Гурвалжин будаа – яагаад зарим улс орон уг будааг ашиг тустай хүнс гэж үздэг байхад, зарим нь идэхээс татгалзаж малын тэжээлд хэрэглэдэг вэ?

0

Баруун Европын зарим нэг улс орнуудад гурвалжин будааг ашиг тустай хүнсэнд тооцдоггүй нь хачирхалтай. Гэхдээ дэлхийн цөөнгүй олон улс орнуудад уг будааг жинхэнэ идээний дээж гэж үзэх нь ч бий. Бид гурвалжин будаагаар төрөл бүрийн хоол хүнс хийж идэж байхад яагаад зарим нэг улсад бараг л адуу, малын тэжээл төдийхөн болж байдаг билээ?

Гурвалжин будаа – энгийн үр тариа хэдий ч чухам хаанаас үүссэн нь одоо болтол тодорхойгүй л байна. Зарим нэг судлаачид Хятадаас гаралтай гэдэг, мөн Энэтхэг, Балбаас үүссэн гэж үзэх эрдэмтэд ч цөөнгүй. Ямар ч тохиолдолд 5 мянган жилийн өмнө хүн төрөлхтөн хоол хүнсэндээ гурвалжин будааг хэрэглэж иржээ. Византийн славянуудын дунд 7 дугаар зуунаас тархаж эхэлсэн байна.

danceon.ru

Хятад улс гурвалжин будааны тариалалтаараа олон жил тэргүүлж байсан ч энэ жилээс Орос урд нь гарч тэргүүлэх болжээ. Уг будааны эрэлт их ч гэлээ тарьж ургуулахад тийм ч амар биш. Учир нь тариалалтад нарийн нөхцөл шаарддаг буюу химийн бордоог үл тэвчих үр тариа юм.

irecommend.ru

Бидний хувьд гурвалжин будаа нь ихэвчлэн оросоос ирдэг бөгөөд тэнд уг будааг төмөр, төрөл бүрийн амин дэмээр баялаг гэж үздэг. Азийн бусад улс орнуудад Соба хийхээс гадна Солонгос, Хятад зэрэг улсуудад бор будаатай цай хийдэг. Францчууд Европын бусад улсуудыг бодвол гурвалжин будааг хоол хүнсэндээ өргөн хэрэглэнэ: тэд уг будаагаар шарвин, талх хийдэг уламжлалтай.

Харин Израилд варнишкес гэх нэртэй маш амттай хоол хийж иддэгээрээ алдартай. Хоолны орцод сонгино, ногоон навчит ногоо, гурвалжин будаа, гоймон орно. Ингээд л гурвалжин будааг хоол хүнсэндээ хэрэглэх Европын улс орнуудын жагсаалт дуусах болов уу.

yandex.ru

Франц, Бельги болон Испаничууд гурвалжин будааг “араб үр тариа” гэх бол Германчууд “хэлний ургамал гэдэг”, харин Италичууд “турк үр тариа” гэдэг ажээ. Эдгээр нэршил нь нэг л итгэл үнэмшил төрүүлдэггүй учраас тэд гурвалжин будаагаар мал, амьтан л тэжээдэг бололтой.

botanichka.ru

Европын зарим нэг улс орнууд гурвалжин будааг ногоон байдлаар нь хоол хүнсэндээ хэрэглэх нь бий, гэхдээ маш ховор. Яагаад хоол хүнсэндээ хэрэглэдэггүй шалтгааныг ч тэд өөрсдөө мэддэггүй, өөрсдөө тарьж ургуулдаггүй болохоор л хэрэглэдэггүй гэж тайлбарлах нэгэн ч бий.

yandex.net

Арчилгаа, хөдөлмөр их шаарддаг, мөн төдийлөн сайн ургац өгдөггүй үр тарианд тооцогддог болохоор Европын улс орон тариалдаггүй байж болох юм. Хөрс нь өөрийн шим тэжээл сайтай байх ёстой, элдэв нэмэлт бордоо хүлээн авдаггүй. Мөн нэг ургац хураалтын дараа хөрсөө нэг улирал заавал амраах ёстой.

Гурвалжин будааг тариалахад ямар хэцүү болохыг буудайтай харьцуулахад л ойлгогдоно. Жишээ нь, 1 га талбайгаас ойролцоогоор 80 центнер буудай хурааж авдаг бол гурвалжин будаа ердөө 10-хан. Тийм учраас Европын улс орнууд мал, амьтнаа гурвалжин будаагаар тэжээж махыг нь амттай болгон өндөр үнээр борлуулахыг хичээдэг ажээ.

pigmine.ru

Гурвалжин будаанд яаж ч хандаж болно, гэхдээ Европын улс орнуудын хувьд өндөр үнэтэй тусдаг буюу буудайны үнээс даруй 8 дахин үнэтэй ажээ. Азаар энэ асуудал бидэнд тулгарахгүй, дэлгүүрийн лангуу болгон дээр боломжийн үнээр зарагддаг будаа юм.

Уншигч та гурвалжин будааг хэр их хэрэглэдэг вэ?

7
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *