11,380 долларын үнэтэй шинэ ухаалаг гар утас

0

Бидний олонх нь эдийн засгийн хувьд худалдан авахад боломжийн бөгөөд бидний хэрэгцээнд хангалттай нийцэх зүйлийг хайж байдаг. Гэвч хамгийн үнэтэй цайтай зүйлийг хэрэглэхийг эрмэлздэг хүмүүс ч цөөнгүй. Ухаалаг гар утас үйлдвэрлэгч компаниуд хэрэглэгчдийг татахын тулд болж өгвөл хямд үнэтэй ухаалаг гар утас үйлдвэрлэхийг эрмэлзэж байхад нэг компани эсрэгээрээ хамгийн үнэтэй гар утсыг бүтээхэд хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол Британий тансаг зэрэглэлийн гар утас үйлдвэрлэгч Vertu компани юм. Хэмпширт байрладаг [tweetable]тус компани саяхан титанаар хийгдсэн, 11,380 долларын үнэтэй Signature Touch гар утсаа танилцуулжээ[/tweetable]. Энэхүү ухаалаг гар утасны дэлгэц индранил чулуугаар хийгдэж, цэвэр арьсаар бүрэгдсэн байна. 1080p HD нягтаршил бүхий 4,7 инчийн дэлгэцтэй энэ гар утас нэг бүр нь тусгай захиалгаар хийгдэж байгаа ажээ. Саран дээр буусан төхөөрөмжийн камерыг үйлдвэрлэгч Hassleblad-ын 13 MP камер болон Bang and Olufsen-ы Digital Dolby Surround чанга яригчийн тоноглолууд, Android KitKat 4.4 үйлдлийн систем бүхий энэ гайхмаар үнэтэй гар утас энэ сарын сүүлээр Нэгдсэн Вант улс, АНУ, Австрали, Сингапур зэрэг улсуудад худалдаалагдаж эхлэх юм байна.
11,380 долларын үнэтэй шинэ ухаалаг гар утас 1

11,380 долларын үнэтэй шинэ ухаалаг гар утас 2

11,380 долларын үнэтэй шинэ ухаалаг гар утас 3

11,380 долларын үнэтэй шинэ ухаалаг гар утас 4

11,380 долларын үнэтэй шинэ ухаалаг гар утас 5

11,380 долларын үнэтэй шинэ ухаалаг гар утас 6

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/21 at 17:59

    baychuudiin hereglee gej tansag yumaa te

  2. Зочин

    2014/06/21 at 18:02

    mongold heden hun vertu baridag gelee? barag 10aad baychuud baridiin bishu

  3. Зочин

    2014/06/21 at 18:02

    Худалдаж авч барьж чадах улсаа худалдаж газар ухаж баяжсан нөхдүүд байгаа учраас л манайд салбар нь хүртэл орж ирээд ажиллаж байгаам шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *