
Өдгөө 47 настай, гурван хүүхдийн ээж Агнес Хису бага насны хүүхэд болон өсвөр үеийнхэнд зориулсан сайт ажиллуулдаг нэгэн. Тэрээр сайтдаа өөрийн 4 настай хүүдээ гэрийн ажил зааж сургаж байгаа тухай бичлэгээ оруулсан нь үзэгчдийн зүгээс шүүмжлэл ихээр хүлээн авахад хүргэжээ.

Агнес ахлах нарийн боовчин хийдэг байсан бөгөөд Дашиел хүүгээ 2 настайгаас нь хамтдаа амтат боорцог, амттан хийж буй бичлэг, гэрэл зургуудаа инстаграм сүлжээндээ нийтэлсээр иржээ. Түүний бичлэгүүдээс үзвэл хүү ч хоол хийх туйлын сонирхолтой нь ажиглагддаг.

Улмаар Дашиел хүү өнөөг хүртэл ээжийнхээ хамтаар хоол хийж, гэрийн ажилд тусалсаар ирсэн аж. Цэцэрлэгийн насны бяцхан хүү боловч тэрээр автомат угаалгын машин хэрхэн ажиллуулах талаар бүрэн мэддэг төдийгүй, тоос соруулж, аяга таваг угааж, тоос ч арчиж бүх л ажлыг сайтар хийж суржээ.

Агнесийн хувьд хүүхэд бага наснаасаа ийнхүү гэрийн ажил хийж сурах нь илүү зүйтэй бөгөөд цаашдаа хариуцлагатай хүн болоход тусалдаг хэмээн үздэг аж. Дашиеэлийн хоёр ахын хувьд 8 наснаасаа өөрсдийн хувцсаа угааж, эвхэж сурсан бөгөөд өдгөө ариун цэврийн өрөөг ч цэвэрлэж суржээ.

Түүнчлэн тэрээр, “Хүү маань 2 настайгаасаа эхлэн цэвэрлэгээ хийж сурсан. Эхэндээ тогтмол хийдэггүй байсан ч сүүлийн үед өдөр бүр тоглоом, хувцсаа эмхэлж, гэрийн ажилд надад туслах болсон” хэмээн өгүүлжээ.

Харин сүүлийн үед шүүмжлэл дагуулаад буй бичлэгт хүү нь тоос соруулж, арчихаас гадна ариун цэврийн өрөөг цэвэрлэж буй нь гарсан ажээ. Тус бичлэгийг үзсэн хүмүүсийн хувьд Агнесийг муу эх хэмээн цолложээ. Агнесийн хувьд хүүхдүүддээ хагарахгүй хуванцар аяга, таваг угаалгаж, өөрсдийнх нь өндөрт зохицсон урттай шүүр бариулж хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үздэг хэмээн тайлбарлажээ.









Uranchimeg Begzsuren
2023/04/07 at 12:24
одоохондоо 00 ын суултуур угаалгаж болохгүй аюултай химын бодисоор угаадаг шүү хүүхэд хордох эрэсдэлтэй
Baasanjargal Nambar
2023/04/07 at 12:36
Хамгийн зөв хүүхэдээ хайрлах гэдэг нь багаас нь ажил хийх эв дүй сургах зааж сургахыг багаас нь сургаж өгвөл амьдрах анхны алхам ирээдүйд өөрт нь агуй их туршлага болно шүү ямар ч ажлыг хийж чадах аргачилалын зөв зааж өгч байгаарай нас багадахгүй шүү сурсан юм насан туршид хамт байдаг шүү .
Zul Naran
2023/04/07 at 13:18
Zuv sh dee eniig oilgoh eejuud olon bgaasai
Zolzaya Mikhlan
2023/04/07 at 13:25
togloomiin argaar tuslaad l bna
Bileg Bilegee
2023/04/07 at 13:28
Хүүхэд багаасаа юм хийж сурч л б вал өөрт нь хэрэгтэй сайн шдээ
Tsengelt Baljinnym
2023/04/07 at 13:32
Zowshdee oortoo archaatai hun bhd l suraltsaj bn hunii gar haraad bhgui ayga hooloo indeed idsen aygaa ugaachdag l bh estoi Mundag bn eej
Tserengombo Tungalag
2023/04/07 at 13:33
Юун буруу бна мундаг ээж бна
Nergui Mashlai
2023/04/07 at 13:34
маш сайн ээж байна бид сайхан талыг хүлээн зөвшөөрч суралцах хэрэгтэй
И. Тунгалаг
2023/04/07 at 13:37
Яагаад шүүмжлэнэ гэж, хүүхэд өөрийнхөө хэмжээнд таарсан зүйлийг хийж сурч бна гдг харин ч сайн хэрэг. Ёстой мундаг хүү, сайн ээж бна.💯
Lkhamdegd Gungeebuu
2023/04/07 at 13:39
Зөв том болоод өөрт хэрэгтэй
Oyunkhorloo Rolomjav
2023/04/07 at 13:45
Ямар агуу ээж бэ маш зөв бие дааж амьдрар хөдөлмөрлөх чадвар суулгаж бна
Batbayr Baatar
2023/04/07 at 13:49
Мундаг ээж байндаа тэр шүүмжлээд байгаа нөхдүүдэд хуц гэж хэл
Batsukh Budsuren
2023/04/07 at 13:51
Юун шүүмжлэл вэ .тэнэгт
Үржинбадам Сүрэнгочоо
2023/04/07 at 14:01
Zub shuu ajil surgaj bna
Oyumaa Jigjid
2023/04/07 at 14:25
Zub shuudee 3 nastaigaas ni uurt tohirson ajliig hiilgej surah heregtei
Sony Tseren
2023/04/07 at 14:26
Зөв2. Хүүхдийг багаас нь тохирсон ажлыг нь хийлгэж сургах хэрэгтэй. Юм хийж сураагүй биеэ даах чадваргүй хүүхдүүд том болоод хаана ч гологдоно,ад болно
Sony Tseren
2023/04/07 at 14:26
Enkhbold Tsolmon
Suvdaa Baatar
2023/04/07 at 14:30
100 хувь зөв. Багаас нь ажилд сургахад буруудах зүйлгүй. Хүн хүн өөр бодолтой байдаг байлгүй дээ.
Balchintuya Sugarjav
2023/04/07 at 14:39
Зөв Ухаантай сайн ээж бна
Erdenechimeg Duinher
2023/04/07 at 15:10
Зөв ш дээ ажил сурсны буруу юу бна .
Ulziitogtoh Togmid
2023/04/07 at 15:26
Япон хүний дадал хэвшил яагаад зөв байдаг талаар судалж мэдэж байж шүүмжил.
Danigai Tsogtgerel
2023/04/07 at 16:35
Маш сайн ээж байна хүүхэд өөрт тохирсон ажлыг хийж сурах хэрэгтэй ирээдүйд өөрт нь хэрэгтэй
Oyunaa Oyun
2023/04/07 at 16:43
Зөв
Цэнд Аюуш Дагийсүрэн
2023/04/07 at 16:58
Сайн ээж бна.
Nina Chuluun
2023/04/07 at 17:04
сайн ээж ….гэвч 0 руу оруулж угаалгаж болохгүй шүү
Mirana Mira
2023/04/07 at 17:09
Өөрт нь тохирсон ажил хийлгэх хэрэгтэй байхаа энэ бол ахадсан ажил бн
Tanan Sarnai
2023/04/07 at 17:34
solongon aashtiin hin hool hiigd bas asuudal tarij bgn bn adaa zuw zvil hvvhedee bagaas ni amidrald belgeh ni
Tanan Sarnai
2023/04/07 at 17:35
ayga ugaah ger tsewerleh yuch bish ger horoolol hvvhedvvd heden gudmiin tsanaas us zuuj bn shd dee
Humbaa Humbantsagaan
2023/04/07 at 17:36
Маш зөв сайн ээж сайн хүүхдүүд
Jaminsuren Gerlee
2023/04/07 at 17:50
Хүүхдийг багаас нь өөрт тохирсон ажлыг нь хийлгэж сургаж байгаа мундаг ээж зөв шүү дээ
Самдан Лхамжав
2023/04/07 at 17:51
Sain eejid Amjilt husiye Bagaas ni ajil hiilgej zuw SURGAH ni biye daah chadwartai Ajilsag hersuu Bolon humuujdeg huu Eejdee nasan turshdaa bayrlaj baharhah bolno ZUW humuujil ZUW chiglel 💕🇲🇳 Hunii araar suuj. Zalhuurah arichaagui bolgowol Huuhed nasan tursh unuugiin zalhuu humuus nemegdenee gesen ug🤗
Туул Ц.
2023/04/07 at 18:04
Багаас нь л ингэж сургахгүй бол томрох тусмаа хийхгүй Мундаг ээж байна
Tserendulam Henmedekh
2023/04/07 at 19:55
Хүүхэддээ үнэхээр хайртай ээж бна. Ямарч нөхцөлд биеэ даагаад амьдрах чадвар олгох нь зөв
Deegii Ijiina
2023/04/07 at 20:01
Хүүхдийг багаас нь сургах нь зөв шүү.
Journalist Dulamsuren Yondonjamts
2023/04/07 at 20:11
Буруу юм байхгүй.сайн ээж бна
Guillaume Lecolonel
2023/04/07 at 20:59
Сайн уу.
Хэрэв танд өөр шалтгаанаар мөнгө хэрэгтэй бол дэлгэрэнгүй мэдээлэл авахаар бидэнтэй холбоо бариарай. Богино хугацаанд бид танд сэтгэл хангалуун байх боломжтой. бид 5.000.000 төгрөгийн 800.000.000 төгрөг хүртэлх хувийн зээл олгодог. Жилийн хүү нь 2% бөгөөд та 24 цагийн дотор хурдан зээл авах болно.
Шаардлагатай бол надтай холбоо барина уу.
Altantsetseg Jigjid
2023/04/07 at 21:34
Ёстой юм сайн ээж нь байна
Н. Ариунаа
2023/04/07 at 22:12
Сайн л ээж бна бид насаараа цуг явахгүй сургаж бж сурна
Oyuntsetseg Tseren
2023/04/07 at 22:32
Энэ бол жинхэнэ хайр…
Nansalmaa Darisuren
2023/04/07 at 23:29
Өөр зүйл хийлгэхгүй 00 угааж байхдаа яахвэдээ
Misheel Emi
2023/04/08 at 00:11
https://www.facebook.com/groups/609196986291559/?ref=share_group_link
Хүлэг Күлээ
2023/04/08 at 00:55
zov2
Oksana Oks
2023/04/08 at 01:02
Маш сайн ээж юм японууд хүүхдээ багаас нь ажил сургадаг
Buya Buya
2023/04/08 at 01:20
Yasan gej shvvmjilj baigaa yum be?
Gan Tuya
2023/04/08 at 01:29
Яасан сайн ээж вэ
Khasaa Lu
2023/04/08 at 02:30
Manaih ingesen baiwal hvvhdiin erh geed l amaa bilvvdeed unah biz mglchuud ug ni hvvhdee bagaas ni ajild surgadag baisan daa