Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам

0

Хүний амьдралд нийгэмд эзлэх байр суурь, ажил мэргэжлийн хүрээний нэр хүнд чухал үүрэгтэй байдаг. Хийж байгаа ажилдаа дуртай, бусдын дунд нэр хүндтэй, хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай ханддаг байх шиг сайхан зүйл хаа байхав. Хүн бүр л тийм байхыг хүсдэг. Дараах 15 зөвлөмж нь өөрийн карьерыг аажмаар сүйрүүлэх зөвлөмжүүд юм. Мэдээж хэрэг та карьераа өсгөх хүсэлтэй байгаа бол эдгээр зөвлөмжүүдийг эсрэгээр нь хийх ёстой.

1. Та компаний соёлд өөрийгөө нийцүүлэх албагүй.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 1
Компани болгонд өөрийн гэсэн соёл, орчин байдаг. Энэ соёл таныг шүүмжлэлтэй байдалд оруулаад байгаа юм шиг санагдвал үүнд өөрийгөө нийцүүлэх гэж хүчлэх шаардлагагүй. Таны биеэ тоосон байдал хамт ажиллагсдын танд хандах хандлагад сөргөөр нөлөөлнө.

2. Уучлалт хүсэх хэрэггүй.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 2
Алдаа бүтэлгүйтэлдээ хариуцлага хүлээх гээд хэрэггүй. Даргадаа цагаа зохицуулж чаддаггүй гэдгээ шуудхан хэл.

3. Ичих зүйлгүй бай.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 3
Муу үр үзүүлсэн ч хамаагүй ажлаа дандаа цагийг нь тулгаж бай. Энэ нь таныг бардам, биеэ тоосон нэгэн болгож харагдуулах болно. Өөрөөр хэлбэл хамтран ажиллагсад тэр ч бүү хэл даргыгаа таны өмнө өвдөг дээрээ сөхрөн гуйх боломж бүрийг эрж хай.

4. Шууд дагах хэрэггүй.
Өөрт чинь нэр хүнд авчрах ямар ч аргыг хамаагүй эрэлхийлж хэрэгжүүл. Өөрийгөө үнэ цэнэтэй, чадвартай болох талаар ам хуурайгүй ярь.

5. Мулгуу амьтан шиг хувцасла.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 4
Ажилдаа өөрийн хүссэн байдлаар хувцасла. Хэн юу гэж хэлэх нь, юу гэж бодох нь хэнд хамаатай юм бэ?

6. Гутранги үзлээр өөрийгөө жигүүрлэ.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 5
Хэрвээ та спортод сонирхолгүй бол компаний хэмжээний уралдаан тэмцээнд багаа хойш татна. Эргэн тойрныхондоо үргэлж гомдоллож бай. Мэдээж үүнийгээ дарга чинь хүртэл мэдэх хэмжээнд хийх хэрэгтэй.

7. Хамт ажиллагчдыг битгий тоо.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 6
Хамт ажиллагсадтайгаа нөхөрсөг харилцаатай тогтоож, тэдний дунд сайн нэр хүндтэй байснаар тэд тантай үнэ цэнэтэй мэдээллийг хуваалцана. Харин тэр мэдээллийг дараа нь яаж ашиглах нь таны дур.

8. Хамгаалах байр суурьтай бай.
Дарга чинь таныг төгс төгөлдөр байхыг шаардахгүй ч ажил мэргэжил, зан байдалтай чинь холбоотой сөрөг шүүмжлэл ирэх үед өөрийгөө хамгаалж чаддаг бай.

9. Хойш чангаа.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 9
Төслийг хэрэгжүүлэх сүүлийн шат хүртэл түүнд бүх хүчээ хандуулах хэрэггүй. Бусад хүмүүс тэнд анхаарал хандуулан ажиллаж байсан ч хамаагүй. Хэрвээ ямар нэгэн зүйл болохоо байвал хамгийн түрүүнд нүүр улайх хүн нь та байх ёстой.

10. Бүдүүлэг мэйл бич.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 7
Бүдүүлэг мэйл нь тэр даруй таны нэр хүндийг унагаж, бусад хүнийг тантай харилцахаас цааргалахад хүргэнэ.

11. Утга төгөлдөр хувь нэмэр бүү оруул.
Хурал дээр ямар нэгэн зүйл заавал хэлэх хэрэгтэй ч энэ чинь ямар ч үр бүтээлгүй байх ёстой. Шинэ санаагаа хуваалцахдаа чанарт бус тоо хэмжээнд анхаар.

12. Байнга хоцор.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 8
Цагаасаа байнга хоцрох нь хамт ажиллагсдаас чинь илүү чухал зүйл өөрт чинь байгааг харуулна. Бусдыг хүндэлдэггүй, цаг хугацааг үнэлдэггүй хүн гэдгийг чинь мэдсэн хүмүүс таныг үнэлэхгүй болно. Юу ч болж байсан хамаагүй заавал хоцорч байх хэрэгтэй.

13. Зай завсаргүй чалч.
Цайны цагаар ч, ажлын цагаар ч байнга яриа өд, тасралтгүй ярь. Тэднийг ч бас ажлаа хийхэд нь саад бол.

14. Цахилгаан шуудангуудыг үл тоомсорло.
Хэн нэгний илгээсэн захианд хариу бүү өг, тэр хэн ч байсан хамаагүй.

15. Бүдүүлэг бай.
Карьераа аажмаар сүйтгэх 15 арга зам 10
Хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ харилцахдаа тэдэнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх вий гэх мэтээр эмээх хэрэггүй. Бүдүүлэг байдлыг баримтлах хэрэгтэй.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/21 at 17:39

    yamar sonin zovlogoo ve careeraa uuruu suitgej ajlaasaa herhen garah tuhai zovlogoo yumuu

  2. Зочин

    2014/06/21 at 17:40

    эсргээр нь ойлгох ёстой л юм шиг байна шд эдгээрийг хийвэл чи карьераа өөрөө аажмаар алаж байнаа л гсн үг

  3. Зочин

    2014/06/21 at 17:40

    ajil deeree sain jujigleh l chuhal shuu dee xaxa

  4. Зочин

    2014/06/21 at 17:42

    ugasa oilgomjtoi l yumnuud bna shd eniig zaaval medeelel bolgood bh hereg bdimu

  5. Зочинzochin

    2014/07/17 at 16:43

    Teneg

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *