Олон өвчнийг анагаах чадалтай жигнэсэн сонгины ач тус. Эмч нарын бичиж өгдөг янз бүрийн эмнээс ч илүү үйлчилгээ үзүүлнэ

3

Манай гэр бүлийн эмчийн гэргий энэ амттанаар зочдоо байнга дайлдаг юм. Би ч гэсэн одоо энэ амттанаар ойр дотны, гэр бүлийхнийгээ дайлдаг болсон.

Түүхий ногоо, ногоон навчит ногоо нь эрүүл мэндэд ямар их ач тустайг та эрхбиш сайн мэдэх биз ээ. Гэхдээ бусдаас онцгой нэгэн ногоо бий – жигнэж болгосон нь түүхийгээсээ илүү ач тустай болох ногоо. Энэ бол төмс биш. Таныг оньсого таа гэж зовоохоо болиод шууд хэлье – энэ бол сонгино. Түүхий сонгино хүний бие махбодид сайнаар нөлөөлнө. Гэхдээ хурц амт болон идсэний дараа үлдэх таагүй үнэрээс нь болоод хүмүүс тэр болгон түүхийгээр нь хэрэглээд байдаггүй.

Сонгины ашиг тусыг сайн мэдэх хэдий ч болгож идэхээр шим тэжээлээ алддаг гэж ихэнх хүмүүс андуурдаг. Энэ бол буруу ойлголт гэж танд хэлмээр байна, сонгиныг болгоход зөвхөн эфирийн тос нь л ууршиж алга болно, харин шарах шүүгээнд болгох тохиолдолд сонгины анагаах үйлчилгээ улам хүчирхэгждэг байна.

Сонгиныг шарах шүүгээнд хэрхэн зөв жигнэх вэ?

Шарах шүүгээнд сонгиныг болгоход амт нь илүү гоё болохоос гадна идсэний дараа аманд таагүй үнэр, амт үлдэхгүй давуу талтай. Тийм учраас болзоо, уулзалтанд явах гэж байгаа бол санаа зовох зүйлгүй идэж болно. Энэ амттай хоолны шим тэжээлийг бүрэн авахын тулд зөв болгох хэрэгтэй юм.

Сонгиныг шууд хальстай нь 100-150 хэмийн шарах шүүгээнд 15-30 минут болгоно. Эрүүл мэндэд үзүүлэх шим тэжээлийг нь бүрэн авахын тулд дунд зэргийн хэмжээтэй тал сонгиныг өглөө өлөн дээрээ идээд орой унтахаасаа 2-3 цагийн өмнө бас тал сонгино иднэ. Мөн шарах шүүгээнд болгосон сонгиныг загас, махандаа хачир болгон идвэл үнэхээр сайхан зохицно.

Харин одоо шарах шүүгээнд болгосон сонгины ашиг тусыг судалцгаая.

Шарах шүүгээнд болгосон сонгины ашиг тус

Шарах шүүгээнд болгосон сонгино нь чихрийн шижинтэй хүмүүст нэн сайн үйлчилгээ үзүүлэх хоол хүнс юм. Глюкозын түвшинг бууруулж тэнцвэржүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Жигнэж болгосон сонгинод сера ихээр агуулагдана – нойр булчирхайн үйл ажиллагааг сайжруулахын зэрэгцээ инсулины ялгаруулалтыг идэвхжүүлнэ.

Сонгинод мөн төмрийн орц ихээр агуулагддаг бөгөөд эрхтэн системийн үйл ажиллагааг бүхэлд нь дэмжиж сайжруулах үйлчилгээ үзүүлнэ.

Хатгаа, бронхитын үед шарах шүүгээнд болгосон сонгино идэхэд нэн тустай. Үүнд насны хязгаар үгүй, хүүхэд, насанд хүрэгчид бүгд хэрэглэх боломжтой.

Мөн цус бүлэгнэлтийн асуудалтай хүмүүст нэн тустай хэмээгддэг. Тэднийг шарах шүүгээнд болгосон сонгиныг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг эмч нар зөвлөдөг байна.

Шарах шүүгээнд болгосон сонгиныг зөвхөн дотор хэрэглэхгүй, мөн түрхлэг болгон хэрэглэсэн ч болдог. Сонгиныг нухаш болгоод шархандаа түрхэнэ, бусад түрхлэгтэй харьцуулахад байгалийн цэвэр гаралтай тул гаж нөлөө үгүй, үйлчилгээний үр дүн ч хурдан мэдрэгдэнэ.

Сонгиноор бигнүүр тавихад нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Цагаан мах эргэсэн үед эмчийн хяналтан дор хэрэглэх боломжтой.

Шарах шүүгээнд болгосон сонгиныг хоол хүнсэндээ тогмтол хэрэглэж заншаарай. Эрүүл мэндэд нэн тустай бөгөөд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ.

6
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *