Алдартай хүмүүсийн бага нас үргэлж бидний сонирхлыг татсаар ирсэн бөгөөд хүүхэд ахуйдаа ямар хүүхэд байсныг нь мэдмээр санагддаг нь нууц биш. Тиймээс энэ удаад бид дэлхийн загварын салбарт гялалзаж яваа үзэсгэлэн төгөлдөр загвар өмсөгч бүсгүйчүүдийн хүүхэд байх үеийн зургийг толилуулахаар бэлтгэлээ. Ингээд тэднийг хэрхэн өөрчлөгдсөнийг хамтдаа харцгаая.
10. “Doutzen Kroes”
Голландын супер модель Доутцен Крое “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр болсноор дэлхий нийтэд танигдсан юм. Үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн тэрээр “L’Oréal”, “Tiffany & Co.”, “Calvin Klein” зэрэг брэндүүдийн сурталчилгааны кампанит ажилд оролцож байсан бөгөөд үүгээрээ хэр хэмжээний карьертай модел вэ гэдгээ бусдад харуулсаар байгаа юм.
9. “Joan Smalls”
Зүүн талд харагдаж буй бяцхан охин өөрийгөө ийм гайхалтай амжилтад хүрнэ гэдгээ төсөөлөө ч үгүй байсан байх. Энэ бол Пуэрто-Рикогийн супермодел Жоан Смоллс юм. Тэрээр Estée Lauder гоо сайхны брэндийн нүүр царайгаар сонгогдсон хамгийн анхны Латин Америк модел юм.
8. “Gigi Hadid”
Жижи Хадид загварын гараагаа 2 настайгаасаа эхэлсэн гэдгийг та мэдэх үү? Чухамдаа тэрээр “Guess” сэтгүүлийн загвар өмсөгч хүүхэд байжээ. Зүүн талын зургаас түүнийг яагаад ийм жаахан охин байхаасаа брэндүүдийн анхаарлыг татах болсныг ойлгох болно. Харин та санал нийлж байна уу?
7. “Bella Hadid”
Хүмүүс Белла, Жижи Хадид эгч дүүсийг жаахан байхдаа ижилхэн харагддаг байсан гэж ярьдаг. Тэрээр эгчтэйгээ адил загварын салбарт маш амжилттай явж байгаа бөгөөд карьер нь эрчимтэй өсөж байгаа модел гэж хэлж болно. Тэрээр “Fendi”, “Versace”, “Oscar de la Renta” зэрэг брэндүүдэд загвар өмсөгчөөр ажилладаг.
6. “Karlie Kloss”
Карли Клосс “Abercrombie Kids” болон бусад алдартай брэндүүдэд загвар өмсөж бүр хүүхэд байхаасаа загварын салбарт хөл тавьсан байна. Тэрээр оролцсон хамгийн анхны загварын долоо хоногтоо л гэхэд “Calvin Klein”, “Mark Jacobs”, “Carolina Herrera” болон “Doo.Ri” зэрэг загварын салбарын магнатуудын хувцсыг өмсөн алхаж байв. Ямар гайхалтай дебют вэ?
5. “Rosie Huntington-Whiteley”
Их Британийн супер модель Рози Хантингтон-Уитли 2009 онд алдарт “Victoria’s Secret”-н сахиусан тэнгэрүүдийн нэгээр сонгогдсоноор олон улсад нэр хүндтэй болсон юм. Дараагаар нь алдарт “Burberry” брэндийн загвар өмсөгч болсон.
4. “Gisele Bündchen”
Супермодел Жизель Бундхен загварын карьераа 14 настайгаасаа эхэлж “Victoria’s Secret”-н сахиусан тэнгэр гэдгээрээ олон улсад танигдсан юм. Чухамдаа тэрээр “Victoria Secret”-тэй 25 сая долларын гэрээ байгуулж, дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчдийн нэг болжээ. Тэрээр загварын салбар дахь сүүлчийн алхалтаа 2016 оны Риогийн Олимпын нээлтийн түүхэн парад ёслолын үеэр хийсэн юм. Гэсэн хэдий ч тэрээр загварын карьераа бүрэн орхиогүй бөгөөд одоо ч олон томоохон сурталчилгааны кампанит ажлаас түүний зургийг харах боломжтой.
3. “Chrissy Teigen”
Крисси Тэйген бол дэлхийн хамгийн өндөр орлоготой гурав дахь загвар өмсөгч гэдгийг та мэдэх үү? Америкийн модел бүсгүй тэрээр дуучин Жон Лежендийн гэргий бөгөөд “Nike”, “GAP” зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж байсан. Магадгүй та түүнийг анх “Lip Sync Battle” шоуны хөтлөгчийн дүрээр харж байсан ч байж магадгүй.
2. “Cara Delevingne”
Кара Делевин нь маш өндөр карьертай бөгөөд түүний амжилт зөвхөн сэтгүүлийн зураг авалт, загварын шоугаар хязгаарлагдаагүй юм. Учир нь тэрээр мөн жүжигчин бөгөөд “Suicide Squad” болон “Paper Towns” зэрэг кинонуудад туслах дүр бүтээсэн байна.
1. “Kendall Jenner”
“Forbes” сэтгүүлийн хамгийн сүүлд гаргасан жагсаалтад Кендалл Женнер дэлхийн хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчөөр тодорчээ. Тэрээр жилд 22,5 сая доллароор цалинждаг бөгөөд 11 настайгаасаа хойш алдарт “Keeping Up With the Kardashians” реалити шоунд оролцож эхэлсэн. Тэрээр 14 настайдаа моделийн карьераа эхлүүлсэн бөгөөд одоог хүртэл “Balmain”, “Chanel”, “Dolce & Gabbana” зэрэг алдартай брэндүүдтэй хамтран ажиллаж байна.
Bayrjawhlan Bayrjawhlan
2020/07/31 at 13:18
epaeftnyh6kh
Булган Эрдэнэ
2020/07/31 at 21:29
Hun oorchlogddog gj heles bhad 😂❤️