Гоёмсог урт хөлөөрөө байгал дэлхийг төдийгүй тайзыг ч чимж чадахаар дэлт чонын 13 гэрэл зураг

3

Багадаа “Амьтны ертөнц”-ийг алгасалгүй үздэг байсан ч гэсэн энэ дэлхий дээр таны үзэж хараагүй, мэдэх ч үгүй амьтад хэдэн зуугаараа байгаа. Эдгээр олон амьтдын нэг бол – дэлт чоно. Хэдий чоно гэх боловч үнэндээ үнэг шиг харагдана, тэгээд болоогүй ээ загварын салбарын түүхтэй гэмээр.

Хэрвээ та загвар өмсөгчийн хөлтэй үнэг харсан бол үнэг биш шүү, харин дэлт чоно гэж ойлгоорой

caminhodosveadeiros

 

Энэ амьтан Өмнөд Америкт амьдардаг, гуара эсвэл агуарачай гэдэг нэрээрээ ч алдартай

emmahealeyphotography

 

Тэр их урт хөлтэй учраас сэрвээний өндөр нь 74-87 см хүрдэг

fossilrim

Биеийн өндөр нь 125-130 см хүрдэг байна

 

Бэлтрэг байхдаа дэлт чонын өндөр бусад төрлөөсөө ялгарахгүй

sm.news

 

Өсөж байхдаа л тэдний хөл урт болдог

mosday

 

Түүний чих, сүүл нь энэ амьтны гадаад төрхийг улам чимнэ

jindrich_pavelka

 

Дэлт чоно зөвхөн өөрийн бие махбодын хөгжлөөр гайхагдаад зогсохгүй мөн гоёмсог үсээрээ ч гайхагдана

wildlifetree

 

Түүний урт хөлөнд хар оймс өмсгөсөн мэт, бас дэл нь хар өнгөтэй

bilateria.co

 

Энэ амьтны хөлийг биш дэлийг нь бас ярьж байгаа нь танд хачирхалтай санагдав уу?

tallinnzoo

 

Түүний онцгой урт хөл нь өндөр өвсөнд хоолоо олж идэхэд нь тусалдаг

alessandro.abdala

Дэлт чоно зөвхөн ан амьтны махаар хооллодоггүй мөн ургамлын гаралтай хоол хүнс ч иддэг. Түүнд зориулж нэг ургамлыг хүртэл түүний нэрээр нэрлэсэн юм. Solanum lycocarpum — «Fruta-de-Lobo» буюу чонын жимс гэдэг.

 

Харахад этгээд биетэй ч хүнийг олз гэж боддоггүй

ForgiverOfYiffs

Гэхдээ тэд гэрийн тэжээвэр амьтад руу дайрч болно – гахай, тугал…

 

Заримдаа эдгээр амьтад хүнд ойртож ирдэг, гэхдээ зөвхөн амттан идэх л гэж

Зэрлэг байгальд дэлт чоно харахыг хүсвэл хөдөлгөөнгүй, тайван зогсох ёстой. Эс бөгөөс түүнийг та айлгаж орхино шүү.

 

Загвар өмсөгч шиг энэ амьтныг мөн амьтны хүрээлэнгээс харж болно

beauty.of.animalsss

Харамсалтай нь дэлт чоно Улаан номонд оржээ. Гэхдээ хүн төрөлхтөн бид байгаль дэлхийгээ хамгаалж чадна гэж найдаж байна.

80
БахархмаарБахархмаар
21
ХөөрхөнХөөрхөн
15
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. EbClous Benn

    EbClous Benn

    2020/09/17 at 13:50

    goymsog

  2. Boldsaikhan Monkhbat

    Boldsaikhan Monkhbat

    2020/09/18 at 11:53

    saihan nohoi bna 🤣🤣🤣🤣

  3. Г. Халиун

    Г. Халиун

    2020/09/19 at 16:21

    🧡🧡

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *