Мерседес-Бензийн хамгийн үлгэр жишээ суудлын тэрэг

0

Мерседес-Бензийн хамгийн үлгэр жишээ суудлын тэрэгГерманы автомашины Даймлер корпораци Токио болон Лос-Анжелос дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан албан ёсны танилцуулгыг нь хийх шинэ үлгэр жишээ суудлын тэрэгнийхээ анхны гэрэл зургуудыг автомашины хорхойтнуудад хүргэхгүй байж тэвчсэнгүй. Мерседес-Бенз Эс 65 Эй Эм Жи /Mercedes-Benz S65 AMG/ загварын энэхүү шинэ төмөр хөлгийн загвар өнгөрөгч 9-р сарын эхээр гарсан сурталчилгаанаас ил тод болсон бөгөөд сурталчилгаан дээр өмнөх загвар болох Эс 63 /S63/-тай харьцуулсан байдлаар харуулснаар илүү гоёмсог хэлбэр, өөрчлөгдсөн сараалж, илүү том агаар сорогч, бусад буферууд, яндангийн хоолойнууд болон их биен дээр үйлдвэрлэгчийн тэмдэг зэргээрээ ялгаатай гэдэг нь ил болсон билээ. Түүнчлэн 255/40, 285/35 гэсэн хэмжээ бүхий дугуй нь 20 инчийн хайлшин обудьтай болсон нь заавал дурдууштай шинэчлэлт байсан юм. Хөдөлгүүрийн тухайд 630 морины хүчтэй, 6.0 литрийн багтаамжтай хос турбо Ви 12 /V2/ хөдөлгүүртэй болсон нь уг машиныг 100 км/цагийн хурдыг ердөө 4,3 секундэд авах хүчирхэг унаа болгосон ба зах зээл дэх өөрийн салбартаа хамгийн хүчирхэг машин хэмээгдэж байгаа юм. Машины зарцуулалтын талаар өгсөн албан ёсны мэдээлэлд 100 км-т 11.9 литр шатахуун зарцуулна гэсэн байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2013/11/20 at 15:26

    Ямар гоё загвартай юм бэ…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *