2 хоолны халбага Эпсомын давсаар эмчилж болох 9 өвчин

2

Эрт цагт хүмүүс Эпсомын давсны ид шидийг сайтар мэддэг байсан бололтой. Өнөөгийн шинжлэх ухаан энэхүү жирийн хоолны орц нь эмчилгээний зориулалттай болохыг баталсан бөгөөд хэрэглээ нь улам их тархаж байна.

Эпсомын давс нь магнийн сульфат, эрдэс бодисын цэвэр нэгдлээс бүрдсэн. Тийм учраас эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг байна:

  • Үе мөч, булчингийн өвчин намдаах
  • Артерийн судас хатуурахаас сэргийлэх
  • Цус өтгөрөхөөс хамгаалах
  • Стресс, дарамтыг хянах
  • Үрэвслийг таслан зогсоох
  • Биеэс хорт бодис гадагшлуулах
  • Булчингийн өвчнийг намдааж, тайвшруулах
  • Чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулах
  • Яс бэхжүүлэх
  • Нойрны чанарыг сайжруулах

Эпсомын давсыг эмчилгээний зориулалтаас гадна гоо сайхан, цэвэрлэгээнд ч өргөнөөр ашигладаг байна. Эдгээрээс дурьдвал:

1. Ханиалга

Ханиад, томуу нь өвлийн улиралд дэгдэнэ. 20 минутын турш Эпсомын давсыг үнэртвэл ханиадны шинж тэмдгийг дарах ажээ.

2. Булчингийн өвчин

Булчингийн өвчнийг дарахын тулд усанд 2 аяга Эпсомын давс хийж 10 минут хэвтэж тайвширна.

3. Тайвшрах

Устай ваннд 2 аяга Эпсомын давс болон өөрийн дуртай эфирийн тос дусааж 10 минут биеэ суллан хэвтээрэй. Долоо хоногтоо 3 удаа ийм усанд орно.

4. Өтгөн хатах

Бие суллах үйлчилгээ үзүүлэх учраас өтгөн хаталтыг анагаана. Стакан усанд 1 ц.х Эпсомын давс хийж уугаарай. Магнийн сульфат өтгөнийг зөөлрүүлж өтгөн хатах явдлыг зогсооно.

5. Тууралт

Нянгийн эсрэг үйлчилгээтэй тул батга, арьсны үрэвсэл зэргийг эмчилнэ.

6. Өргөс авах

Стакан усанд 2 х.х Эпсомын давс уусгаад цаасан даавуунд шингээж өргөстэй хэсэг дээр бэгнэж тавина. Тун удахгүй үйлчилж эхэлнэ.

7. Хөлийн ул

Хөлийн арьсыг зөөлрүүлэх, ядаргаа тайлах хэрэгтэй бол тал аяга Эпсомын давстай бүлээн усанд хөлөө дүрээрэй. Ялангуяа аяга Эпсомын давс, оливийн тос болон нимбэгийн савангийн хослол таны хөлийг торгомсог зөөлөн болгоно.

8. Наранд шарах

Наранд түлэгдэж улайсан бол Эпсомын давстай усанд хэвтээрэй.

9. Арьсны үрэвсэл

Аяга бүлээн усанд хоолны халбага Эпсомын давс уусгаад хөрсний дараа үрэвсэлтэй хэсэгт түрхэнэ.

Эпсомын давсны ашиг тусыг эмч мэргэжилтнүүд  хүлээн зөвшөөрсөн тул та өргөнөөр ашиглаж болно.

3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/09/06 at 19:08

    vjbghbfdshnb

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *