хар. Түүний санааг ойлгосон гэдгийг харцаараа ойлгуул. Түрэмгий хүмүүс шулуун харцанд дургүй, тэд таны харцнаас зугтааж яриагаа дуусгахыг хүснэ. Заримдаа бид хүний хүсэл зорилгыг нь буруу ойлгодог бөгөөд асуусан хариултанд нь илэн далангүй хариулснаар өөрийгөө бусдын өгөөш болгоход хүргэдэг.

 

Алхам 2. “Анхааруулж бууд”

Дарангуйлагч өөрт ашигтайгаар асуултаа асууна. Хамгийн гол нь хариулт нь таны талд байхаар асуулт асуухгүй. Бидний зорилго бол нөгөө хүнийг ийм боломж олгохгүй байхад оршиж байгаа. Асуусан асуултыг нь өөрт таатай байдлаар дахин асууснаар бид өөрсдийгөө хамгаалах боломжтой болно. Жишээ нь: “Энд ямар холбоотойг сайн ойлгохгүй байна, гэхдээ …”

 

Алхам 3. “Хөзрөө дэлгэх”

Яриагаа дуусгах хүсэлтэй байгаагаа та эелдгээр хэлнэ. Түүний хүссэнээр бид хариу үйлдэл үзүүлээгүйд тэр багахан сандрах биз “Ажиглаад байхад та сандарч байх шиг байна. Тэгэхээр яриагаа үргэлжлүүлээд хэрэггүй байх”.

Энэ үед түүнийг ажиглаарай. Тэр сандарч эхэлнэ. Үүнийг дараах шинж тэмдгээр мэднэ:

  1. Харцаа бууруулна
  2. Гар нь чичрэнэ
  3. Нэг газраа байж чадахгүй
  4. Гартаа ямар нэгэн зүйл эргүүлнэ

 

Алхам 4. “Хариу цохилт”

Бид бүх алхамыг хийлээ, тайвнаар, итгэлтэйгээр, харин нөгөө дарангуйлагч тайвшрахгүй бол “хариу цохилт” үзүүлнэ. Асуух асуулт: “Юу болоод байна?” – гэж хэлээд хариултаа хүлээнэ. Энэ үед нөгөө хүнийхээ нүд рүү шууд харсан байх хэрэгтэй. Ингэж асуусан ч тэр дарангуйлах маягтай байвал эцсийн аргаа хэрэглэнэ.

 

Алхам 5. Эелдгээр явах

Танд таалагдахгүй байгаа зүйлийг та сонсох албагүй. Ямар нэгэн байдлаар нөгөө хүн танд нөлөөлөхийг хүсэж байна. Салах ёс гүйцэтгээд ярианаас гарсан нь дээр. Боломжгүй бол (хэрвээ таны дарга бол) яриаг дуусгах шалтгаан гаргана. Хамгийн гол нь – энд болоод өнгөрсөн яриаг өөртөө хэт тусгаж авахгүй байхыг хичээгээрэй.

23
ГайхмаарГайхмаар
8
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. got ch bh shig hha

  2. Зочин

    2017/05/28 at 15:35

    goe zuwluguu bn bayarlalaa :)

  3. Зочин

    2017/05/28 at 16:48

    Valar morghulis xxe

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *