Статистик тоо баримт сонирхдоггүй хүмүүсийн ч анхаарлыг татах 14 сонирхолтой баримт

2

Та баахан тоо, график эсвэл статистик гэсэн үг харахаараа яадаг вэ? Зүгээр л тоохгүй орхиод өнгөрдөг болов уу гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр та тэгж чадахгүй. Өнөөдөр бид энд энэ дэлхийн тухай арай илүү өргөн ойлголт өгөх статистик баримтуудыг танилцуулах болно. Жишээ нь АНУ-д өдөр болгон 1700 хүн саятан болж байдаг гэдгийг мэдэх үү? Эсвэл Пүрэв гаригт хамгийн их хүүхэд төрдөг гэдгийг?

Манай ертөнцөд болж байгаа хачин содон зүйл, өвөрмөц баримтуудын тухай маш сонирхолтой мэдээллээ хуваалцъя.

1. Бангладешийн хүн амын тоо Оросынхоос их

Өнөөдрийн байдлаар Бангладеш хэмээх жижигхэн улсын хүн амын тоо агуу том Орос улсын хүн амаас 20 сая гаруй хүнээр их бөгөөд газар нутгийн хэмжээ нь Оросын Холбооны улсын газар нутгаас 116,000 дахин бага юм.

 

2. Оддын тоо нь модны мөчрийн тооноос хамаагүй бага

Статистик мэдээгээр бол дэлхий дээрх модны тоо нь Тэнгэрийн заадас дахь нийт одны тооноос их гэнэ. Одоо дэлхий дээр ойролцоогоор 3 их наяд мод байх бол оддын тоо 400 тэрбум.

 

3. Хүн амын дунд хүүхдийн эзлэх хувь хамгийн бага улс нь Герман

0-14 нас хүртэлх хүүхэд Германы нийт хүн амын 12%-ийг эзлэх бол Кенид энэ тоо нь 40% байна.

 

4. Мэри, Жеймс – хамгийн их дэлгэрсэн нэр

1917-2016 оны хооронд төрсөн эрчүүдийн хамгийн их дэлгэрсэн нэр нь Жеймс бол эмэгтэйчүүдийн хувьд Мэри юм. Эрэгтэй хүүхдүүдээс бараг 5 сая хүүхдийг Жеймс гэж нэрлэсэн бол Мэри нэрийг 3,5 сая охин авчээ. Харин Жастин хэмээх нэр 769,098 хүн эзэмшдэг буюу ердөө л 38-р байрт бичигджээ.

 

5. БНХАУ – алтан улс

Хятад улс алт олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг байна. Судалгаагаар БНХАУ хэдэн арван жилийн турш жилд дунджаар 440 тонн алт олборлож байгаа гэнэ.

 

6. Шведэд 200,000-аас их Карлсон бий

Бид бүгдийн танил Карлсон Шведэд маш их алдартай нэр. Энэ нэр нь дэлгэрснээрээ улсдаа 3-р байр эзлэх ба 200,000-аас их хүн энэ нэрийг зүүдэг байна. Харин 1-р байранд Андерсон гэсэн нэр орсон ба энэ нэрийг 240,000 хүн эзэмшдэг гэнэ.

 

7. Дэлхий дээрх хүн амын тоо 1000 жилд 22 дахин өссөн байна

1000 оноос 2000 он хүртэл дэлхий дээрх хүн амын тоо 22 дахин өссөн байна. 1000 оны 6-р сарын 1 нд 275,000,000 хүн байсан бол 2000 оны 6-р сарын 1-нд дэлхий дээр 6,145,006,989 хүн амьдарч байжээ.

 

8. Хүн амьдралынхаа туршид дэлхийг 4,5 удаа тойрч болно

Хүн өдөрт дунджаар 7500 алхалт хийх ба хүний дундаж нас ойролцоогоор 80 юм. Эдгээр өгөгдөхүүнийг ашиглан хийсэн тооцоогоор хүн амьдралынхаа туршид 180,000 км газар алхаж туулдаг байна. Энэ хэмжээ нь дэлхийг экватор даган 4,5 удаа тойрох зай юм.

 

9. АНУ-д хүн өдөрт 4-өөс илүү цагаар зурагт үздэг байна

АНУ-ын иргэд өдөрт 270 минутыг зурагтын өмнө өнгөрөөдөг байна. 2-р байранд Польш улс орсон ба тэд өдөрт 264 минутыг телевизор үзэхэд зарцуулдаг бол Оросууд 5-р байранд буюу 248 минутыг зурагт үзэж өнгөрүүлнэ.

 

10. Бямба гаригт хамгийн цөөхөн хүүхэд төрдөг

Статистикчид ямар өдөр хамгийн олон хүүхэд төрдгийг хүртэл тогтоожээ. Тэргүүн байранд Пүрэв гариг байх бөгөөд (12.8) 2-р байранд Даваа (11%) бол харин хамгийн цөөхөн хүүхэд төрдөг гариг нь Бямба (10%) байна.

 

11. Нийт захидлын 90% нь спам

Дэлхий даяар алдартай Cisco компанийн тооцоогоор нийт цахим шуудангийн 90%-ийг спам эзэлдэг байна.

 

12. Дани эмэгтэйчүүд – хамгийн их ажилладаг эхчүүд

Судалгаагаар гарсан дүнгээр Дани эхчүүдийн 82% нь энгийн нөхцлөөр ажлаа хийдэг гэнэ. Мөн энэ рейтингэд Швед, Нидерланд, Словени улсууд их ойрхон байр эзэлдэг байна. Харин хамгийн сүүлийн байрыг Грек эзлэх бөгөөд тэнд эхчүүдийн 50-иас багагүй хувь нь ажил хөдөлмөр эрхэлдэг гэжээ.

 

13. Макдональдс секундэд 75 бургер зардаг

Түргэн хоолны хамгийн алдартай рестораны нэг болох Макдональдс секундэд ойролцоогоор 75 ширхэг бургер зардаг байна. Тэдэнд тодорхой хугацаанд хичнээн бараа бүтээгдэхүүн зарагдаж, хичнээн үйлчлүүлэгч үйлчлүүлснийг хянаж байдаг тусгай сайт бий билээ.

 

14. АНУ-д өдөр болгон 1700 саятан шинээр төрдөг

Энэ дэлхий дээр таны бодож байгаагаас ч илүү олон саятан бий. АНУ-д өдөр болгон 1700 хүн саятан болдог байна. Статистик үзүүлэлтээр АНУ-д 1 сая доллараас илүү орлоготой 8 сая хувийн аж ахуй байдаг бөгөөд энэ тоонд үл хөдлөх хөрөнгө, тансаг барааны худалдаа зэрэг ороогүй болно.

71
ГайхмаарГайхмаар
44
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
13
Ха ХаХа Ха
11
БурууБуруу
5
БахархмаарБахархмаар
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Tserendovdon Erkhem

    Tserendovdon Erkhem

    2018/03/28 at 23:22

    Муусайн лалынхан үржилдээ анхаарахгүй бол удахгүй бие биенээ барьж идэх байх шүү!! Ямарч тохиолдолд тэднийг улс орондоо нэвтрүүлэхгүй байх нь ямар нэг улс орны нэр төрийн хэрэгболно…

  2. Tserendovdon Erkhem

    Tserendovdon Erkhem

    2018/03/28 at 23:22

    Муусайн лалынхан үржилдээ анхаарахгүй бол удахгүй бие биенээ барьж идэх байх шүү!! Ямарч тохиолдолд тэднийг улс орондоо нэвтрүүлэхгүй байх нь ямар нэг улс орны нэр төрийн хэрэгболно…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *