Токиод ухаалаг шил бүхий нэвт харагддаг нийтийн бие засах газруудыг ажиллуулж эхэлжээ. Шинэ технологиор хүмүүс бахархаж байгаа ч доголдол гарчих вий хэмээн болгоомжилж байна

0

Дэлхийн аль ч хотод очсон нийтийн бие засах газар хамгийн харанхуй, бохир бас аюултай газар байдаг. Японд эдгээр асуудлыг шийдэж чадах шинэ төрлийн нийтийн бие засах газрыг нээжээ. Токиогийн хоёр цэцэрлэгт хүрээлэнд онцгой дизайнтай, өнгөлөг нийтийн бие засах газрыг барьсан байна. Хүмүүсийн анхаарлыг хана нь илүү их татжээ. Нэвт харагдах шилэн ханатай, тиймээс гаднаасаа шууд харагдана гэсэн үг.

Токиогийн шинэ нийтийн бие засах газар ингэж харагдана

Satoshi Nagare

Хүмүүс тэр болгон нийтийн бие засах газраар үйлчлүүлээд байдаггүй, яагаад гэвэл бохир заваан бас аюултай гэж үздэг. Энэ л ойлголтоос үүдэн нийтийн бие засах газрын ханыг нэвт харагдахаар хийхээр шийдэж. Хүмүүс гаднаас нь хараад уг бие засах газар цэвэрхэн бас аюлгүй гэдгийг ойлгог. Юунд ч хүрэхгүйгээр, хаалгыг нь нээж шагайхгүйгээр үйлчлүүлэх боломж бий шүү.

 

Үйлчлүүлэгч нийтийн бие засах газарт орж хаалгыг түгжихэд хана нь матт болж нэвт харагдахаа болино

Satoshi Nagare

Шинэ төрлийн нийтийн бие засах газрыг архитекторч Сигэру Бан зохион бүтээжээ. “Ухаалаг шил”-ээр уг газрыг барьсан байна. Байгууламжийн хаалга хаагдангуут шил нь матт болж нэвт харагдахаа болино. Хаалга онгойход цахилгаан гүйдэл шилний гадаргууг өөрчилж нэвт харагдаж эхлэх юм. Энэ санаагаараа Сигэру Бан Притцкеровын шагнал хүртсэн хүн.

 

2021 оны Токиогийн Олимпод зориулж нийтийн бие засах газруудыг ийн өөрчилж байна

Satoshi Nagare

Хүмүүс энэхүү өөрчлөлтийг өөр өөрийнхөөрөө хүлээн авч байгаа ажээ:

  • Би шинжлэх ухаанд итгэж байгаа шүү
  • Би өөрийн хувийн нууцаараа эрсдэл хүлээмээргүй байна, хэн нэгний шинэ загварын бие засах газар байгуулах хүслийг биелүүлэх гэж тэр үү?
  • Өөрийнхөө буруугаас эсвэл системд ямар нэгэн доголдол гарвал эвгүй байдалд орох нь ээ??

 

Твиттер хэрэглэгчид ч үүнээс хоцорсонгүй

yukio

 

Лондонгийн архитекторч Мин Чен бас өөрийнхөө үзэл бодлыг мөн хуваалцжээ

architectming

Амжилттай санаа болох эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ. Нийтийн ариун цэврийн газрын цэвэр байдал, тав тух болон аюулгүй байдалд нийтээрээ санаа тавьж ажиллаж байгаа нь сайшаалтай.

Та ийм газраар үйлчлүүлж зүрхлэх үү?

8
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oydol Esguur

    Oydol Esguur

    2020/08/27 at 10:09

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *