Apple яагаад iWatch төхөөрөмжийнхөө тал дээр жаахан бодох хэрэгтэй гээч!

0

Зарим шинэ технологиуд олон нийтийн дунд нэр хүнд олж, алдаршиж чаддаггүй нь тэдний загвар сэтгэл татам болж чадаагүйтэй холбоотой байдаг. Загварын шийдэл энэ оны сүүлээр шинэ бүтээгдэхүүнээ танилцуулна хэмээсэн Apple тэргүүтэй ухаалаг бугуйн цаг бүтээгчдийн хувьд гол асуудал болоод байгаа юм. Одоо хэр нь ухаалаг бугуйн цагны технологи бүтээлтийн эхний шатандаа явж байгаа ба Samsung-ын Galaxy Gear 2 болон Qualcomm-ын Toq тэргүүтэй ухаалаг цагнууд нь загварын хувьд үнэхээр гологдмоор, том, болхи байгаа билээ. Эдгээр нь эрчүүдэд зориулагдсан байж болох ч одоогийн загварт үнэхээр сонирхол татах зүйл байхгүй байгаа юм. Эмэгтэйчүүдэд зориулан бүтээгдсэн бугуйн цаг нь илүү жижиг нүүртэй, нарийн оосортой байдаг. Энэ нь ухаалаг цагны загвар бүтээгчид эрэгтэй эмэгтэй хүний аль алинд нь зориулагдсан нэг тусгай загвар эсвэл эрэгтэй, эмэгтэй гэж тусгайлсан хоёр загвар бүтээх шаардлагатай гэсэн үг юм. Одоогоор [tweetable]хэрэглэгчдийн дунд гол яригдаж байгаа хоёр ухаалаг цаг байгаа[/tweetable]гийн нэг нь анх хүлээгдэж байснаас харьцангуй том, болхи загвартай Google, Motorola-гийн Moto 360 ухаалаг цаг, нөгөө нь iWatch гэж нэрлэгдэх байх хэмээгдэж буй Apple-ын ухаалаг цагны нууц төсөл юм.
Apple яагаад iWatch төхөөрөмжийнхөө тал дээр жаахан бодох хэрэгтэй гээч! 2

Apple яагаад iWatch төхөөрөмжийнхөө тал дээр жаахан бодох хэрэгтэй гээч! 3
[tweetable]Олон хүн Apple-ын цагийг ямар загвартай байх бол хэмээн толгойгоо гашилгаж байгаа[/tweetable]. Зарим нь хуучин iPod Nano шиг эсвэл матигар хэлбэрийн iPhonе шиг эс бөгөөс бүр Moto 360-тай төстэй байх болов уу гэж үзэж байхад нөгөө хэсэг нь Samsung-ын Gear Fit-тэй төстэй бугуйвч хэлбэртэй байна гэж үзэж байна. Thomas Bogner-ын бугуйвч хэлбэрийн загварын тал дээр Apple нилээд ухаалаг хандах хэрэгтэй. Учир нь Lance Armstrong-ын Livestrong Foundation сүүлийн 10 жилийн хугацаанд алдарт шар бугуйвчаа 80 сая гаруй тоогоор худалдаалж чадсан бөгөөд энэ нь бугуйвчны хэдэн зуун өөр өнгийн хуулбарууд гарч ирсэн. Энэ бугуйвч нь үнэхээр ухаалаг, энгийн бас хүйсийн ялгаагүй болж чадсан. Livestrong-ын бугуйвч нь хямдханаас гадна олон талын зөв шийдлийг агуулсан байсан. Ямар ч хүний гарт таарах нэг хэмжээ, амархан зүүж авч болдог, зүүхэд эвтэйхэн, загварлаг, өнгөлөг гээд л. Үүнээс үзэхэд Apple-ын тухайд энэ бүхнийг маш сайн бодолцож үзэх ёстой болж байна.
Apple яагаад iWatch төхөөрөмжийнхөө тал дээр жаахан бодох хэрэгтэй гээч! 1

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/21 at 17:51

    yag iim zagvartai garval tasarhai bna zaaval avna

  2. Зочин

    2014/06/21 at 17:52

    бугуйнд зүүнэ гэхээр л цаг шиг бөөрөнхий хэлбэртэй байвал онцгүй санагдаж байна. орчин үеийн чиг хандлага, шаардлагад нийцсэн тийм л төгс загвартай байх ёстой. Apple-г энэ асуудлыг бүрэн шийдэж чадна гэж итгэж бйана

  3. Зочин

    2014/06/21 at 17:55

    apple bol shildeg n, jishee zagvariig n l harahad yun ter samsungiin gear, hajuud n hol tasarhai haragdaj bgaa biz de

  4. Зочин

    2014/06/21 at 17:57

    tsaaduul chin odoogiin bgaa ner hundee bodood ch ter urgelj l shildgiig buteegch chanaraa bodood ch ter sain yum l gargana l daa

  5. Зочин

    2014/06/22 at 01:06

    Энэ загвар үнэн тасархай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *