Таны амьдралыг орвонгоор нь өөрчлөх 4 дадал зуршил

2

Бид амьдралын эрүүл хэв маягаар амьдрах хүсэл төрж зорилгодоо хүрэхийг хичээдэг. Жилээс жилд нэг сайн зүйлд хэвшиж сурах хэрэгтэй. Бид итгэл найдвараар дүүрэн, биедээ анхаарал тавьж бүтэн нойртой хонож сайхан амарч чаддаг болно.

Шинэ зорилго тавихдаа бид зарим нэг зүйлийг анзааралгүй орхидог: бид зөвхөн өчүүхэн өөрчлөлт л хийж чаддаг. Үнэндээ амьдралаа огцом өөрчлөхийг хүсэж байгаа бол шийдэмгий алхам хийх хэрэгтэй.

Өөрийн амьдралаа огцом өөрчлөхөд ямар алхам хийх вэ? Огцом өөрчлөлт гэдэг бол бидний төсөөлж байснаас өөр гэдгийг танд хэлмээр байна.

1. Идэх үү, болих уу?

Амьдралын хэв маягаа өөрчлөх ажил хоолны дэглэмд өөрчлөлт оруулахаас эхэлнэ. Бид сахар, хортой нүүрс ус, өөх тос, давснаас татгалзвал болно гэж үздэг. Ингээд л эрүүл хооллолт таны халаасанд гэж найдаж яваа. Энэ хүнс таны эрүүл мэндийн дайсан гэдэгт та бүрэн итгэсэн.

Гэхдээ эрүүл амьдралын хэв маяг – ямар нэгэн хүнсний бүтээгдэхүүнээс эрс татгалзахдаа бус гэдгийг ухаарах хэрэгтэй. Жишээ нь, сахар олон төрөл. Өөртөө багахан цаг гаргаад тос эсвэл нүүрс ус нь хүний эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг олж уншиж болно. Энэ үед аливаа хүнснээс эрс татгалзах бодлоо хаях болов уу.

Эр зориг гаргаад махнаас гарч цагаан хоолтон боллоо гэж бодье – төгсгөлд нь та юу авах вэ, мэдээж сэтгэл санаа тавгүйрхэж, уур уцаартай болно. Зарим нэг талаар эрүүл болох хэдий ч сэтгэл санааны хувьд бол хэцүү байна.

Ингэхээр хоол хүнсэндээ өргөн цар хүрээтэй хандах хэрэгтэй болж байна. Зохих хэмжээгээр, аль болох цэвэр, сайныг нь хэрэглэ.

 

2. Өгзгөө хөдөлгө, залуус аа!

Дасгал хөдөлгөөн – тайван бус сэтгэл санаа, депресс, өөхлөлт, ядаргааны шилдэг эм гэдгийг та мэдэх үү? Мэдээж ойлгомжтой. Харин та хичээллэхийг л хүсээгүй юм. Хэрвээ та амьдралаа эрс өөрчлөхөөр шийдсэн бол энэ жил бөгсөө буйдангаас хөндийрүүлбэл яасан юм бэ?

Ямар ч хамаагүй аргаар хөдөл, аль болох их. Өөрт таалагдах идэвхтэй хөдөлгөөнийг ол – элдэв туршилт хийж үзээд л бай.

Бэлтгэлийн зааланд өөрийгөө голж шоолох хэрэггүй. Цайны дараа гарч зугаал, усанд сэл, шүдээ угааж байхдаа босч суу ….

Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих маш олон арга бий. Танд хэрэгтэй зүйл гэвэл – ганцхан хүсэл байх ёстой. Дээрээс нь хөдөлгөөн танд таалагдаж байвал нэмэлт бонус болно.

 

3. Зомби болох хэрэггүй: унтаж бай

Таны хүсэж байгаа эсэх нь огт хамаагүй, та шөнийн бүтэн нойр авч байх ёстой. Нойрсож байхад хүний бие махбодь эрч хүчээр бүрэн сэлбэгдэж илүү хүч чадалтай болно. Энэ нь ч гадаад үзэмжээр шууд илрэх ажээ: сэргэлэн цовоо, гоо үзэсгэлэн. Бас илүүдэл жингээр шаналахгүйг хэлэх хэрэгтэй. Ийм л сонирхолтой гэмээр гинжин холбоотой.

Энэ тухай та урьд өмнө нь уншиж л байсан биз. Хамгийн гол нь хувь хүний зохион байгуулалттай байж нойроо авах хэрэгтэй. Амьдралаа өөрчлөх ёстой гэж ярьдаг хүмүүс ямар ч арга хэмжээ авахгүй зүгээр яваад байгааг би хувьдаа ойлгодоггүй.

Хэрвээ та амьдралаа эерэгээр өөрчлөхөөр шийдсэн бол өдрийн дэглэмээ сайтар эргэж хараарай, хэзээ унтахаар хэвтэж байгаа ч чухал. Таны нойронд хэн ч, хэзээ ч саад болох ёсгүй.

Таны гоо сайханд амралт хэрэгтэйг санаж яваарай.

 

4. Өөрөө өөртөө анхаарал тавихаа мартаж болохгүй

Шим тэжээлтэй хоол болон идэвхтэй хөдөлгөөн – хэдэн сая хийх ёстой зүйлийн өчүүхэн нэг хэсэг юм. Таны өдөр болгон хийх ёстой ажлуудын нэг гэж үзээрэй.

Өөрөө өөртөө анхаарал тавих гэдэг нь зөвхөн идэхээр тавагласан хоол, хэдэн километр алхсан тоо биш юм.

Хэрвээ таны зорилго эрс өөрчлөлт бол дотоод сэтгэлээ ариусгаж эхлэх ёстой. Таны зүрх сэтгэл ариун бөгөөд дэлхий ертөнц, өөрийн дотоод сэтгэлтэй нэг хэмнэлээр алхаж байх ёстой.

Өдрийн тэмдэглэл хөтлөх цаг гаргаж бай. Амьдралын сайн сайхан үйл явдлыг эргэн дурсаж бай, өөрөөр хэлбэл амьдралыг гэрэл гэгээтэй болгож байгаа болгон дээр анхаарлаа хандуул.

Алдаа гаргаж эсвэл нүүрээрээ газар унасан бол – сайтар сэгсрээд л бүхнийг эхнээс эхлүүл.

Та хэдэн удаа унах нь чухал биш хамгийн гол нь дахин эхнээс нь эхлүүлэх хүчтэй байж сураарай. Таныг амжилтаар шагнах болно.

Таны амьдрал яаж өөрчлөгдсөнийг та удахгүй мэдрэх болно.

Эргэлзээгээ арилгаж өөртөө итгэлтэй бай – та зөв замдаа орсон.

Та өөрөөр амьдарч болохыг ухаарна – сайхан тайван амьдрал. Хамгийн чухал нь өөртөө байнга анхаарал халамж тавьж байгаарай.

26
БахархмаарБахархмаар
13
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. DL Herlen

    DL Herlen

    2018/03/28 at 05:50

    Goy medeelel bn bayarlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *