АНУ-ын ерөнхийлөгчийн дээд зэргийн хуяг хамгаалалттай машин

0

АНУ-ын ерөнхийлөгчийн дээд зэргийн хуяг хамгаалалттай машинУлсын ерөнхийлөгчийн амь нас, эрүүл мэнд маш өндөр үнээр хамгаалагдсан байх учиртай. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама /Barack Obama/-гийн Араатан хочит албаны унаанууд нь зүгээр нэг тансаг зэрэглэлийн лимузин гэдгээсээ гадна Дэлхийн хамгийн сайн хамгаалагдаж, хуяглагдсан төмөр хүлгүүд гэдгээрээ онцлогтой. Обамагийн Араатнуудын 20 см-ийн хуяглагдсан хаалга, 12 см-ийн цонхны хуяг нь том бууны эгц буудсан сумнаас ч хамгаалж чадна. Тэр ч бүү хэл биохимийн халдлагаас сайтар хамгаалагдсаны дээр хүчилтөрөгчийн бортогонууд, хэрвээ ерөнхийлөгчийн биед ямар нэгэн аюултай нөхцөл байдал үүссэн тохиолдолд ерөнхийлөгчийн цусны бүлгийн цус сэлбэх банк, нулимс асгаруулагч хий, гар болон том буунууд, гранат шидэгч гэх мэт буунуудаас бүрдсэн хүйтэн зэвсгийн бүхэл бүтэн сан гэх мэт шаардлагатай бүхнийг агуулсан байдаг байна.

Гадаад орчноос тусгаарлагдаж, хамгаалагдсан энэхүү Араатныг Женерал Моторс /General Motors/-ын ачааны машин, фургон, цэрэг болон спортын тоног хэрэгсэлтэй машин үйлдвэрлэгч Жи Эм Си /GMC салбар үйлдвэрийн Кадиллак Ди Ти Эс /Cadillac DTS/ жирийн хэмжээний машиныг тоноглож, 8 тонн гаруй жинтэй, 5.5 метр урттай болгон бүтээсэн хэмээн Женерал Моторс мэдэгдсэн байдаг. Явалтандаа ихээхэн хэмжээний түлш зарцуулдаг энэ бат бэх төмөр хүлэг 10 км-т 3 литр дизель түлш зарцуулдаг. Гэхдээ Араатныг хараад шууд Кадиллакын тийм загвар байна гэж хэлэх аргагүй. Учир нь Кадиллак омгийн машинуудаас зээлдсэн зүйлүүд олон. Ерөнхийлөгчийн лимузиныг тээвэрлэхэд зориулагдсан тусгай онгоц хүртэл байдаг. АНУ-ын ерөнхийлөгчийн нууц алба ерөнхийлөгчийн лимузинг тээвэрлэхэд С-17 Глоубмастер /С-17 Globemaster/ ачаа тээврийн онгоц ашигладаг. Энэ онгоцонд ерөнхийлөгчийн хамгаалалтанд явдаг Шевроле Субурбан /Chevrolet Suburban/ машиныг ч тээвэрлэдэг. Орой дээрээ САТКОМ /SATCOM/-оор мэдээ дамжуулж, хүлээн авдаг антенн бүхий энэ онгоц ерөнхийлөгчийг Дэлхийн аль ч өнцөг буланд байсан очих ёстой. Ерөнхийлөгчийн унаануудыг АНУ-ын 35 дахь ерөнхийлөгч Жон Кеннеди /John Kennedy/-гийн үхлээс хойш өндөр хэмжээнд тоноглож, хамгаалах болсон байна. Ерөнхийлөгчийн лимузин 7 хүний суудалтай ба жолооч, нууц албаны нэг ажилтан, ерөнхийлөгчид зориулсан 3 суудлаас бусад дөрвөн суудал нь буйдан биш налуу түшлэгтэй суудал юм. Сонирхолтой нь Кадиллак доторх ерөнхийлөгчийн суудал савхи биш хөх өнгийн даавуун бүрээстэй гэнэ. Араатан 15 секундэд 100 км/цагийн хурд авдаг нь түүний дээд хурд. Араатны талаарх бас нэг сонирхолтой мэдээлэл бол ерөнхийлөгчийн тамгын газар жил бүр тээврийн хэрэгслийн татвар бусад төлөх ёстой төлбөрүүдийг улсад төлдөг болж байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгчийн унаа огтоос эвдэрдэггүй зүйл бас биш. Өнгөрөгч 3-р сард Барак Обама Израйлийн нийслэл Иерусалимд 3 хоногийн албан ёсны айлчлал хийх үеэр андуурч буруу түлш хийснээс болж эвдэрсэн тохиолдол гарсан ба Израйлийн телевизээр энэ алдааг Израйльчууд биш Америкчууд хийсэн гэж мэдээлсэн бол АНУ-ын зүгээс энэ тал дээр албан ёсны мэдээлэл өгөөгүй л байгаа юм.

2
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *