
Нийгмийн харилцаа холбоо биднийг аз жаргалтай болгож, найз нөхөдтэй учруулж, амьдралыг утга учиртай санагдуулахаас гадна хүмүүстэй харилцаанд оруулж, өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг билээ.
Хэдийгээр та хэтэрхий ухаалаг байлаа ч, үүнтэй санал зөрөхгүй гэдэгт итгэлтэй байна. Эрдэмтэд нэгэн гайхширмаар нээлтийг хийсэн ба энэ нь Британийн сэтгэл судлалын нэгэн сэтгүүлд нийтлэгджээ.
Бид та бүхэндээ хүн бүхнийг гайхшруулж, алмайруулах энэхүү судалгааны үр дүнг хүргэж байна.
Судлаачид болох Norman Li болон Satoshi Kanazawa нар амьдралын сэтгэл ханамж, оюун ухаан болон эрүүл мэнд дээр тулгуурлан нэгэн судалгаа хийжээ. 15,000 хүнийг хамруулсан энэхүү судалгааны үр дүнгээс харахад, хүмүүс ихэвчлэн “аз жаргалын саванна онол”-ыг хэрэгжүүлдэг болох нь тогтоогджээ. Энэ нь бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн амьдралаар амьдрахыг илүү тaaшаадаг гэсэн үг юм.
Тэд судалгаагаа орчин цагийн дараах хоёр xүчин зүйл дээр үндэслэжээ:
- Хүн амын нягтаршил
- Найзуудтайгаа тогтмол харилцах харилцаа
Орчин цагт бид өвөг дээдэстэйгээ харьцуулахад маш олон хүмүүсээр хүрээлүүлж байгаа ч, маш цөөн найзтай байдаг. Дээр дурдсан нийтлэлийг бичсэн хүний хэлж байгаагаар, оюун ухааны чадамж ихтэй хүмүүсийг оюун ухааны чадамж бага хүмүүстэй харьцуулахад “саванна” онол илүү их хэрэгждэг байна.

Мөн тэд маш их ухаалаг хүмүүс хотын оршин суугч байхыг хүсдэг бол, тийм ч ухаалаг биш хүмүүсийн хувьд, хөдөө орон нутагт амьдрах нь илүү таатай санагддаг гэнэ. Ийм учраас хүн амын нягтрал ихтэй газар хүмүүс амархан харилцаанд ордог бол хөдөө орон нутагт эсрэгээрээ гэж ойлгож болно.
“Ерөнхийдөө хотын оршин суугчид хөдөө орон нутгийн оршин суугч нартай харьцуулахад илүү оюуны өндөр чадамжтай болох нь тогтоогдсон, яагаад гэвэл биеэ даасан шинж чанар хот, суурин газар илүү өндөр хөгждөг.” хэмээн Kanazawa хэлсэн байна.

Бидний өвөг дээдэс найзуудтайгаа тогтмол холбогддог байв, яагаад гэвэл амьд гарах шаардлага тэдэнд их байсан. Гэхдээ оюуны өндөр чадамжтай хүмүүс биеэ даасан байдаг учир ямар нэгэн асуудал тулгарахад гарах гарцыг олж чаддаг. Тэгэхээр өвөг дээдэс маань найз нөхөдтэй байхын ач тусыг бүрэн гүйцэд ойлгодоггүй байжээ.

“Ер нь бол оюуны өндөр чадамжтай, биеэ даасан байх тусам илүү их сонголтууд тухайн хүний өмнө гарч ирдэг, манай өвөг дээдсүүдэд ийм зүйл байгаагүй.” хэмээн Kanazawa тайлбарласан байна.

Хэрэв та найзуудтайгаа цагийг өнгөрөөх үедээ аз жаргалтай байдаг бол та тийм ч ухаалаг нэгэн биш юм. Ганцаараа цагийг өнгөрөөх нь ганцаардана гэсэн үг биш ба та үүнийг хамгийн сайн ойлгох хэрэгтэй. Та ганцаараа байхыг илүүд үздэг нэгэн бол бүү санаа зов, та бол та шүү дээ.
Судлаачид оюуны өндөр чадамжтай хүмүүс найзуудтайгаа харилцах үед тэдний аз жаргал бага зэрэг буурч байгааг анзаарчээ.

Та ганцаараа цагийг өнгөрөөх дуртай юу? Та урьд өмнө нь энэ мэдрэмжийг оюун ухааны өндөр чадамжтай холбож ойлгож байсан уу? Өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлээрэй.








Jav Jack
2019/05/29 at 18:58
Vнэн vv
М. Одгэрэл
2019/05/29 at 22:33
Бат-Эрдэнэ Жаргалсайхан
Erke Erkejan
2019/05/30 at 00:28
Otgontsetseg Otgoo
Zulaa Zulaa
2019/05/30 at 08:01
yg vnen
Saruul Aquilegia Chrysanthemum
2019/05/30 at 13:07
Olimpus Olimpus
Olimpus Olimpus
2019/05/30 at 14:22
Gantsaraa bmar bgamuu
Lony
2022/08/27 at 00:19
Ганцаардалдаа хайртай гэсэн ч түүнд ганцхан сонголт л байсан.