iPhone X утсанд зориулсан хамгийн минималист гэр

1

Энэ нь утасны загвар дизайныг гутаахгүй, найдвартай хамгаалалт болох үл харагдах метал хуяг юм.

Хөдөлгөөнт утас зэрэг хэрэгсэлд зориулсан хамгаалалтын гэр нь төхөөрөмжийн загвар дизайныг нь хадгалах, хамгаалалт болох хоёрын зохицолдлого байдаг билээ. Утасны гэр болон бусад хэрэгсэл үйлдвэрлэгч нар энэ хоёрыг хангах сайн хувилбарын мөнхийн эрэлд байх ба тэр болгон үр дүнд хүрдэггүйг бид мэднэ. Харин Radius X-ийг бүтээгчид үүнийг хийж чадлаа.

Энэ гэр нь Х үсгийн хэлбэртэй металл хүрээ байх ба бүх өнцөг нь утас даган нугарах хэлбэртэй нь утасны ирмэг, өнцгийг хамгаалж байгаа хэрэг бөгөөд утас унах үед чухам энэ хэсэг хамгийн их гэмтдэг билээ. Камерын хэсэг бас л дээрхтэй адил хамгаалалттай ба энэ нь iPhone-ыхоо шилийг зурчих вий гэж айлгүйгээр ширэн дээр тавьж болох боломжийг олгоно.

Урд хэсэг буюу дэлгэцээрээ унах үед арай илүү гарсан хэсгээр хамгаалагдаж зураас, сэв, хагарах зэрэг аюул үгүй болно. Хөнгөн цагаан ашигласан учир энэ гэр хангалттай бат бөх болсон ба таны iPhone хатуу гадаргуу дээр унахад ямар нэг гэмтэл учруулахгүй ба ингэхдээ гажетад бараг жин нэмээгүй сайн талтай билээ.

Бусад металл гэрийг бодвол Radius X нь индукцыг хааж, саад болохгүй учир утасгүй цэнэглэгчинд гажетаа залгаж цэнэглэхэд ямар нэг саад үгүй. Гэрийг задлаж салгаж болох ба iPhone-д найдвартай сайн тогтож, угсрахын тулд хэдхэн секунд л шаардагдана.

Radius X-ийг та Kickstarter-д захиалж болно. Энэ гэр мат өнгөтэй болон гялалзсан тунгалаг өнгөтэй гэсэн хоёр хувилбартай байх бололтой. Захиалгаа энэ оны 5-р сараас авч эхлэнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *