Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу

1

Бүсгүйчүүдийн дотны найз – алмаз эрдэнийн чулуу. Энэ чулуу өөрийн гоо сайхан, гялалзсан төрхөөрөө хэний ч харцыг татна. Алмаз эрдэнэ – дэлхий дээрх хамгийн хатуу чулуу, газрын 150 км гүнд маш өндөр даралт, хэмд бий болох бөгөөд хөрсний хөдөлгөөний ачаар дээш гарч ирж олборлоход хялбар болдог. Ашигт малтмалын ховор олдвор бөгөөд эрэлт хэрэгцээ маш их тул үнэ цэнэ нь тэнгэрт хадсан байна.

10. The Archduke Joseph – 21,5 сая доллар

76 каратын жинтэй, чанарын өндөр түвшний өнгөгүй алмаз эрдэнийн энэ чулуу тэгш өнцөгт хэлбэртэй бөгөөд 2012 оны 10-р сард Женевийн Sotheby’s-ийн дуудлага худалдаагаар 21,5 сая доллараар зарагдсан. Чулууг Энэтхэгийн алмазын Голконд уурхайгаас олборлосон. Дуудлага худалдаанд орохоос өмнө Black, Starr & Frost jewelers үнэт эдлэлийн компанийн эзэн Альфред Молиний өмч байжээ.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 1

9. The Perfect – 22 сая доллар

100 карат, D өнгөтэй, IIA төрлийн алмаз эрдэнийг төгс гэж хэлж болно, яагаад гэвэл түүний хэлбэрийг “маргад эрдэнэ”-ийн хэлбэрт оруулжээ. 4-р сарын Sotheby’s-ийн дуудлага худалдаан дээр 22 сая доллараар борлогдсон уг чулууг Өмнө Африкийн уурхайгаас олборлосон. Сүүлийн 25 жилд зарагдаж байгаагүй 100 каратын шилдэг чулуунд тооцогдож байгаа юм.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 2

8. The Perfect Pink – 23 сая доллар

Ягаан өнгөтэй 14,23 каратын энэ чулууг 2010 онд Гонг Конгийн дуудлага худалдаан дээр 23 сая доллараар заржээ. Уг нь 14-19 сая доллараар зарна гэж төсөөлж байсан ч энэ чулууны араас жинхэнэ үнийн дайн эхэлсэн байна. Худалдан авагч нарын сонирхолыг юу тэгтлээ их татав? Ховор ягаан өнгөтэй.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 3

7. The Winston Blue – 23,8 сая доллар

Harry Winston – Америкийн үнэт эдлэл, бугуйн цаг үйлдвэрлэгч компани энэхүү цэнхэр алмаз эрдэнийг The Winston Blue хэмээн нэрлэжээ. Үнэт чулууг 2014 оны 5-р сард Женевийн Christie’s-ийн дуудлага худалдаан дээр 23,8 сая доллараар зарсан ба энэ өнгийн алмаз эрдэнийн үнийн шинэ рекордыг тогтоосон байна.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 4

6. Зууван хэлбэр бүхий 118,28 каратын алмаз эрдэнэ – 30,6 сая доллар

Гонг Конгийн Sotheby’s-ийн дуудлага худалдаан дээр 2013 оны 10-р сард 30,6 сая доллараар 118,28 каратын үнэт чулуу зарагдсан байна. Урьд өмнө энэ төрлийн өнгөгүй үнэт чулуу зарагдаж байгаагүй бөгөөд D өнгийн хамгийн том зууван хэлбэртэй алмаз эрдэнийн чулуунд тооцогдох ажээ.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 5

5. Улбар шар алмаз эрдэнийн чулуу – 35,5 сая доллар

2013 оны 11-р сарын Женевийн Christie’s-ийн дуудлага худалдаан дээр 14,82 каратын улбар шар өнгийн том алмаз эрдэнийн чулууг 35,5 сая доллараар борлуулжээ. Маш ховор олдвор, амьдралд нэг л тохиолдох үзэгдэл гэж дуудлага худалдааны төлөөлөгч Франсуа Курьель мэдэгджээ.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 6

4. “Принси” – 40 сая доллар

34,65 карат, 300 жилийн настай ягаан өнгийн алмаз эрдэнийн чулууг 2013 онд Нью-Йоркийн Christie’s дуудлага худалдаагаар заржээ. Уг эрдэнийн чулууг Энэтхэгээс олборлосон бөгөөд удам дамжин өвлөж ирсэн аж. Олон жилийн өмнө Амедео Анжиолилло-гийн эцэг Ренато чулууг худалдан авч эхнэр Мари Гиранидаа бэлэглэжээ. Эмэгтэй нас барсны дараа түүний хүү Марко чулууг өмчлөх болжээ.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 7

3. The Graff Vivid Pink – 46 сая доллар

Британийн саятан Лоренс Графф 24,78 каратын жинтэй ягаан өнгийн эрдэнийн чулууг 2010 онд дуудлага худалдаагаар 46 сая доллараар худалдан авч байжээ. Энэ үнэт чулууг хамгийн сүүлд 60 жилийн өмнө Америкийн үнэт эдлэл цуглуулагч Гарии Уинстон дуудлага худалдаанд оруулж бас нэгэн хувийн цуглуулагчийн гарт очиж байв. Энэ чулуу нь маш ховорт тооцогдох IIa төрөлд багтана. Үнэт эдлэлийн мэргэжилтэн Мистер Графф бөгжийг өөрийнхөө нэрээр нэрлэжээ. Сонирхуулж хэлэхэд Лоренс дунд сургууль ч төгсөөгүй нэгэн бөгөөд үнэт чулууны диллер болохоосоо өмнө манаач хийдэг байжээ.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 8

2. The Wittelsbach-Graff – 80 сая доллар

Гүн хөх өнгөтэй 31 каратын үнэт чулууг Graff Diamonds компанийн эзэн Лоресн Графф 2008 онд дуудлага худалдаагаар 23,4 сая доллараар худалдан авчээ. Үнэт чулууны шинэ эзэн Катараас гаралтай, чулууг 80 сая доллараар өөрийн болгож авсан. Цэнхэр өнгийн алмаз эрдэнийн чулуу нь ховроороо улаан өнгийн чулууны дараа ордог байна.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 9

1. The Pink Star – 72 сая доллар

Урьд өмнө дуудлага худалдаагаар зарагдаж байсан үнэт чулуунуудаас хамгийн үнэтэйд тооцогдох 59,60 каратын жинтэй ягаан өнгийн алмаз эрдэнийн чулуу юм. Чулууг 2014 онд зохиогдсон Женевийн Sotheby’s дуудлага худалдаан дээр Исаак Вольф 83,02 сая доллараар худалдан авах санал тавьсан хэдий ч дараа нь төлбөрийн чадваргүй нь тогтоогдсон тул дахин дуудлага худалдаанд оролцуулжээ. Чулууг 72 сая доллараар зарсан байна.

Дуудлага худалдаагаар хамгийн үнэтэй зарагдсан 10 алмаз эрдэнийн чулуу 10

2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Сатурн. Мн Монгол

    Сатурн. Мн Монгол

    2015/10/25 at 13:47

    Гайхалтай

  2. Сатурн. Мн Монгол

    Сатурн. Мн Монгол

    2015/10/25 at 13:47

    Гайхалтай

  3. Сатурн. Мн Монгол

    Сатурн. Мн Монгол

    2015/10/25 at 13:47

    Гайхалтай

  4. Сатурн. Мн Монгол

    Сатурн. Мн Монгол

    2015/10/25 at 13:47

    Гайхалтай

  5. Сатурн. Мн Монгол

    Сатурн. Мн Монгол

    2015/10/25 at 13:47

    Гайхалтай

  6. Сатурн. Мн Монгол

    Сатурн. Мн Монгол

    2015/10/25 at 13:47

    Гайхалтай

  7. Сатурн. Мн Монгол

    Сатурн. Мн Монгол

    2015/10/25 at 13:47

    Гайхалтай

  8. Sila

    2015/10/26 at 00:14

    Koh I Hoor delhiin hamgiin unetei Diamond une martschich wiki pedia deer bga

  9. Зочин

    2015/10/27 at 14:34

    ed er n yaagaad iim ih une hureed bdg ym bol harj taashaal awhaas oor id shid baihgvi ym baij ydaj uuwal nas urtasgana gewel iim hurch boloh l ym

  10. Oraz

    2017/01/18 at 02:48

    Эртний үнэт чулуу зарна Харилцах утс 94538300

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *