Хувийн ариун цэвэр сахих үедээ бид буруу хийж зуршил болсон 9 алдаа. Хэрхэн зөв хийхийг эндээс мэдэж аваарай

0

Хүн төрөлхтөн урьд нь интернетгүй, өөрийгөө арчлах зөвлөгөөгүйгээр яаж болдог байсан юм бол гэж гайхах юм. Ариун цэвэр сахих ээлжит зөвлөмжийг уншихаараа өдийг хүртэл эдгээр зөвлөмжүүдийг сахилгүйгээр яаж шүү өдийг хүрсэн юм бол гэсэн бодол өөрийн эрxгүй төрнө. Хэрвээ энэ асуудал танд ч гэсэн хамаатай бол өдөр тутмын ариун цэвэртээ дадал болгох зарим нэг зөвлөмжүүдийг танилцуулахаар бэлдлээ.

Гэхдээ энэ удаад өөрийнхөө өдөр тутмын ариун цэвэрт анхаарал тавьж байхдаа гаргадаг түгээмэл алдаануудыг бэлдсэн юм.

1. Шүдээ угаасны дараа усаар зайлдаг

© Pixabay

Шүдний эмч нарын батлан хэлж байгаагаар бол шүдээ угааж дуусгаад оог нулимж хаявал бидний шүдний эрүүл мэндэд илүү тустай ажээ. Ингэснээр шүдэнд нэн хэрэгтэй бодис болох фторидыг удаан хадгалж үлдэнэ. Харин шүдээ угаасны дараа усаар амаа зайлбал хамгаалах үр нөлөө нь эрс багасах бөгөөд үүний үр дагаварт шүд өвчлөх магадлал шууд нэмэгддэг байна.

 

2. Самаа цэвэрлэдэггүй

© Depositphotos.com

Бидний сам – нян үржих хамгийн таатай орчин, тиймээс нэг эсвэл хоёр долоо хоногтоо угааж цэвэрлэж байхыг зөвлөе. Хүн өдөр болгон үсээ самаар самнадаг, таны одоогийн самаа цэвэрлэж байгаагаар төсөөлөхөд үнэхээр аймаар дүр зураг гарах нь. Самыг шампунь зэргээр угааж болох ажээ.

 

3. Хамрын үсээ юу ч үлдээлгүй зулгаадаг

© Depositphotos.com

Бие дээрх илүүдэл үс яагаад ч юм цэвэрч бус гэсэн сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ хамрын үс авах тухайд бол эрүүл мэндэд ямар ашиг тус болохыг нь мэддэг байх хэрэгтэй. Хамрын үс нь тоос шороо зэрэг харшил хөдөлгөгчийг уушгинд оруулахаас хамгаалж тогтоодог. Тиймээс үс хамраас цухуйж ил гараагүй л бол тайван орхисон нь дээр. Ил гарч ургасан тохиолдолд сугалах биш харин жижиг хайчаар тэгшилж л хайчлаарай.

 

4. Гараа халуун усаар угаадаг

© Depositphotos.com, © Depositphotos.com

Бид халуун ус микробтой тэмцдэг гэсэн ойлголттой өсөцгөөсөн улс, үнэн хэрэгтээ гоожуураас гоожих халуун болон хүйтэн усны ялгаа бараг байхгүй. 100 хэмийн халуун ус л нянг устгах чадалтай. Тэгээд ч халуун ус арьсанд сөрөг нөлөө үзүүлнэ, өөрөөр хэлбэл халуун усаар угаасан гар амархан хуурайшдаг. Халуун усаар гараа угаахын оронд угаах хугацаагаа л арай урт болгоход хангалттай ажээ.

 

5. Шүршүүрийн маш урт хөшиг өлгөдөг

© Jonathan Park / Shutterstock, © Depositphotos.com

Шүршүүүрийн хөшигний нугалаас – чийгэнд дуртай нян үржих таатай орчин. Шүршүүрт орсны дараа хатаах гэж дэлгэж орхидог, гэхдээ шаланд хуйларсан хэсгийг мартаж орхино. Тиймээс хөшиг шаланд хүрэхгүй байхаар уртыг нь тааруулаарай.

 

6. Уснаас гарч ирэнгүүтээ л хөлс дарагч түрхдэг

© Depositphotos.com

Шүршүүрээс гарч ирэнгүүтээ л хөлрөх вий гэсэн айдсаасаа болж хөлс дарагчийг шууд түрхдэг хүн цөөнгүй. Ингэснээрээ бид нөхцөл байдлыг улам л дордуулж байгаа хэрэг. Арьс хуурай болж хатаагүй л бол хөлс дарагч зохих ёсоор үйлчлэхгүй. Тэвчээртэй хүлээж байгаад түрхвэл хөлснөөсөө салж чадна.

 

7. Бие угаагчаа удаан хэрэглэдэг

© Depositphotos.com, © Amazon

Бие угаагчийг хоёр сар тутамд сольж байх ёстой гэдгийг та эрхбиш мэдэх биз. Шалтгаан нь нөгөө л нэг микроб үржих таатай орчин юм. Та бие угаагчийнхаа ариун цэвэрт хэр итгэлтэй байна вэ? Эргэлзэж байгаа бол силикон сойзоор солихыг зөвлөе. Олон нүхгүй бол угааж цэвэрлэхэд амар, тиймээс нян, бактери үржихгүй. Үүнээс гадна удаан хэрэглэгддэг, арьсанд үзүүлэх сөрөг нөлөө ч багатай.

 

8. Угаалгын өрөөний хүйтэн ханыг цэвэрлэх гэж хамаг хүчээ бардаг

© Freepik

Гадаргууг урьдчилан халаасны дараах цэвэрлэгээ маш амархан болдгийг та мэдэх үү? Тасалгаанаас дээш хэмийн ачаар цэвэрлэгээний бодис илүү үр дүнтэй нөлөөлнө, тийм учраас таны хөдөлмөр эрс хөнгөвчлөгдөж байгаа юм. Халуун усны цоргыг нээгээд ваннаа 10 орчим сантиметр усаар дүүргэж угаалгын өрөөг уураар халаана. Чулуун хавтанг ч гэсэн ингэж цэвэрлэж болдог: халуун ус гоожуулж хэсэг байлгаж байгаад бодистой усаар цэвэрлэхэд хамаагүй амар.

 

9. Нийтийн шүршүүрт хөл нүцгэн ордог

© Depositphotos.com, © Serhii Ivashchuk / Shutterstock

Шал – угаалгын өрөөний хамгийн бохир гадаргуу, нийтийнх гэлтгүй гэрийнх ч мөн адил. Тэгэхээр спорт заал, зочид буудлынх нь ямар байдгийг та төсөөлөөд үз дээ? Ийм шаланд хөлийн хурууны үзүүрээр ч хүрмээргүй санагдана. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар энэ хэсэг маш олон төрлийн халдварт өвчин тараах эрсдэлтэй. Тиймээс өөртөө багахан анхаарал тавь – танд хэрэг болно гэдгийг мэдэж байгаа бол заавал углааштай яваарай.

Эдгээр алдаануудаас алийг нь та өдөр тутамдаа гаргаж байна вэ? Та хувийн ариун цэвэр сахих болон гэр орноо цэвэрхэн байлгахад хэрэгтэй өөр бусад аргыг мэдэж байгаа бол бидэнтэй хуваалцаарай.

12
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *